Wednesday, March 3, 2010

Жинхэнэ мэдлэгтэй танилцах уу?

Хүн амидарч байх хугацаандаа өөрөөсөө бусад зүйлийг судлаж, мэддэг ч хамгийн чухал зүйл болох өөрийгөө мартдаг. Тиймээс ч өөрийгөө сайн мэддэггүй тул өөрийн юу хүсээд байгаагаа ч ялгахгүй бухимдаж стрессдэх ни элбэг. Өөрийгөө ямар ухаантай, сэтгэлийн ямар эмоц гаргадагаа цаашлаад бодол санаагаа ч ялгадаггүй. Эдгээрийг ялгаж сурах ни хүн цэгцтэй бас үнэн бас жинхэнэ мэдлэг олж авахад нэн тустай. Үүний тулд профессор С.Молор.Эрдэнэ-ийн
1. Ертөнц бодол мэдлэг
2. Ухаан ухамсар эрдэм
3. Санаа сэтгэл зохиол
Номууд мөн Эрих Фроммын “Бий ба Байх” орчуулгын номуудыг тус тус сайн бодож ултай уншихыг нөхөрсөгөөр зөвлөх байна. Би өөрөө эдгээр номуудыг уншдаг тул хааяа өөрөө зөв ойлгосон эсэхээ шалгахын тулд ухаан гэж юу вэ гэх мэтээр саналаа солилцохыг хичээдэг. Учир ни би өөрөө суралцаж л яваа хүн. Үгүй ер ни суралцаагүй байгаа хүн ч гэсэн үргэлж бусадтай санаагаа солилцож байж шинийг мэдэж авдаг ба өөрийнхөө бодолыг мэдлэгийн хүчийг шалгаж авдаг. Тиймээс ч энэ бүлэгт уг номуудаас ойлгосон хэсэгээс бичиж саналаа солилцох гэсэн ч өнөөдөр хүртэл энэ асуултад хариулсан хүн бараг алга байгаад хүмүүс ухааныг сонирхдоггүй юм болов уу гэсэн төсөөлөөд дээрх зөвлөгөө маягийн зүйлийг бичлээ. Дээрх номуудыг уншсан хүн байвал саналаа солилцохдоо баяртай байх болно. Гэхдээ би өөрөө бүрэн ойлгосон энэ тэр гээгүй шүү, хэ хэ. Би зүгээр өөрийн мэдсэнээ бусдад мэдээ дамжуулж байгаа ухаантай хэ хэ. Монголын зах зээлд олон л ном байдаг, гэхдээ үнэн бас жинхэнэ мэдлэгээс эх ундаргаа авсан ни ховор… Хүн номыг ганцаараа гэртээ уншаад мэдлэгт хүрэхгүй бусадтай яриж маргаж байж түүнийгээ баталгаажуулдаг. Тэдгээр номуудыг нухацтай уншиж бодсоноор Өөрийн ухаанаа, сэтгэлээ, ухамсараа таних ба бас дээр ни хорвоогийн тухай та шинжлэх ухааны өндөр түвшиний мэдлэгүүдийг олж авна гэдэгт найдаж байна. Жинхэнэ мэдлэгтэй танилцах замд тани Амжилт хүсэе :-) … Энийг уншив: Жинхэнэ мэдлэгтэй танилцах уу?жиргэе!

No comments:

Post a Comment