Tuesday, February 9, 2010

Александр Грахам Белл

Грахам Белл уг нь дүлий хүмүүст зориулж ямар нэг зүйл хийхийг хүсч байлаа. Үүнийгээ хэрэгжүүлж чадаагүй ч олон зуун км –ын зайтай байгаа хүмүүсийг хооронд нь холбож өгдөг төхөөрөмж бүтээжээ.

Александр Грахам Белл 1876 онд найз Ватсонтойгоо өөрийнхөө хийсэн төхөөрөмжөөр “Хүрээд ир, чамтай уулзмаар байна” гэж ярьсан нь анх удаа хүн холын зайг хэрхэн даван туулж ярьж болохыг харуулсан хэрэг болсон юм. Хэрэв өнөө үед телефон утас бидний амьдралын нэг хэсэг болсон гэдгийг Грахам болон хамтрагчдад нь хэлвэл итгэхгүй байх байсан биз. Ирээдүйд бүх хүн интернэтийг одоо бид утас хэрэглэж байгаа шиг хэрэглэнэ гэвэл та итгэх үү? Байж болно тийм биз дээ?

Хүн төрөлхтөн олон зууны турш хол газартай холбоо барих аргыг эрж хайж байсан юм. Хамгийн анхны дохио мэдээ нь асаасан гал, гэрэлтдэг дэнлүү байв. 1793 онд Францын Клауд Чаппе “холоос бичсэн” гэсэн утга бүхий нэртэй “телеграф”-ийг зохион бүтээжээ. Энэ багаж нь цамхагийн оройд байрлуулсан хөдөлгөөнт урт зүйлүүдийг ашиглан ирсэн дохиог тэмдэг, үсэг болгон хувиргах журмаар ажилладаг. Дараах 40 жилийн турш цахилгаан холбоо хөгжсөн бөгөөд 1876 онд Грахам Белл анх удаа металл утас ашиглан яриа дамжуулдаг телефоныг зохион бүтээжээ. Дүлий хүмүүстэй холбоотой ажиллаж байсан нь Беллийг дуу чимээ хэрхэн чичиргээгээр бий болдгийг сонирхон судлахад хүргэж, “армоник телеграф” нэртэй бүтээлээ хийж байх үедээ агаарын цахилгаан урсгалыг ярих үед гардаг долгионтой төстэйгээр хөгжүүлж болохыг нээжээ. Утасны анхны гараа ингэж эхэлсэн байна.

Грахам Белл Эдинбургт төрсөн боловч Америкийн иргэн болсон бөгөөд дүлий эмэгтэйд хайртай байжээ. Дүлий хүнд яаж тус болох тухай их боддог байв. Бостоны их сургуулийн дуу чимээний профессор байх үедээ дуу чимээг механик аргаар бий болгох тухай байнга санааширч байв. Дууны долгионыг цахилгаан урсгалд хувиргаж чадвал, хэсэг хугацааны дараа цаад талд нь дуу чимээ болгож болно гэж үзэж байлаа. Үнэндээ тэрээр дүлий хүнд дуу чимээ сонсгохыг оролдож байв. Санасандаа хүрч чадаагүй ч алс хол байгаа хүмүүс бие биеэ сонсох боломжийг бий болгожээ.

Түүний ээж нь төрөлхийн дүлий байв. Өвөө, аав нар нь бүхий л амьдралаа дүлий хүмүүст зориулжээ. Ялангуяа аав нь дүлий хүмүүс сонсож чадахгүй ч ядаж ярьж сурах арга замыг бий болгохоор оролдож байв. Хоёр дүүг нь сүрьеэгээр нас барсны дараа аав нь үлдсэн ганц хүүгийнхээ эрүүл мэндийг бодож Канад руу нүүжээ. Аавыгаа нас барсны дараа Белл ажлыг нь олонд таниулж түгээхээр Америк руу явжээ. Дүлий хүмүүст зориулсан багш бэлтгэдэг сургуульд ажиллаж эхэлсэн бөгөөд удалгүй өөрийн сургуулийг байгуулав.

Богино хугацаанд алдартай болсон түүнийг Оксфордын их сургуульд багшлахыг урьж байлаа. Тэрээр Англид байхдаа Германы эрдэмтэн Херманн фон Хелмхолзын бичсэн сонсголын тухай номыг уншсаны дараа хөгжмийн аялгууг утсаар дамжуулж болох тухай бодож хамаг анхаарлаа төвлөрүүлжээ. Тэр үед түүнээс өөр олон эрдэмтэд энэ сэдвээр ажиллаж байсан бөгөөд тэдний нэг нь Илиша Грей байлаа.

Белл Англиас буцаж Бостоны их сургуулийн Хүний дуу чимээ судлах салбарт томилогджээ. Зарчмын асуудлыг амьдралд ойртуулж, сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулан сонсголын төхөөрөмж хийхээр цахилгааны инженер Томас Ватсонтой хамтран ажиллаж эхэлжээ. Өмгөөлөгч Ж.Ж.Хюббарт санхүүгийн дэмжлэг үзүүлж байв. 1875 онд тэд дуу чимээ металл утсаар дамжин гадагш чиглэж байгааг олж нээсэн боловч яриа сайн ялгагдахгүй байлаа. 1876 оны 2-р сарын 14-нд Белл, Грей нар тус тусдаа утас зохион бүтээсэн патент авахаар мэдүүлж 3-р сарын 7-нд Белл 174465 гэсэн дугаартай патент авчээ.

Бидний амьдралын нэг хэсэг болсон утас 1875 оны 3-р сарын 10-нд ийнхүү Грахам Беллээс төржээ. АНУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор зохион байгуулсан “Зуун жил” нэртэй үзэсгэлэн дээр том шагнал авчээ. Нэг өдөр чимээ дамжуулах туршлага хийж байх үед нь зайны хүчил өмдөн дээр нь асгарсан байна. Өөр өрөөнд байсан туслах Ватсонаа дуудаж, тусламж хүссэн байна. Цааш нь юу болсныг лаборторийн дэвтэрт тэмдэглэхдээ:”Харилцуурын ярьдаг хэсгийг аваад:-Ноён Ватсон, хүрээд ир. Тантай уулзмаар байна гэж хэлсэн юм. Гэтэл тэр миний хэлснийг сонсоод ирсэн нь үнэхээр гайхалтай. Хэлсэн зүйлийг минь давтан хэлэхийг хүсэхэд тэр үг бүрийг минь алдалгүй давтсан билээ. Дараа нь байраа солиод Ватсон харилцуураар нэг номноос бага зэрэг уншихад би чагнуураар чагнасан юм. Ирж буй чимээ ялгагдахаар боловч бөглүү байсан бөгөөд хааяа ганц нэг үг нь тод байв. Эцэст нь :-Ноён Белл, миний хэлснийг ойлгосон уу?” гэх нь тодоос тод сонсогдсон юм.” гэжээ.

Хэдэн сарын дараа Улс тунхагласны 100 жилийн ой болж хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Зочин Бразилийн эзэн хаан 2-р Федро “Энэ ярьж байна” хэмээн хашхирч дэлхий дахинд зарласан гэнэ. Харилцах утас бий болсны дараа Америкийн нэг хотын дарга “Хожим хот бүрт нэг нэг байх болно” хэмээн бардамнан хэлж байсан бол Английн шуудангийн ахлах инженерийн нэгэн хошигнолд “Америкчуудад харилцуур утас хэрэгтэй бол бидэнд тийм шаардлага алга. Бидэнд сонин тараагч хүү зөндөө бий” хэмээжээ. 1876 онд Грахам Белл харилцуур утсыг зохион бүтээсний дараа хэн ч ашиглахыг хүсэхгүй байв. Ерөнхий сайд Рутерфорд Хайс “Хамгийн хөгтэй нээлт. Ийм зүйлийг хэн хэрэглэх юм бэ?” гэж хэлж байжээ.

Нэг жилийн дараа Белл шинжлэх ухааны ажлаа үргэлжлүүлэхэд хөрөнгө мөнгө, сэтгэл санааны тусламж авдаг байсан Хюббартын охин Мабелтэй гэр бүл болжээ. Эхнэр нь 4 наснаасаа хойш дүлий байлаа. Сурагч нь байсан Мабелд тэр үнэхээр их хайртай байлаа. Хэдийгээр нэр төр нь өсч байсан ч эхнэрээ, дүлий гэдгийг мартаж байсангүй. Эхнэртээ бичсэн захидалдаа “Хайрт минь, эр нөхөр чинь хаана хүрдэг ч бай, хэр их баян болдог ч бай хамаагүй дүлий хүмүүсийг болон тэдний бэрхшээлийг хэзээ ч мартахгүй гэдгийг бүү март” хэмээн бичиж байжээ. Өнөөгийн амьдралд дээгүүр байр суурь эзэлдэг олон зүйлийг нээсэн шалтгаан нь дүлий хүмүүс байв. Өөрийн дүлий ээж, эхнэрийнхээ сонсож чадаагүй дуу чимээг бичиж авч эхэлжээ. Грахам Белл “Грамофон”-оос олсон орлогоо өнөөг хүртэл дүлий хүмүүст зориулж үйл ажиллагаа явуулж буй санд өгчээ. Францын засгийн газар дүлий хүмүүст зориулан бүтээсэн зүйлийг нь үнэлэн Хүндэт шагналаар шагнасанд мөнгийг нь Вашингтонд дүлий хүмүүст зориулан Волта институтыг байгуулахад зарцуулсан байна. Анхны харилцуур утсаа сайжруулахаар хичээж байсан Белл өөрийг нь шүүхэд өгсөн Грейгийн эсрэг хуулийн дагуу тэмцэж байв. Харилцуур утсаа 4 жилийн турш хийсэн бөгөөд 1880 онд Беллд тусалж байсан Тайнер радиофон гэж нэрлэсэн багажийг туршиж үзжээ.

Сургуулийн дээвэр дээр гарсан Тайнар холоос дөнгөж харагдаж байгаа Беллд утсаар хандан: “Ноён Белл…Ноён Белл…Намайг сонсож байгаа бол цонхоороо цухуйж, малгайгаараа даллахгүй юу” гэжээ. Белл түүнийг нь сонсоод малгайгаараа далласан бөгөөд энэ нь харилцуур утасны анхны хэрэглээ байлаа. 8 жилийн дараа Коннектикут муж хамгийн анх утасны сүлжээтэй болсон байна. Харилцуур утсыг саяхан хүртэл төвийн албан хаагчид л хэрэглэж байлаа. Харин холбогчид нь эмэгтэйчүүд болов.

1899 онд Алмон Б.Стовгер гэгчийн тусламжтайгаар нэгэн автомат холбоог бүтээжээ. Гайхалтай нь энэ хүн оршуулгын ёслолд хэрэглэдэг зүйлс зардаг нэгэн байсан бөгөөд эхнэр нь холбоонд ажилладаг байв. Оршуулгын ажлаар Стовгерыг эрж буй хүмүүсийг нөхөртэйгөө холбож өгдөг байлаа. Энэ төвөгтэй байдлыг шийдвэрлэхийн тулд Стовгер оролдсоор автомат холбоог зохиожээ. Олон нийт энэ утсыг нь “эмэгтэй хүнгүй утас” гэж нэрлэжээ. Өнөөгийн утастай огт адилгүй бөгөөд дээр нь нэгж, аравт, зуутын орныг төлөөлсөн 3 товчтой байв. Холбогдохыг хүсч байгаа утас руугаа дээр нь байгаа даралттай адил тоогоор дарж ярих хэрэгтэй болдог байлаа. Залгаж байгаа хүн хэдэн удаа дарснаа хааяа мартдаг тул будилдаг байв. Нью-Йорк хотыг ахархан хугацаанд утсан холбооны төвүүд, холбооны утас аалзны тор мэт сүлжсэн байна. Алхам тутамд утасны шонгууд босч утсан харилцаа хүмүүсийн амьдралд хурдтай нэвтэрч эхэлжээ.

Тэр үед утсыг рекламдахдаа “Тухтай яриа… Амнаас чихэнд илүү тухтай” гэдэг байжээ.

Утастай боломжоо ашиглан үйлчлүүлэгчдээ татах гэсэн зочид буудлуудын хоорондох тэмцэл эхлэв. Зочид буудлууд алдар хүндтэй театр, дуурь, концертын танхимтай холбосон утсаар дууг нь буудалдаа шууд дамжуулдаг болов. Мөн айл гэр, албан газарт тархах болсон байна.

1915 онд Белл Нью-Йорк, Сан-Франциског холбосон хот хоорондын анхны холбоог нээлээ. Түүний хажууд мөн л Ватсон байсан бөгөөд олон жилийн дараа ч анхны дуудлагаа үл мартан “Ватсон чамтай уулзмаар байна. Наашаа хүрээд ир” хэмээн ярьжээ. Грахам Белл хэмээн хэлэхэд хамгийн түрүүнд харилцуур утас санаанд ордог ч өөр олон зүйлийг зохион бүтээсэн ажээ.

Эдгээрийн нэг нь бүх дэлхий даяар сонирхон уншдаг National Geographic сэтгүүлийн удирдагч байсан явдал юм. 120 жилийн өмнө дайралтанд өртөн хүнд бэртсэн Америкийн ерөнхийлөгч Гарфиелдийн бие дэх сумны байрлалыг телефоник аргаар олсны дараа рентген туяаг зохиоход ашиглажээ. Ус болон агаарын тээвэрлэгчдэд зориулсан олон төслийг боловсруулсан байна. 1893 онд телефон утасны хөгжлийн тухай бичиж байсан тэрээр :Хүн төрөлхтөн одоо дуугий нь сонсож байгаа дуучныхаа дүрийг ирээдүйд хардаг болно гэсэн байдаг. Энэ нь одоогийн зурагт, интернэт, гар утас гээд олон олон зүйлийн үндэс байлаа.

29-р сургууль

Жирийн хүүхдүүдээс ч илүү сурах эрмэлзлэл тэдэнд бий

Энгийн сургуультай адил шат, хана, толь, жижүүр ... гээд л бусдаас ялгагдах зүйлгүй. Харин коридорт тааралдах хүүхдүүд нам гүмхэн бөгөөд хоорондоо дохиогоор харилцана. Энэ бол сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургууль билээ.

БСШУ-ы харьяа 29-р сургууль нь 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд амьдардаг сонсгол хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль юм. ХБИ-д зориулсан нийт 6-н тусгай сургууль байдаг. Үүнээс 2-нь л улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байна.

Нэгэн ангийг сонгон ороход тохилог цэвэрхэн бөгөөд угаалтуур, ус буцалгагч түүний дэргэд аяга бас ганц компьютер харагдана. Хувцасны өлгүүрт сольсон хувцасаа эвхээд торонд хийгээд өлгөчихсөн. Сурагчид нь П хэлбэрээр зассан ширээнд гурав гурваараа сууна. Харин ганц хүүхэд л багшийн урд талын ширээнд суух бөгөөд тэрээр идэвхи чармайлттай ч хичээлдээ ер сайжирдаггүй гэж багш нь хэллээ.” Эдгээр хүүхдүүдийн үгийн баяжилт, ойлгоц, хийсвэр сэтгэлгээ сайн хөгжөөгүй тул юмыг харснаараа хүлээж авдаг. Гэвч харааны хөгжил сайтай учир бидний олж хараагүй, бүр огт анзаардаггүй зүйлийг ч ажигласан байдаг” гэж Монгол хэл, уран зохиол, хэл заслын багш М.Ариунтуул хэллээ.

Монгол хэлний хичээл дээр багш нь үйл хөдлөлтэй зураг харуулан, өгүүлбэр хэлүүлэх аж. Чив чимээгүй орчин ноёлоход, хажуу эгнээнд суух сурагч багшаа би хэлье хэмээн дугарах нь хэл яриагаар анх харилцаж эхэлсэн үеийг мэдрүүлэх шиг. Аав хүү 2 түлээ хөрөөдөж байна хэмээх өгүүлбэрийг дохионы хэл хослуулан зөв хэлэхийг хичээн, амаа томоор ангайн, Аааав хүү хоёл түлээ хөлөөдөж ббайна гэлээ. Багш нь зөв хэлээрэй гэхэд нь дахин алдахгүй хэлэхийг эрмэлзэж байлаа.

Тус сургууль нь бусад ерөнхий боловсролын сургуулийг бодвол тасралтгүй үйл ажилгаатай тул хөрөнгө мөнгөний асуудал их үүсдэг байна. Захирал Ц.Гэлэгжамц хэлэхдээ: “Манай сургууль нь орчин үеийн тусгай хэрэгцээт боловсролын орчинг бүрдүүлэхийг эрмэлздэг ч техникийн шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. Мөн урьд нь тусгай сургуулийн багшийг Орос Унгарт бэлддэг байсан. Гэтэл 90-ээд оноос гадаадад багш бэлтгэх асуудал зогссон. Тиймээс бид өөрийн орны сургууль төгсөгчдийг сургаж багш болгодог. Багш нарыг дахин сургах, тусгай хэрэгцээт боловсролын арга зүйд мэргэшүүлэх шаардлага гарч ирж байгаа юм. Үүнд төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй дээ” гэлээ.

Үлдэгдэл сонсголтой хүүхдүүд нь чихэндээ сонсголын аппарат зүүсэн байх бөгөөд уг аппаратыг нь Шведийн хөрөнгө оруулалтаар хүүхдүүдэд үнэгүй тараажээ. Энгийн хүн түүнийг зүүгээд, сонсоход чих дэлсдэх шиг чанга байлаа. Ийм аппаратыг зүүчээд, тэд хичээлээ сайн сурах, ойлгох чин эрмэлзлэлтэйгээр багшийг юу хэл гэнэ, яг л дуурайж хэлэхийг оролдоно. Мөн тэд хамт байхдаа инээд хөөрөөр дүүрэн бялхаж, энэ тэрүүгээр гүйж харайн бие биетэйгээ тоглон наадна.

Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг ердийн цэцэрлэг сургуульд хамруулна. Харин хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгай сургуульд хамруулна гэж Боловсролын хуульд заасан байдаг. Гэтэл тус сургуульд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус цөөнгүй сурдаг юм байна. .

Тэд бас зураг зурах авъяастай, том жижиг гэрүүд, өргөн гол, өндөр уул, том морь, хонины хашаа гэх мэт зурсан зургуудаа ханандаа өлгөжээ. Тэдний дундаас гурван гэрийг зэрэгцүүлэн зурсан зураг анхаарал татаж байлаа. Түүнийг зурсан сурагч “ Энэ бол аав ээж бид гурав. Бид хэзээ ч салахгүй энэ гурван гэр шиг байх болно” хэмээн итгэлтэйгээр бардам хэлсэн юм.

Бага ангийн багш Э.Шүрэнцэцэг “Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд авиа таниулж, хэлж, уншиж сургахад багшаас маш их хөдөлмөр шаарддаг. Заасан бүгдийг сурах хүүхэд байхад, огт сурахгүй хүүхэд ч бий. Ер нь бол бид хүнд нөхцөлд ажилладаг ч зуу гаруй мянган төгрөгийн цалинтай. Тэгтэл солонгост ийм чиглэлээр ажилладаг багш нар сая хол гаргаж авдаг юм билээ. Мөн Төрийн байгууллагуудаас хүмүүс ирж, янз бүрийн юм амлаад явдаг ч биелдэг амлалт нь ховоргэж ярилаа.

Багш нь хичээлээ үргэлжлүүлэн Та нар хаана сурдаг билээ гэж асуухад Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29р сургуульд сурдаг гэж дохиогоороо хэлэх хэд нь дохиж, ярих нэг нь ярьж байлаа.

Энгийн хүмүүстэй зэрэгцэн сургуульд сурах хэцүү ч Б.Туул үүнийг даван туулжээ. Тэрээр МУИС-ийг түүхийн багш мэргэжлээр төгсч, өөрийн сургуульдаа багшилж байгаа юм байна. “Эхний нэг хоёр жил хамт олондоо дасахад маш хэцүү байсан. Надад уйлмаар дуулмаар ч үе байсан. Гэхдээ дохиогоор ярина гэдэг бас нэг соёл шүү дээ . Бид чинь зөвхөн сонсч, ярьж л чадахгүй болохоос бусад бүх зүйлийг хийж чадна” хэмээн итгэлтэйгээр хэлсэн юм.

ИДС-д ороход нь сурагчидаа дэмжихийн тулд 6-р ангиас үлдэгдэл сонсголтой сайн хүүхдүүдээ нэг анги болгодог байна.

11-б ангийн сурагч Н.Адъяабилэг “ Би ИЗИС-д аялал жуулчлалын мэргэжлээр сурах зорилготой байгаа. Гэхдээ ХБИ-д зориулсан шалгалт болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт байхгүй юм билээ” гэж харамсангуй ярьсан юм.

Мөн энэ хичээлийн жилээс модон эдлэлийн мужаан, хоол үйлвэрлэл, үсчин гоо засал, оёдол эсгүүр гэсэн дөрвөн мэргэжлээр анхан шатны сургалт явуулахаар төлөвлөсөн байна.

Monday, February 8, 2010

Оригналь пүүз 150,000д зарна... яаралтай..

http://lh3.ggpht.com/kaczalas/RX5ctFdcXII/AAAAAAAAaMY/PV3RMmUHRQ0/s400/zoom_lebron_IV_pe_black.jpg
99755000 руу смс бичээрэй

Гэрлэхэд хамгийн тохиромжтой хосууд

Хамгийн сайн хос
1. Айлын том хүүхэд айлын бага хүүхэдтэй. Бие биендээ маш тохиромжтой, өөр өөрсдийн сул талыг тэнцвэржүүлж чаддаг.
2. Айлын ганц хүүхэд айлын дунд хүүхэдтэй. Нэг нь шаардлага чангатай, нөгөө нь өөрөөр нь хүн дутна гэж үзнэ. Нэг нь анхаарал халамж шаардахад нөгөө нь дуртайяа тусалж гэр бүл дотор тайван амгалан уур амьсгал бий болно.

Хамгийн муу хос
1. Айлын том хүүхэд айлын том хүүхэдтэй. Хоёулаа хэт хэрсүү, боловсронгуйд дэндүү тэмүүлцгээнэ.
2. Айлын дунд хүүхэд дунд хүүхэдтэй. Аль нь ч шийдэмгий биш.
3. Айлын бага хүүхэд бага хүүхэдтэй. Анхаарал халамжийн төлөө хоёулаа өрсөлдөнө.
4. Айлын ганц хүүхэд ганц хүүхэдтэй. Хоёулаа дэндүү шаардлагатай.

Monday, February 1, 2010

Хэлгүй дүлий байлгах нь төрийн сонирхол: Ууганбаяр үзэл бодол

Тиймээ иргэдээ хэлгүй дүлий байлгах нь өнөөдрийн Монгол төрийн сонирхол юм байна. Иргэд нь хуулиа мэддэггүй. гадаад дотоодын чамин бүхнийг ойлгож ухаардаггүй байвал монгол төр өөрийн дураар ажлаа хийнэ. Харин бид мэдлэгтэй боловсролтиой болоод та нарын тийм хэрэг болохгүй байна гээд шүүмжлэх юм бол шоронд орно. Түүнийхээ оронд иргэдээ дүлий, бас ярих чадваргүй болгох зууны бодлогыг монголын төр хийж байна гэж иргэн хүний хувьд би хардаж байна. Тэгээгүй бол залуусаа боловсролтой мэдлэгтэй болгохыг төр хүсэх ёстой. Бас хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин тэгсэнгүй. Арай өөр бодлого хийгээд байна.

Хэрэв тийм биш байсан бол хүмүүсээ халамжлаад л байхгүй шүү дээ. Иргэд боловсрол эзэмших хэрэггүй. Зүгээр л гэртээ халамжийн хэдхэн бор төгрөг аваад сууж бай. Та нарыг бид тэжээж байна гэсэн уран үгээр панаалдажээ. харин иргэн та бид тарвага шиг хошгирчихлоо. Үүний баталгаа нь өнөөдрийн бидний амьдрал биш гэжүү. 5 хүүхэдтэй айл сардаа 15 мянган төгрөг авна. Дээрээс нь бас бус тэтгэлэг төрөөсөө хүртэнэ. Тэгээд л ажилгүй. Бас мэдлэггүй. Төрийн хэрэгжүүлж байгаа бодлого нь зөв юм уу буруу юм уу ойлгохгүй. Үүнийг л төр хүсэж байна. харин иргэд биелүүлж байна. Үг дуугүй шүү. Энэ бол төрийн халамжаар иргэдээ хэлгүй болгох гэсэн нэг алхам нь. Нэгэнт төрөөс хэдхэн халтар төгрөг авсан юм чинь яаж эсэргүүцэх билээ.

Харин дүлий байлгах алхам 7-р сарын нэгний үеэр шууд харагдлаа. Өнөөдөр ч аль болох иргэдээ дүлий байлга гэдэг үүргийг төр доод шатандаа лундандаж л байх шиг байна. Олон юман дээр харагдаж байна даа. Яах аргагүй орчин үе гэдэг утгаараа иргэд нь хүсэн хүсээгүй элдэв зүйлийг сонсож л байна. харин ойлгож байгаа нь хэд болдоо гэх харуусал төрөх юм. Зарим нь ч төрийн өнгөлөг бас алсын хараатай бодлогод автаад эд нар хэлж л байг. харин төр өөрөөр илүү сайханаар шийдэх юм чинь гээд л хүлээгээд дүлий царайлаж байгаа. Иргэдийн хүлээлэлт ажилтай нь цалингаас цалинд. ажилгүй нь халамжийн хэдэн төгрөгөөр гурилтай шөлтэйгөө. Аан дээр нь архитай байхаа монголчууд бас мартахгүй ээ.



Хамгийн алдартай хаан

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgQ8zppBwa5h4UkZUrC9-PQeEY7x8pPP1xU7HI2llf5u71BDyaBDVN3zdHpKR15ZAy6yxKmDnZSGfmIjuYR0vxsjxaenztJzB9e4mwSZkIqjF9WwMLWXLvVRSdO7fRjGKUlOF3-5HJnsVHJ/s1600/Chingis.jpg

Есдүгээр жарны хар морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаан буюу аргын тоолын 1162 оны тавдугаар сарын 30-нд Онон мөрний Дэлүүн болдог хэмээх газарт Хиад яст боржигон овогт Есүхэй баатрын гэрт Өүлэн Үжин эх, хүү Тэмүүжинг төрүүлжээ. 1206 онд Их монгол улсыг тунхаглаж, Их хаанаар өргөмжлөгдөн Чингис хаан гэгдэх болжээ. Чингисийн гол гавьяа бол тархай бутархай өөр хоорондоо тэмцэлдэж байсан олон монгол аймгийг нэгтгэж, нэгэн туургат улс гүрнийг байгуулсан явдал юм. 1227 онд 65 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.Чингис хаан дэлхийн "Мянганий шилдэг хүн" -ээр тодорсон.

Дэлхийн хамгийн баян дуучин СЕЛИН ДИОН


Есөн жилийн хугацаанд тэрбээр 748 сая ам.доллар цуглуулсан байна. “Лос-Анжелос таймс” сонины гаргасан хувилбараар өнгөрсөн 10 жилийн хамгийн*өндөр орлоготой жүжигчнээр Канадын поп дуучин Селин Дион шалгарчээ. Түүний орлогыг цомгийн борлуулалт, энд тэндхийн урилга голдуу бүрдүүлсэн аж. Дионы 2000-2009 онд олсои 747.9 сая ам.доллараас 225.7 сая нь цомгийн борлуулалтын ашиг, 522.2 сая нь бие даасан тоглолт, бусад газарт урилгаар дуулсны урамшуулал байж. Тус жагсаалтын хоёрдугаарт кантри дуучин Кенни Чесни 742 сая ам.доллар, гуравдугаарт Дэв Мэтьюс Бэнд 737.4 сая ам.долларын ашгаар тус бүр бичигджээ. Сонирхолтой нь бусад хэвлэлийн жагсаалтаар Дион тийм ч дээгүүр бичигдэж байгаагүй. Тухайлбал, “Форбес” сэтгүүл Мадоннаг, “Биллбоард” Эминемийг өндөр орлоготноор нэрлэж байсан юм.

Дэлхийн хамгийн баян хүмүүс



Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг алдарт Forbes сэтгүүлээс гаргажээ. Та сонирхоод үзээрэй. Манай Монголоос хүн байгаа болов уу.


Эрэмбэ

Нэр

Харъяалал

Нас

Хөрөнгө,

Тэрбум доллараар

Оршин суугаа газар

1

Warren Buffett

United States

77

62.0

United States

2

Carlos Slim Helu & family

Mexico

68

60.0

Mexico

3

William Gates III

United States

52

58.0

United States

4

Lakshmi Mittal

India

57

45.0

United Kingdom

5

Mukesh Ambani

India

50

43.0

India

6

Anil Ambani

India

48

42.0

India

7

Ingvar Kamprad & family

Sweden

81

31.0

Switzerland

8

KP Singh

India

76

30.0

India

9

Oleg Deripaska

Russia

40

28.0

Russia

10

Karl Albrecht

Germany

88

27.0

Germany

11

Li Ka-shing

Hong Kong

79

26.5

Hong Kong

12

Sheldon Adelson

United States

74

26.0

United States

13

Bernard Arnault

France

59

25.5

France

14

Lawrence Ellison

United States

63

25.0

United States

15

Roman Abramovich

Russia

41

23.5

Russia

16

Theo Albrecht

Germany

85

23.0

Germany

17

Liliane Bettencourt

France

85

22.9

France

18

Alexei Mordashov

Russia

42

21.2

Russia

19

Prince Alwaleed Bin Talal Alsaud

Saudi Arabia

51

21.0

Saudi Arabia

20

Mikhail Fridman

Russia

43

20.8

Russia

21

Vladimir Lisin

Russia

51

20.3

Russia

22

Amancio Ortega

Spain

72

20.2

Spain

23

Raymond, Thomas & Walter Kwok

Hong Kong

NA

19.9

Hong Kong

24

Mikhail Prokhorov

Russia

42

19.5

Russia

25

Vladimir Potanin

Russia

47

19.3

Russia



Цааш нь дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл Forbes сэтгүүлийн вэбээр зочлоорой.

Мадридын “Реал” дэлхийн хамгийн баян клуб

Фунтын ханш илт суларсан нь Английн “Манчестер Юнайтед”-ыг дэлхийн хамгийн баян клубын тэргүүн байраа алдахад хүргэжээ. Тэдний суурийг Мадридын “Реал” эзэлж амжсан байна.

Мөн дэлхийн хамгийн баян 20 клубын дунд Английн долоон баг багтаж байна.

Дэлхийн хамгийн баян 10 клубыг толилуулбал:

  1. “Реал” Мадрид – 289.6 сая евро
  2. “Манчестер Юнайтед” – 257.1 сая
  3. “Барселона” – 244.4 сая
  4. “Бавари” – 233.8 сая
  5. “Челси” – 212.9 сая
  6. “Арсенал” – 209.3 сая
  7. “Ливерпуль” – 167 сая
  8. “Милан” – 165.8 сая
  9. “Рома” – 138.9 сая
  10. “Интер” – 136.9 сая

…14. “Тоттенхэм”

…17. “Ньюкасл”

…20. “Манчестер Сити

Дэлхийн хамгийн баян 10 хосууд


10. Chris Martin болон Gwyneth Paltrow



9. Tom Cruise болон Katie Holmes



8. Jim Carrey болон Jenny McCarthy



7. Tom Hanks болон Rita Kilson



6. Ellen DeGeneres болон Portia de Rossi



5. David Beckham болон Victoria Beckham



4. Will Smith болон Jada Pinkett Smith



3. Brad Pitt болон Angelina Jolie



2. Harrison Ford болон Calista Flockhart



1. Реппер Jay-Z болон дуучин Beyonce

Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүд

1.Автомашин үйлдвэрлэгч "BMW фирмийн өв залгамжлагч Сюзанне Клаттен энэ оны дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр шалгарлаа.

Даруухан төлөв энэ эмэгтэйн баялаг 10 тэрбум ам.долларт хүрсэн.

2. 0пра Уинфрей нь хамгийн алдартай төдийгүй, 2,7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдгээрээ дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйн тоонд зүй ёсоор орж байна.

Бага насаа ядуу тарчиг амьдрал дунд өнгөрөөсөн хөдөөний охин телевизийн нэвтрүүлэгч, шоу мейстер болсноор алдар хүндийн оргилд хүрсэн ажээ.


З. Израилийн "Хапоалим" банкийн эзэн Шари Арисон дэлхийн тэргүүн баяны тоонд ордог. Тэрбээр жинхэнэ еврей ухаантай гэгддэг бөгөөд ус нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч ажээ.

Түүний хөрөнгө 2,7 тэрбум ам.доллар.

4. Хувцас загварын "Zara" фирмийг охид эмэгтэйчүүд сайн мэддэг билээ. Тус фирмийн эзэн хатагтай Розалина Мера маш өгөөмөр.

Тэрбээр хөрөнгийнхөө нэлээдгүй хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах, хорт хавдрын шинжилгээний ажилд зориулдаг ажээ. Мера хатагтайн хөрөнгө 2,6 тэрбум ам.доллар.

5. Хятадын баячуулын тоо хямралын үед ч өссөөр байгаа. Түүний нэг үл хөдлөх хөрөнгийн бизнесээр хөлжсөн Цан Шин бүсгүй 1,6 тэрбум ам.доллартай.

Хатагтай Шин сайн санааны үйлст ихээхэн хандив өргөдөг буянтай нэгэн гэнэ.

6 .Дахиад л хувцас загвар. Өнгө алаглуулсан соргог эвтэйхэн хувцасны "Benetton" брэндийн эзэн Жулиана Бэнеттон 1,5 тэрбум ам.доллартай дэлхийн чинээлэг эмэгтэй.

Харин Жулиана уг фирмийг өөрийн гурван ахын хамт байгуулж байжээ.


7.Чү Лам Юү бүсгүй 1,5 тэрбум ам.доллараа үнэрт бодисын тусламжтайгаар олж авсан байна. Түүний нээсэн үнэрт бодисыг тамхи, гоо сайхны бараанд ашигладаг.

"Форбс" сэтгүүлийн мэргэжилтнүүд Юүгийн хөрөнгө үүнээс ч илүү өснө хэмээн таамаглаж байгаа.

8. Интернэт сүлжээг анх арилжаанд ашигласан хүн бол Мэг Уитман. Дэлхийд зартай "Ebay" компанийг үндэслэгч тэрбээр Арнольд Шварцнеггерын дараа Калифорнийн амбан захирагч болохыг хүсдэг гэнэ.

Нийгэм, олон нийтийн ажилд өглөгийн гараа харамгүй сунгадаг Уитман хатагтай 1,1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ажээ.

9."Харри Поттер" цуврал романы зохиолч Ж.К.Роулинг. Энэ эмэгтэй ажилгүйдлийн тэтгэмжээр амь зууж байсан нь саяхан.

Гэтэл зөгнөлт адал явдалт зохиолууд нь түүнийг саятан болгосон юм. Харин түүний ашиг орлого энэ жилд нэг тэрбум ам.доллар болсныг "Форбс" сэтгүүл зарлалаа.


Монголын Хамгийн Баян хүмүүс хэн бэ?


Монголын толгой баячуудыг 200 сая доллараар хэмжигдэх хөрөнгөтэй Лу.Болд тэргүүлдэг байна. УИХ-ын гишүүн Лу.Болд Монголын хамгийн том хувийн банк “Голомт”-ын эзэн. “Бодь” группыг гэр бүлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн өндөр, хамгийн үнэтэйд тооцогддог барилга “Бодь” цамхаг ч мөн Лу.Болдынх.

“MCS” группын ерєнхийлєгч Ж.Оджаргал
50 гаруй тэрбумаар тооцогдох хєрєнгєтэй гэж яригддаг байна, “MCS электроникс” компьютерийн зах зээлд ноёрхсоор байгаа юм. Тус группээс “Анун”, “Анунгоо” тєв єргєн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа эрхэлж явуулдаг. Залуу бизнесмен “Спирт Бал бурам” ХК-ийн ихэнх хувьцааг эзэмшдэг аж. “Орчлон” дунд сургууль, “Орчлон” цогцолбортой, эрчим хvч, дэд бvтцийн салбарт амжилттай ажилладаг
энэ эрхэм дэлхийд алдартай брэнд болох “Coca cola” ундааг vйлдвэрлэх эрхийг дєрвєн сая доллараар худалдан авснаар монголчуудыг гайхшруулсан. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал гэргий, гурван хvvдийн хамт амьдардаг ажээ.

“НИК”-ээр овоглодог, цуутай бизнес хатагтай Оюунгэрэл 40 шахам тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй, 4-рт бичигддэг аж. “НИК”-ийн хувьчлалын тендерт оролцон ялагчаар тодорч, 8 сая доллар ТЄХ-нд шууд єгєв. Мєн “Капитрон” банкинд ихээхэн хєрєнгє оруулсан нэгэн.

УИХ-ын гишvvн асан Д.Туяа
УИХ-ын гишvvн Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишvvн асан Д.Туяа 100 гаруй сая ам.долларын хєрєнгєтэй хэмээн бичигддэг байна. Ш.Отгонбилэг агсан Монголдоо тєдийгvй, дэлхийд цуутай бизнесмэн байсан. Зах зээлийн шилжилтийн эгзэгтэй vед “Эрдэнэт” vйлдвэрийг удирдаж, хєл дээр нь бат зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нєхєрлєж явсан домогт ноёнтныг монголчууд vгvйлж, эмгэнэн дурссаар байдаг.
Нєхрийнхєє ажил албыг залгамжилж vлдсэн хатагтай Д.Туяа хvvгийн хамт тєрийн албанд зvтгэж яваа ч, бизнесээ єргєжvvлж, хотын тєвд гоёмсог байр сvндэрлvvлж, “Капитрон” хэмээх євєрмєц нэртэй банк байгуулан ажиллаж байгаа юм. Хууль тогтоох байгууллагад ажилладаг тєрийн тvшээ эрхэм хатагтай бизнес, аж ахуйн vйл ажиллагаа удирдаж явуулдаг аж. Харин аж ахуйгаа удирдах ажилтнуудаа “нvдийг нь олж” томилсон, гайхалтай мэдрэмжтэй хатагтай гэдэг. Монголдоо хєрєнгєєрєє аман хvзvvддэг УИХ-ын гишvvн Д.Туяа хотын тєвд долоон єрєє байранд амьдардаг байна.
Тvvний нєхрийн талаар хvн бvхэн мэдэж байгаа. Туяа гишvvн нєхрєєсєє 20,0 сая ам.долларын хєрєнгє євлєж аваад гадаадын банкинд байршуулсан хэмээн ярьдаг. Ш.Отгонбилэг агсан Эрдэнэт vйлдвэрийн захирал байхдаа Лондонгийн бирж дээр зэсийн vнэн дээр тоглож улсын хєрєнгє дундаас нь гайгvй ашиг олсон юм. Одоо хvртэл Отгонбилэг захирлын vvсгэсэн энэхvv бизнесийг нэгэн эрхэм атган суугаа гэнэ.

“Монгол газар”-ын Мянганбаярыг оруулдаг. Есєн эрдэнийн дээд алтаар “занималддаг” энэ эрхэм худалч хvнд Монголын бvх аймагт алтны vндсэн ба шороон ордтой. “Монгол газар” алтны эрэл хайгуул, нєєц тогтоох ажилд онцгой анхаарч ОХУ, Япон, Канад, Солонгостой хамтарч, сvvлийн vеийн тоног тєхєєрємжєєр тоноглож хайгуулын ажил хийхийн зэрэгцээ, хамгийн энгийн далдыг харагч, vзмэрч ажиллуулж алтны ордыг илрvvлэхийг оролддог. “Цэцэг” зочид буудал, худалдаа vйлчилгээний “Цэцэг” тєвтэй. Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлдэг компанитай. 28,5 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй гэгддэг.

Д.Бямбацогт. УИХ-ын нялх гишүүдийн нэг энэ залуу тун их чинээлэг. Түүний мэдэлд “Ньюпрогресс , “Алтайтрейд” , “Мост интернаци” , “Эй жи инженеринг” , “Ньюпрогресс тур” , “Ньюпрогресс технологи” , “Эй ти пи” , “Грийт чаннел” , “Эй ти Кей” , “Ньювүүд” , “Футур техно” , “Жи Эс Эс” , “Ньюпрогресс майнд” зэрэг компаниудын хувьцаа төвлөрч байдаг гэнэ. Түүнийг цахилгаан эрчим хүч, барилга, замын салбарт бизнес эрхлэж баяжсан гэж ярьцгаадаг.

Д.Кёкүшюүзан Батбаяр “Шинайжи” , “Кёкүшюү Монгол Холдинг” , “Кёкүшюү дайрект” , “Шү Голд”, “Кёкүшюү бэрс”, “Кёкүшюү Женерал” , Юнайтед Ойлшелл” , “Монгорүшёшя”, “Ворлд майнинг” , Голденвейл” , “Кёкүшюү бродкастинг” , “Эф Эф Си” , зэрэг 12 компанийн хувьцааг эзэмшдэг байна. Гэхдээ Д.Батбаяр гишүүний хувьд дээрхи 12 компаний хувьцааны 50 гаруй хувийг гартаа атгаж суудагаараа онцлогтой.

УИХ-ын гишүүн Х.Баттулга “Мах импекс” , “Женко тур бюро” , “Талх чихэр” , “Женко тур” , “ХИД”, “Налайх” , “МИК”, “Эмээлт”, “Эмээлт зах”, “Женко холдинг” гэсэн том том компанийг эзэмшдэг. “Мах импекс”, “Талх чихэр” хоёр нь л гэхэд Монголын хамгийн том үйлдвэрүүд. Энэ эрийн өмнө гишгих хөрөнгө чинээтэй хүн одоогоор байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Яагаад гэхээр мань эрийн мэдэлд Монголын гурван том банкны хувьцаа бий. Гэхдээ хар цагаан хэл амнаас айсан сайдтан банкныхаа хувьцааг өөр хүний нэр дээр хадгалж байгаа гэж олон хүн ярьдаг.

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж. “Монгол тамхи Со” нэртэй тамхины үйлдвэр. “Улаан шонхор” нэртэй тамхины борлуулалт өнөөдөр Монголд толгой цохиж, улсад төлсөн татвараараа тэргүүлж байгаа энэ эрхэм харин тун чимээ шуугиангүй амьдардаг.

“Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу УИХ-ын 9-р тойргоос сонгогдож, гэнэт улс төр болсон бараан захын мэдэлд “Нарантуул шилтгээн” , “Амко”, “Нарантуул трейд” ХХК, “Нарантуул шейл ойл” зэрэг компаниуд багтдаг. Охиныхоо нэрээр бизнесээ эрхэлсэн Монголын тэргүүн баян эр.

УИХ-ын гишүүн Д.Зоригт. Мань эрийн мэдэлд “Монгол шуудан” банк, “Одод” , “АСУ”, “Орхонбулаг”, “Орхон хөгжил”, “МИГ даатгал”, “Скайнэтворк”, “Сансарын геологи хайгуул”, “Нэмнэ”, “Реалтор”, “Мэдуб”, “Новиза”, “Зэтсервис”, “Хайлааст”, “Багануур”, “Гермес” багтаж байна. Д.Зоригт гишүүний бизнесийн түүх тун нууцлаг. Урьд нь хэзээ ч олны танил байж байгаагүй маш нууцлаг баян эр.

“Буян”-гийн Жаргалсайхан.Тvvний халаасанд 30 орчим сая доллар эргэлддэг. Топ-10 бизнесмэнд багтдаг бизнесмэнvvдээс хамгийн нээлттэй, илэн далангvй яриатай нэгэн. Хаммер жип, шевролет, лимузин Монголд анх унаж байсан, машины хоббитой. Монголд нэг л ширхэг байдаг машин унаж чамирхдаг энэ рхэм, толгой хоргоддог гэр орондоо анхаардаггvй нь гайхмаар. Тэрээр хотын тєвийн хоёр єрєє байранд, гэргий гурван хvvхдийн хамт “зутруухан” амьдардаг. Саяхан хоёр тэрбум тєгрєгєєр хувийн онгоц худалдан авсан. 1 сая долларын vнэтэй хєгжим аппаратуртай. Ноён Жаргалсайханы мэдэлд байдаг “Мираж” продакшн нь залуу дуучин Жавхлан, дуучин Ариунаа, Оросын ВИА Гра хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, 300 сая тєгрєгийн ашиг олсон гэдэг.

“Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат 29 тэрбумын хєрєнгєтэй гэдэг. Улсын тєсєвт жил бvр 3-4 тэрбум тєгрєгийн татвар тєлдєг. Энэ эр 15-р хороололд “Эрэл”-ийн ажилчдынхаа байрны 4 єрєє сууцанд амьдардаг.

“Монгол газар”-ын Мянганбаяр. Есєн эрдэнийн дээд алтаар “занималддаг” энэ эрхэм худалч хvнд Монголын бvх аймагт алтны vндсэн ба шороон ордтой. “Монгол газар” алтны эрэл хайгуул, нєєц тогтоох ажилд онцгой анхаарч ОХУ, Япон, Канад, Солонгостой хамтарч, сvvлийн vеийн тоног тєхєєрємжєєр тоноглож хайгуулын ажил хийхийн зэрэгцээ, хамгийн энгийн далдыг харагч, vзмэрч ажиллуулж алтны ордыг илрvvлэхийг оролддог. “Цэцэг” зочид буудал, худалдаа vйлчилгээний “Цэцэг” тєвтэй. Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлдэг компанитай. 28,5 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй гэгддэг.

“Алтай трейдинг” компанийг vvсгэн байгуулагч, УИХ-ын гишvvн, МУ-ын ерөнхий сайд С.Батболд. Чингис зочид буудал, “Скай” худалдааны тєв, “алтай кашемир”, “Скайтель” компанид хєрєнгє оруулсан. Мєн “Бороо гоулд” алтны уурхайд чамгvй хєрєнгє оруулсан гэдэг. Тэрээр 13-р хорооллын 4 єрєє байранд эхнэр, таван хvvхэдтэйгээ амьдардаг.

28 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй “Оюуны ундраа” группын ерєнхийлєгч С.Отгонбаяр. Тус компани 20 гаруй салбар нэгжтэй. Нефтийн бизнес эрхэлдэг тvvний мэдэлд хэд хэдэн дээд сургууль, худалдаа vйлчилгээний томоохон тєвvvд харьяалагддаг. Гэвч 28 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй УИХ-ын эрхэм гишvvн Сансар хороололд 4 єрєє байранд тун даруухан амьдардаг

Сэрчмаагийн хуримын эргэн тойронд

Сэрчмаагийн хуримын эргэн тойронд
-"Төмөр хатагтай” Ангирмаа нарыг "жорлон" мэт буудалд буулгаж, хуримын хөтлөгчдөө 1000 юаны харамж хайрласан хосыг өөрсдийнхөө тухай хуурамч сенсаци дэгдээсэн хэмээн хардаж байна-

Шинэ оны эхний өдөр харьд бэрлэн урд зүгийн хүний эхнэр болсон Сэрчмаагийн хурим энэ оны хамгийн анхны дуулиан байлаа. Тэдний хуримыг Өвөрмонголчууд "Монгол монголтойгоо суулаа" хэмээн сайшааж байгаа ч Монголчууд "Харьд тэр тусмаа урд зүгт бэрлэлээ" хэмээн таагүй хүлээж авсан.

Хуримын ёслолоо христийн шашны дэгийн дагуу гүйцэтгэсэн нь шашны энэ урсгалыг хавчин гадуурхдаг Хятадуудын хувьд тийм ч сайхан санагдаагүй нь лавтай. Түүний нөхөр "Улаан хад"-ны Тачингаагийн Баяр гэгч залуу Өвөрмонголдоо нэртэй бизнесмэн гэдэг. Анх Монголоос очсон урлагийнхны тоглолтыг зохион байгуулдаг байснаар Сэрчмаа бүсгүй ирээдүйн нөхөртэйгээ танилцсан гэх юм билээ. Нэр нөлөөтэй, мөнгө төгрөг ихтэй гэдэг утгаараа гурван өдөр дараалан хундага тавилгүй архи сөгнөж, хутга тавилгүй шүүс зооглон их найр хийсэн биз. Эхнэртээ хуримын бэлэг болгон урлагийн сургууль байгуулж өгөхөөр болсон гэх мэдээлэл ч цацагдаад авсан.

Тэдний хуримын дараа нэг хүний өмнө 700-аад мянган төгрөгийн идээ ундаа байсан гэх яриа гарч олныг гайхшруулсан. Хүүхэн хүн, цагаан зээр хоёрт нутаг байдаггүй гэгчээр хол бэрлэсэн ч шуугиан тарьсан найр үүсгэж өрх сунгасанд нь баярлахаас өөр аргагүй. Бүх юм хоёр талтай байдаг хойно тэдний энэ их цэнгэлийн дараа хуримынхаа нүнжгийг харуулах гэж зориудаар шуугиан тарьж байна гэх хар ч дагалдах болов. Бодоод үзэхэд, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж хэлж болох ая зохиогч Ангирмаа, UBS music-ийн Чимгээ болон Гантөр нарын зочдоо хүлээн авахдаа "жорлон" мэт буудалд буулгахгүй байсан байж болох мэт.

Түүгээр ч үл барам анх нөхрийнх нь барааг харсан манай рок попын акулууд хүргэнээ хэзээ ирж танилцахыг хүлээж суутал тэрээр ирж хүндлэл үзүүлэх нь бүү хэл нүднийхээ булангаар ч тоож хараагүйгээс буудлыг нь голж өөр буудалд буудаллан цамнаж байсан "Төмөр хатагтай" Ангирмаагийн гэдэн нэг мөр хөдөлж хуримын ёслолыг нь орхин Монгол руугаа ниссэн гэдэг. Нөгөөтэйгүүр хүргэн хүү хэдий зиндаархуу нэгэн байлаа ч хүүхнийхээ талынханд хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг.

Тэгэхээр тэрхүү өвөрлөгч эр эхнэрээ үл ойшоодог нэгэн үү эсвэл "нялх" дива эр нөхөртөө Монголын рок попын төлөөлөгчдийн талаар ийм үнэлэмж төрүүлэв үү гэх асуулт гарч ирнэ. Мөн хуримын ёслолыг нь хөтөлсөн нэгний гарыг 1000 юанаар цайлгасан гэх юм билээ. Хүндтэй зочиддоо ийн хандсан хос нэг хүний зоогт тийм их зардал ч гаргахгүй байж болох талтай. Юутай ч холд бэрлэсэн нутгийн охиноо сайхан амьдраасай л гэж ерөөе.

H1N1 вирүсээр өвчилсөн хүний тоо 1311-д хүрчээ

ахайн ханиадны дэгдэлт цагаан сарын үеэр идэвхжинэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа.

Өнөөдрийн байдлаар А хүрээний H1N1 вирүсээр өвчилсөн хүний тоо 1311-д хүрчээ. Тодруулбал нийслэлд 823, хөдөө орон нутагт 488 хүн тус өвчний вирүсийн халдварыг авсан байна.

Энэ тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 14-өөр нэмэгдсэн нь мэргэжилтнүүдийн тааварласан дэгдэлтийн үе эхэлж байгааг үгүйсгэхгүй юм.

Г.Одгарав

70 мянган төгрөгийг энэ долоо хоногоос тарааж эхэлнэ

Сар шинээс урьтаж хөгшид, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 70 мянган төгрөгийг нь тарааж өгөх тухай яригдаж байгаа.

Үүний хүрээнд зарим дүүргүүд амралтын өдөр ажиллан иргэдэд 70 мянган төгрөг авах дансны дэвтрийг нь тараасан байна.

Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүрэг өнгөрөгч бямба гаригт иргэдэд дэвтрийг нь тараан өгчээ. Тиймээс дэвтрээ авсан иргэд энэ долоо хоногт 70 мянган төгрөгөө авах боломж бүрдээд байгаа аж.

Хүүхдүүд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харъяа дүүрэг, хороо, иргэний бүртгэлийн газраас шаардлагатай бичиг, баримтаа бүрдүүлэн халамжийн дансны дэвтрээ авсны дараагаар өмнө нь хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмж авдаг байсан банкнуудаас 70 мянган төгрөгийг авах боломжтой юм байна.

Сонирхуулахад, эхний ээлжинд 70 мянган төгрөгийг 1 сая 300 мянган хүн авах тооцоо гарчээ.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид Та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэх болно.

Ч.Болор