Wednesday, March 3, 2010
Жинхэнэ мэдлэгтэй танилцах уу?
1. Ертөнц бодол мэдлэг
2. Ухаан ухамсар эрдэм
3. Санаа сэтгэл зохиол
Номууд мөн Эрих Фроммын “Бий ба Байх” орчуулгын номуудыг тус тус сайн бодож ултай уншихыг нөхөрсөгөөр зөвлөх байна. Би өөрөө эдгээр номуудыг уншдаг тул хааяа өөрөө зөв ойлгосон эсэхээ шалгахын тулд ухаан гэж юу вэ гэх мэтээр саналаа солилцохыг хичээдэг. Учир ни би өөрөө суралцаж л яваа хүн. Үгүй ер ни суралцаагүй байгаа хүн ч гэсэн үргэлж бусадтай санаагаа солилцож байж шинийг мэдэж авдаг ба өөрийнхөө бодолыг мэдлэгийн хүчийг шалгаж авдаг. Тиймээс ч энэ бүлэгт уг номуудаас ойлгосон хэсэгээс бичиж саналаа солилцох гэсэн ч өнөөдөр хүртэл энэ асуултад хариулсан хүн бараг алга байгаад хүмүүс ухааныг сонирхдоггүй юм болов уу гэсэн төсөөлөөд дээрх зөвлөгөө маягийн зүйлийг бичлээ. Дээрх номуудыг уншсан хүн байвал саналаа солилцохдоо баяртай байх болно. Гэхдээ би өөрөө бүрэн ойлгосон энэ тэр гээгүй шүү, хэ хэ. Би зүгээр өөрийн мэдсэнээ бусдад мэдээ дамжуулж байгаа ухаантай хэ хэ. Монголын зах зээлд олон л ном байдаг, гэхдээ үнэн бас жинхэнэ мэдлэгээс эх ундаргаа авсан ни ховор… Хүн номыг ганцаараа гэртээ уншаад мэдлэгт хүрэхгүй бусадтай яриж маргаж байж түүнийгээ баталгаажуулдаг. Тэдгээр номуудыг нухацтай уншиж бодсоноор Өөрийн ухаанаа, сэтгэлээ, ухамсараа таних ба бас дээр ни хорвоогийн тухай та шинжлэх ухааны өндөр түвшиний мэдлэгүүдийг олж авна гэдэгт найдаж байна. Жинхэнэ мэдлэгтэй танилцах замд тани Амжилт хүсэе :-) …
Tuesday, February 9, 2010
Александр Грахам Белл
Грахам Белл уг нь дүлий хүмүүст зориулж ямар нэг зүйл хийхийг хүсч байлаа. Үүнийгээ хэрэгжүүлж чадаагүй ч олон зуун км –ын зайтай байгаа хүмүүсийг хооронд нь холбож өгдөг төхөөрөмж бүтээжээ.
Александр Грахам Белл 1876 онд найз Ватсонтойгоо өөрийнхөө хийсэн төхөөрөмжөөр “Хүрээд ир, чамтай уулзмаар байна” гэж ярьсан нь анх удаа хүн холын зайг хэрхэн даван туулж ярьж болохыг харуулсан хэрэг болсон юм. Хэрэв өнөө үед телефон утас бидний амьдралын нэг хэсэг болсон гэдгийг Грахам болон хамтрагчдад нь хэлвэл итгэхгүй байх байсан биз. Ирээдүйд бүх хүн интернэтийг одоо бид утас хэрэглэж байгаа шиг хэрэглэнэ гэвэл та итгэх үү? Байж болно тийм биз дээ?
Хүн төрөлхтөн олон зууны турш хол газартай холбоо барих аргыг эрж хайж байсан юм. Хамгийн анхны дохио мэдээ нь асаасан гал, гэрэлтдэг дэнлүү байв. 1793 онд Францын Клауд Чаппе “холоос бичсэн” гэсэн утга бүхий нэртэй “телеграф”-ийг зохион бүтээжээ. Энэ багаж нь цамхагийн оройд байрлуулсан хөдөлгөөнт урт зүйлүүдийг ашиглан ирсэн дохиог тэмдэг, үсэг болгон хувиргах журмаар ажилладаг. Дараах 40 жилийн турш цахилгаан холбоо хөгжсөн бөгөөд 1876 онд Грахам Белл анх удаа металл утас ашиглан яриа дамжуулдаг телефоныг зохион бүтээжээ. Дүлий хүмүүстэй холбоотой ажиллаж байсан нь Беллийг дуу чимээ хэрхэн чичиргээгээр бий болдгийг сонирхон судлахад хүргэж, “армоник телеграф” нэртэй бүтээлээ хийж байх үедээ агаарын цахилгаан урсгалыг ярих үед гардаг долгионтой төстэйгээр хөгжүүлж болохыг нээжээ. Утасны анхны гараа ингэж эхэлсэн байна.
Грахам Белл Эдинбургт төрсөн боловч Америкийн иргэн болсон бөгөөд дүлий эмэгтэйд хайртай байжээ. Дүлий хүнд яаж тус болох тухай их боддог байв. Бостоны их сургуулийн дуу чимээний профессор байх үедээ дуу чимээг механик аргаар бий болгох тухай байнга санааширч байв. Дууны долгионыг цахилгаан урсгалд хувиргаж чадвал, хэсэг хугацааны дараа цаад талд нь дуу чимээ болгож болно гэж үзэж байлаа. Үнэндээ тэрээр дүлий хүнд дуу чимээ сонсгохыг оролдож байв. Санасандаа хүрч чадаагүй ч алс хол байгаа хүмүүс бие биеэ сонсох боломжийг бий болгожээ.
Түүний ээж нь төрөлхийн дүлий байв. Өвөө, аав нар нь бүхий л амьдралаа дүлий хүмүүст зориулжээ. Ялангуяа аав нь дүлий хүмүүс сонсож чадахгүй ч ядаж ярьж сурах арга замыг бий болгохоор оролдож байв. Хоёр дүүг нь сүрьеэгээр нас барсны дараа аав нь үлдсэн ганц хүүгийнхээ эрүүл мэндийг бодож Канад руу нүүжээ. Аавыгаа нас барсны дараа Белл ажлыг нь олонд таниулж түгээхээр Америк руу явжээ. Дүлий хүмүүст зориулсан багш бэлтгэдэг сургуульд ажиллаж эхэлсэн бөгөөд удалгүй өөрийн сургуулийг байгуулав.
Богино хугацаанд алдартай болсон түүнийг Оксфордын их сургуульд багшлахыг урьж байлаа. Тэрээр Англид байхдаа Германы эрдэмтэн Херманн фон Хелмхолзын бичсэн сонсголын тухай номыг уншсаны дараа хөгжмийн аялгууг утсаар дамжуулж болох тухай бодож хамаг анхаарлаа төвлөрүүлжээ. Тэр үед түүнээс өөр олон эрдэмтэд энэ сэдвээр ажиллаж байсан бөгөөд тэдний нэг нь Илиша Грей байлаа.
Белл Англиас буцаж Бостоны их сургуулийн Хүний дуу чимээ судлах салбарт томилогджээ. Зарчмын асуудлыг амьдралд ойртуулж, сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулан сонсголын төхөөрөмж хийхээр цахилгааны инженер Томас Ватсонтой хамтран ажиллаж эхэлжээ. Өмгөөлөгч Ж.Ж.Хюббарт санхүүгийн дэмжлэг үзүүлж байв. 1875 онд тэд дуу чимээ металл утсаар дамжин гадагш чиглэж байгааг олж нээсэн боловч яриа сайн ялгагдахгүй байлаа. 1876 оны 2-р сарын 14-нд Белл, Грей нар тус тусдаа утас зохион бүтээсэн патент авахаар мэдүүлж 3-р сарын 7-нд Белл 174465 гэсэн дугаартай патент авчээ.
Бидний амьдралын нэг хэсэг болсон утас 1875 оны 3-р сарын 10-нд ийнхүү Грахам Беллээс төржээ. АНУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор зохион байгуулсан “Зуун жил” нэртэй үзэсгэлэн дээр том шагнал авчээ. Нэг өдөр чимээ дамжуулах туршлага хийж байх үед нь зайны хүчил өмдөн дээр нь асгарсан байна. Өөр өрөөнд байсан туслах Ватсонаа дуудаж, тусламж хүссэн байна. Цааш нь юу болсныг лаборторийн дэвтэрт тэмдэглэхдээ:”Харилцуурын ярьдаг хэсгийг аваад:-Ноён Ватсон, хүрээд ир. Тантай уулзмаар байна гэж хэлсэн юм. Гэтэл тэр миний хэлснийг сонсоод ирсэн нь үнэхээр гайхалтай. Хэлсэн зүйлийг минь давтан хэлэхийг хүсэхэд тэр үг бүрийг минь алдалгүй давтсан билээ. Дараа нь байраа солиод Ватсон харилцуураар нэг номноос бага зэрэг уншихад би чагнуураар чагнасан юм. Ирж буй чимээ ялгагдахаар боловч бөглүү байсан бөгөөд хааяа ганц нэг үг нь тод байв. Эцэст нь :-Ноён Белл, миний хэлснийг ойлгосон уу?” гэх нь тодоос тод сонсогдсон юм.” гэжээ.
Хэдэн сарын дараа Улс тунхагласны 100 жилийн ой болж хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Зочин Бразилийн эзэн хаан 2-р Федро “Энэ ярьж байна” хэмээн хашхирч дэлхий дахинд зарласан гэнэ. Харилцах утас бий болсны дараа Америкийн нэг хотын дарга “Хожим хот бүрт нэг нэг байх болно” хэмээн бардамнан хэлж байсан бол Английн шуудангийн ахлах инженерийн нэгэн хошигнолд “Америкчуудад харилцуур утас хэрэгтэй бол бидэнд тийм шаардлага алга. Бидэнд сонин тараагч хүү зөндөө бий” хэмээжээ. 1876 онд Грахам Белл харилцуур утсыг зохион бүтээсний дараа хэн ч ашиглахыг хүсэхгүй байв. Ерөнхий сайд Рутерфорд Хайс “Хамгийн хөгтэй нээлт. Ийм зүйлийг хэн хэрэглэх юм бэ?” гэж хэлж байжээ.
Нэг жилийн дараа Белл шинжлэх ухааны ажлаа үргэлжлүүлэхэд хөрөнгө мөнгө, сэтгэл санааны тусламж авдаг байсан Хюббартын охин Мабелтэй гэр бүл болжээ. Эхнэр нь 4 наснаасаа хойш дүлий байлаа. Сурагч нь байсан Мабелд тэр үнэхээр их хайртай байлаа. Хэдийгээр нэр төр нь өсч байсан ч эхнэрээ, дүлий гэдгийг мартаж байсангүй. Эхнэртээ бичсэн захидалдаа “Хайрт минь, эр нөхөр чинь хаана хүрдэг ч бай, хэр их баян болдог ч бай хамаагүй дүлий хүмүүсийг болон тэдний бэрхшээлийг хэзээ ч мартахгүй гэдгийг бүү март” хэмээн бичиж байжээ. Өнөөгийн амьдралд дээгүүр байр суурь эзэлдэг олон зүйлийг нээсэн шалтгаан нь дүлий хүмүүс байв. Өөрийн дүлий ээж, эхнэрийнхээ сонсож чадаагүй дуу чимээг бичиж авч эхэлжээ. Грахам Белл “Грамофон”-оос олсон орлогоо өнөөг хүртэл дүлий хүмүүст зориулж үйл ажиллагаа явуулж буй санд өгчээ. Францын засгийн газар дүлий хүмүүст зориулан бүтээсэн зүйлийг нь үнэлэн Хүндэт шагналаар шагнасанд мөнгийг нь Вашингтонд дүлий хүмүүст зориулан Волта институтыг байгуулахад зарцуулсан байна. Анхны харилцуур утсаа сайжруулахаар хичээж байсан Белл өөрийг нь шүүхэд өгсөн Грейгийн эсрэг хуулийн дагуу тэмцэж байв. Харилцуур утсаа 4 жилийн турш хийсэн бөгөөд 1880 онд Беллд тусалж байсан Тайнер радиофон гэж нэрлэсэн багажийг туршиж үзжээ.
Сургуулийн дээвэр дээр гарсан Тайнар холоос дөнгөж харагдаж байгаа Беллд утсаар хандан: “Ноён Белл…Ноён Белл…Намайг сонсож байгаа бол цонхоороо цухуйж, малгайгаараа даллахгүй юу” гэжээ. Белл түүнийг нь сонсоод малгайгаараа далласан бөгөөд энэ нь харилцуур утасны анхны хэрэглээ байлаа. 8 жилийн дараа Коннектикут муж хамгийн анх утасны сүлжээтэй болсон байна. Харилцуур утсыг саяхан хүртэл төвийн албан хаагчид л хэрэглэж байлаа. Харин холбогчид нь эмэгтэйчүүд болов.
1899 онд Алмон Б.Стовгер гэгчийн тусламжтайгаар нэгэн автомат холбоог бүтээжээ. Гайхалтай нь энэ хүн оршуулгын ёслолд хэрэглэдэг зүйлс зардаг нэгэн байсан бөгөөд эхнэр нь холбоонд ажилладаг байв. Оршуулгын ажлаар Стовгерыг эрж буй хүмүүсийг нөхөртэйгөө холбож өгдөг байлаа. Энэ төвөгтэй байдлыг шийдвэрлэхийн тулд Стовгер оролдсоор автомат холбоог зохиожээ. Олон нийт энэ утсыг нь “эмэгтэй хүнгүй утас” гэж нэрлэжээ. Өнөөгийн утастай огт адилгүй бөгөөд дээр нь нэгж, аравт, зуутын орныг төлөөлсөн 3 товчтой байв. Холбогдохыг хүсч байгаа утас руугаа дээр нь байгаа даралттай адил тоогоор дарж ярих хэрэгтэй болдог байлаа. Залгаж байгаа хүн хэдэн удаа дарснаа хааяа мартдаг тул будилдаг байв. Нью-Йорк хотыг ахархан хугацаанд утсан холбооны төвүүд, холбооны утас аалзны тор мэт сүлжсэн байна. Алхам тутамд утасны шонгууд босч утсан харилцаа хүмүүсийн амьдралд хурдтай нэвтэрч эхэлжээ.
Тэр үед утсыг рекламдахдаа “Тухтай яриа… Амнаас чихэнд илүү тухтай” гэдэг байжээ.
Утастай боломжоо ашиглан үйлчлүүлэгчдээ татах гэсэн зочид буудлуудын хоорондох тэмцэл эхлэв. Зочид буудлууд алдар хүндтэй театр, дуурь, концертын танхимтай холбосон утсаар дууг нь буудалдаа шууд дамжуулдаг болов. Мөн айл гэр, албан газарт тархах болсон байна.
1915 онд Белл Нью-Йорк, Сан-Франциског холбосон хот хоорондын анхны холбоог нээлээ. Түүний хажууд мөн л Ватсон байсан бөгөөд олон жилийн дараа ч анхны дуудлагаа үл мартан “Ватсон чамтай уулзмаар байна. Наашаа хүрээд ир” хэмээн ярьжээ. Грахам Белл хэмээн хэлэхэд хамгийн түрүүнд харилцуур утас санаанд ордог ч өөр олон зүйлийг зохион бүтээсэн ажээ.
Эдгээрийн нэг нь бүх дэлхий даяар сонирхон уншдаг National Geographic сэтгүүлийн удирдагч байсан явдал юм. 120 жилийн өмнө дайралтанд өртөн хүнд бэртсэн Америкийн ерөнхийлөгч Гарфиелдийн бие дэх сумны байрлалыг телефоник аргаар олсны дараа рентген туяаг зохиоход ашиглажээ. Ус болон агаарын тээвэрлэгчдэд зориулсан олон төслийг боловсруулсан байна. 1893 онд телефон утасны хөгжлийн тухай бичиж байсан тэрээр :Хүн төрөлхтөн одоо дуугий нь сонсож байгаа дуучныхаа дүрийг ирээдүйд хардаг болно гэсэн байдаг. Энэ нь одоогийн зурагт, интернэт, гар утас гээд олон олон зүйлийн үндэс байлаа.
29-р сургууль
Энгийн сургуультай адил шат, хана, толь, жижүүр ... гээд л бусдаас ялгагдах зүйлгүй. Харин коридорт тааралдах хүүхдүүд нам гүмхэн бөгөөд хоорондоо дохиогоор харилцана. Энэ бол сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургууль билээ.
БСШУ-ы харьяа 29-р сургууль нь 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд амьдардаг сонсгол хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль юм. ХБИ-д зориулсан нийт 6-н тусгай сургууль байдаг. Үүнээс 2-нь л улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байна.
Нэгэн ангийг сонгон ороход тохилог цэвэрхэн бөгөөд угаалтуур, ус буцалгагч түүний дэргэд аяга бас ганц компьютер харагдана. Хувцасны өлгүүрт сольсон хувцасаа эвхээд торонд хийгээд өлгөчихсөн. Сурагчид нь П хэлбэрээр зассан ширээнд гурав гурваараа сууна. Харин ганц хүүхэд л багшийн урд талын ширээнд суух бөгөөд тэрээр идэвхи чармайлттай ч хичээлдээ ер сайжирдаггүй гэж багш нь хэллээ.” Эдгээр хүүхдүүдийн үгийн баяжилт, ойлгоц, хийсвэр сэтгэлгээ сайн хөгжөөгүй тул юмыг харснаараа хүлээж авдаг. Гэвч харааны хөгжил сайтай учир бидний олж хараагүй, бүр огт анзаардаггүй зүйлийг ч ажигласан байдаг” гэж Монгол хэл, уран зохиол, хэл заслын багш М.Ариунтуул хэллээ.
Монгол хэлний хичээл дээр багш нь үйл хөдлөлтэй зураг харуулан, өгүүлбэр хэлүүлэх аж. Чив чимээгүй орчин ноёлоход, хажуу эгнээнд суух сурагч багшаа би хэлье хэмээн дугарах нь хэл яриагаар анх харилцаж эхэлсэн үеийг мэдрүүлэх шиг. Аав хүү 2 түлээ хөрөөдөж байна хэмээх өгүүлбэрийг дохионы хэл хослуулан зөв хэлэхийг хичээн, амаа томоор ангайн, Аааав хүү хоёл түлээ хөлөөдөж ббайна гэлээ. Багш нь зөв хэлээрэй гэхэд нь дахин алдахгүй хэлэхийг эрмэлзэж байлаа.
Тус сургууль нь бусад ерөнхий боловсролын сургуулийг бодвол тасралтгүй үйл ажилгаатай тул хөрөнгө мөнгөний асуудал их үүсдэг байна. Захирал Ц.Гэлэгжамц хэлэхдээ: “Манай сургууль нь орчин үеийн тусгай хэрэгцээт боловсролын орчинг бүрдүүлэхийг эрмэлздэг ч техникийн шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. Мөн урьд нь тусгай сургуулийн багшийг Орос Унгарт бэлддэг байсан. Гэтэл 90-ээд оноос гадаадад багш бэлтгэх асуудал зогссон. Тиймээс бид өөрийн орны сургууль төгсөгчдийг сургаж багш болгодог. Багш нарыг дахин сургах, тусгай хэрэгцээт боловсролын арга зүйд мэргэшүүлэх шаардлага гарч ирж байгаа юм. Үүнд төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй дээ” гэлээ.
Үлдэгдэл сонсголтой хүүхдүүд нь чихэндээ сонсголын аппарат зүүсэн байх бөгөөд уг аппаратыг нь Шведийн хөрөнгө оруулалтаар хүүхдүүдэд үнэгүй тараажээ. Энгийн хүн түүнийг зүүгээд, сонсоход чих дэлсдэх шиг чанга байлаа. Ийм аппаратыг зүүчээд, тэд хичээлээ сайн сурах, ойлгох чин эрмэлзлэлтэйгээр багшийг юу хэл гэнэ, яг л дуурайж хэлэхийг оролдоно. Мөн тэд хамт байхдаа инээд хөөрөөр дүүрэн бялхаж, энэ тэрүүгээр гүйж харайн бие биетэйгээ тоглон наадна.
Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг ердийн цэцэрлэг сургуульд хамруулна. Харин хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгай сургуульд хамруулна гэж Боловсролын хуульд заасан байдаг. Гэтэл тус сургуульд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус цөөнгүй сурдаг юм байна. .
Тэд бас зураг зурах авъяастай, том жижиг гэрүүд, өргөн гол, өндөр уул, том морь, хонины хашаа гэх мэт зурсан зургуудаа ханандаа өлгөжээ. Тэдний дундаас гурван гэрийг зэрэгцүүлэн зурсан зураг анхаарал татаж байлаа. Түүнийг зурсан сурагч “ Энэ бол аав ээж бид гурав. Бид хэзээ ч салахгүй энэ гурван гэр шиг байх болно” хэмээн итгэлтэйгээр бардам хэлсэн юм.
Бага ангийн багш Э.Шүрэнцэцэг “Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд авиа таниулж, хэлж, уншиж сургахад багшаас маш их хөдөлмөр шаарддаг. Заасан бүгдийг сурах хүүхэд байхад, огт сурахгүй хүүхэд ч бий. Ер нь бол бид хүнд нөхцөлд ажилладаг ч зуу гаруй мянган төгрөгийн цалинтай. Тэгтэл солонгост ийм чиглэлээр ажилладаг багш нар сая хол гаргаж авдаг юм билээ. Мөн Төрийн байгууллагуудаас хүмүүс ирж, янз бүрийн юм амлаад явдаг ч биелдэг амлалт нь ховор” гэж ярилаа.
Багш нь хичээлээ үргэлжлүүлэн Та нар хаана сурдаг билээ гэж асуухад Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29р сургуульд сурдаг гэж дохиогоороо хэлэх хэд нь дохиж, ярих нэг нь ярьж байлаа.
Энгийн хүмүүстэй зэрэгцэн сургуульд сурах хэцүү ч Б.Туул үүнийг даван туулжээ. Тэрээр МУИС-ийг түүхийн багш мэргэжлээр төгсч, өөрийн сургуульдаа багшилж байгаа юм байна. “Эхний нэг хоёр жил хамт олондоо дасахад маш хэцүү байсан. Надад уйлмаар дуулмаар ч үе байсан. Гэхдээ дохиогоор ярина гэдэг бас нэг соёл шүү дээ . Бид чинь зөвхөн сонсч, ярьж л чадахгүй болохоос бусад бүх зүйлийг хийж чадна” хэмээн итгэлтэйгээр хэлсэн юм.
ИДС-д ороход нь сурагчидаа дэмжихийн тулд 6-р ангиас үлдэгдэл сонсголтой сайн хүүхдүүдээ нэг анги болгодог байна.
11-б ангийн сурагч Н.Адъяабилэг “ Би ИЗИС-д аялал жуулчлалын мэргэжлээр сурах зорилготой байгаа. Гэхдээ ХБИ-д зориулсан шалгалт болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт байхгүй юм билээ” гэж харамсангуй ярьсан юм.
Мөн энэ хичээлийн жилээс модон эдлэлийн мужаан, хоол үйлвэрлэл, үсчин гоо засал, оёдол эсгүүр гэсэн дөрвөн мэргэжлээр анхан шатны сургалт явуулахаар төлөвлөсөн байна.
Monday, February 8, 2010
Гэрлэхэд хамгийн тохиромжтой хосууд
Хамгийн сайн хос
1. Айлын том хүүхэд айлын бага хүүхэдтэй. Бие биендээ маш тохиромжтой, өөр өөрсдийн сул талыг тэнцвэржүүлж чаддаг.
2. Айлын ганц хүүхэд айлын дунд хүүхэдтэй. Нэг нь шаардлага чангатай, нөгөө нь өөрөөр нь хүн дутна гэж үзнэ. Нэг нь анхаарал халамж шаардахад нөгөө нь дуртайяа тусалж гэр бүл дотор тайван амгалан уур амьсгал бий болно.
Хамгийн муу хос
1. Айлын том хүүхэд айлын том хүүхэдтэй. Хоёулаа хэт хэрсүү, боловсронгуйд дэндүү тэмүүлцгээнэ.
2. Айлын дунд хүүхэд дунд хүүхэдтэй. Аль нь ч шийдэмгий биш.
3. Айлын бага хүүхэд бага хүүхэдтэй. Анхаарал халамжийн төлөө хоёулаа өрсөлдөнө.
4. Айлын ганц хүүхэд ганц хүүхэдтэй. Хоёулаа дэндүү шаардлагатай.
Monday, February 1, 2010
Хэлгүй дүлий байлгах нь төрийн сонирхол: Ууганбаяр үзэл бодол
Тиймээ иргэдээ хэлгүй дүлий байлгах нь өнөөдрийн Монгол төрийн сонирхол юм байна. Иргэд нь хуулиа мэддэггүй. гадаад дотоодын чамин бүхнийг ойлгож ухаардаггүй байвал монгол төр өөрийн дураар ажлаа хийнэ. Харин бид мэдлэгтэй боловсролтиой болоод та нарын тийм хэрэг болохгүй байна гээд шүүмжлэх юм бол шоронд орно. Түүнийхээ оронд иргэдээ дүлий, бас ярих чадваргүй болгох зууны бодлогыг монголын төр хийж байна гэж иргэн хүний хувьд би хардаж байна. Тэгээгүй бол залуусаа боловсролтой мэдлэгтэй болгохыг төр хүсэх ёстой. Бас хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин тэгсэнгүй. Арай өөр бодлого хийгээд байна.
Хэрэв тийм биш байсан бол хүмүүсээ халамжлаад л байхгүй шүү дээ. Иргэд боловсрол эзэмших хэрэггүй. Зүгээр л гэртээ халамжийн хэдхэн бор төгрөг аваад сууж бай. Та нарыг бид тэжээж байна гэсэн уран үгээр панаалдажээ. харин иргэн та бид тарвага шиг хошгирчихлоо. Үүний баталгаа нь өнөөдрийн бидний амьдрал биш гэжүү. 5 хүүхэдтэй айл сардаа 15 мянган төгрөг авна. Дээрээс нь бас бус тэтгэлэг төрөөсөө хүртэнэ. Тэгээд л ажилгүй. Бас мэдлэггүй. Төрийн хэрэгжүүлж байгаа бодлого нь зөв юм уу буруу юм уу ойлгохгүй. Үүнийг л төр хүсэж байна. харин иргэд биелүүлж байна. Үг дуугүй шүү. Энэ бол төрийн халамжаар иргэдээ хэлгүй болгох гэсэн нэг алхам нь. Нэгэнт төрөөс хэдхэн халтар төгрөг авсан юм чинь яаж эсэргүүцэх билээ.
Харин дүлий байлгах алхам 7-р сарын нэгний үеэр шууд харагдлаа. Өнөөдөр ч аль болох иргэдээ дүлий байлга гэдэг үүргийг төр доод шатандаа лундандаж л байх шиг байна. Олон юман дээр харагдаж байна даа. Яах аргагүй орчин үе гэдэг утгаараа иргэд нь хүсэн хүсээгүй элдэв зүйлийг сонсож л байна. харин ойлгож байгаа нь хэд болдоо гэх харуусал төрөх юм. Зарим нь ч төрийн өнгөлөг бас алсын хараатай бодлогод автаад эд нар хэлж л байг. харин төр өөрөөр илүү сайханаар шийдэх юм чинь гээд л хүлээгээд дүлий царайлаж байгаа. Иргэдийн хүлээлэлт ажилтай нь цалингаас цалинд. ажилгүй нь халамжийн хэдэн төгрөгөөр гурилтай шөлтэйгөө. Аан дээр нь архитай байхаа монголчууд бас мартахгүй ээ.
Хамгийн алдартай хаан



