Tuesday, December 14, 2010

ШҮЛЭГ

Сайхан зүүд зүүдлээд мартчих бий гэж би өөртөө хүртэл сануулна чамайг зүүдэлж сэрчихээд сэтгэл минь хоосон оргиж өөрөөсөө хүртэл нэг л зүйлийг хүссэн амьдралын хэмжүүр хайр учраас амьдрлын үнэ цэнэ итглцэл учраас өөрөөсөө би чамайг хайгаа юм болов уу хайр юуг дагуулдаг юм бэ? кк баярлалаа чамд. Хайранд чинь амжилт

Харин энийг чамд
Ам нэг боловч чих хоёроор байдаг юм үгээ мэд.
Амьдрал ганц боловч сонголт олон байдаг юм замаа мэд.
Хань ганц боловч хайр олон байдаг юм сэтгэлээ мэд.
Амжилт чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд.


Энэ том дэлхий дээр чи хэн ч биш байлаа ч харин миний хувьд бол чи энэ том дэлхий юм шүү. Энэ шүлгийг чамд..

Өмсдөг хувцас нь "комиссын хувцас"
Унадаг унаа нь "Хуучин машин"
Иддэг хоол нь "Хятад ногоо"
Уудаг ундаа нь "Архи пиво"
Хийдэг бизнэс нь "Газраа зарах"
Ярьдаг юм нь "Хараалын үг"
Шинэ мэдээ нь  "Улс төрийн хэрүүл"
Шилмэл охид нь "Хужаагийн амраг"
Энэ байдаг л шүлэг амьдрал үнэн байдаг.

Thursday, December 9, 2010

Сайхан амраарай 80-н шүлэг

Сайхан амраарай 80-н шүлэг

Цэлмэг тэнгэрт саран авхай гарч
Цэнгэлдэн бүжсээр одод чууллаа
Цэцэг навч дэлбээгээ хумиад
Цэнхэр дэлхийд шөнө иржээ...
Сайхан амраарай гээд л энд тэнд нь орчихсон байгөө байгөө

1.
Хүнд хүний хайраас илүү
Хэрэгтэй зүйл гэж энэ хорвоод үгүй болохоор
Хайр нь чамайгаа сайхан амраарай гээд
Хацар дээр нь зөөлөн үнсье...

2.
Сарны туулай үлгэрт амьлах шөнөөр
Сайхан чинийхээ гоо биеийг тэврэн
Сарнайн өнгөт уруулыг шимэн
Сархад балийн амтыг зэрэг мэдрье зүүдэндээ...
Сайхан амраарай

3.
Дугариг саран манхайжээ
Дууч одод чуулжээ
Дурлалт залуугаа зүүдлээд
Дуг нойрондоо автадаа чи минь...

4.
Хосоор гэрэлтэх одод тэнгэрт гялалзаад
Хорвоогийн нэгэн шөнө айлчлан иржээ
Хонгорхон чи минь хөнжилөө хучиад
Хосгүй сайханыг зүүдлэн нойрсдоо...

5.
Сайхан чи минь орондоо ор доо
Саруулхан намайгаа зүүдлэн хоноорой
Сар жаргатал тавтай нойрсоорой
Нар мандтал сайхан амраарай...

6.
Нарны гэрэл аажимаар сарниад
Намуухнаар мишээсээр саран гарч
Нөмгөн цэнхэр орчлонгийн
Нэгэн шөнө айлчлан иржээ...
Сайхан амраарай

7.
Од одондоо дурладаг юм
Очиж уулзахыг хүсдэг юм
Нарнаас тэд ичдэг юм
Намуун шөнөөр учирдаг юм...
Сайхан амраарай

8.
Хөх тэнгэр өнгөө сольж
Хөвөн үүлс бараан болжээ
Та ч гэсэн гэрлээ унтарааж
Тавтай сайхан нойрсоорой...

9.

Тунгалаг одод тэнгэртээ гялалзаж
Талын монголд шөнө ирлээ
Танхил чи минь орондоо орж
Тансаг мөрөөдлөө зүүдлээд
Тавтай сайхан нойрсоорой...

10.
Амгалан сарыг атаархтал нойрс
Анивчих оддыг алмайртал зүүдэл
Алтангадасыг гартал үнэгчил
Алаг дэлхийг уяартал эрхэл...
Сайхан амраарай

11.
Зүүд нойрондоо аз жаргалаа мөрөөдөн
Зүрх сэтгэлдээ амраг хайртыгаа бодон
Зовлон бэрхшээлийг умартан мартаж
Зөөлөн хөнжилдөө тавтай нойрсоорой...

12.
Нар хичнээн гийлээч жаргана
Бороо хэдий асгарлаач зогсоно
Шөнө хэдий болсон ч өглөө болно
Тэр өглөөг үргэлж сайхан угтаарай...
Сайхан амраарай

13.
Сартай шөнөөр салхи сэвшиж
Саруулхан хорвоод шөнө иржээ
Итгэл сэтгэлээ дэрлээд
Инээд хөөрөө нөмрөөд тайтай нойрсоорой...

14.
Оддоор үл дутах тэнгэрийн зарлигаар
Орчлон дэлхийд шөнө айсуй
Сэрэмгүй зүүдээ сэтгэлдээ тээгээд
Сэрэн сэртэлээ сайхан амраарай...

15.
Хөвсгөр зөөлөн хөнжилөө хайраа бодож нөмрөөд
Хөөрхөн зурагтай дэрээ хайраа бодож дэрлээд
Гэрэлт сарны дор
Гоё зүүд зүүдлээрэй...

16.
Огторгуйд оддын дунд саран гийж
Орчлонгийн амьдралыг чимээгүйхэн ширтэнэ
Оройн үдшээс өглөөний нөрөн мандтал
Одод тэнгэртээ гагцхүү чамайг л хүлээнэ...
Сайхан амраарай

17.
Хан хорвоо чамд үлгэр шивнэж
Хатан дэлхий чамд бүүвэйн дуу дуулахад
Хаа нэгэн газар
Хэн нэгэн чамайг зүүдэлж
Харин чи тэр үед дуг нойрондоо дугжирна...

18.
Бүх зовлонгоо зүүдэндээ мартаад
Бүрэнхий орчлонд тайван нойрсоорой
Өөдрөг мөрөөдлөө зүүдэндээ үзээд
Өглөөний нарыг өөдрөг угтаарай...

19.
Сэтгэл сэвтээсэн дурсамжаа мартаж нойрс
Сэмхэн догдлох зүрхээ чандлан нойрс
Сэрж яваа амьдралаа зөгнөж нойрс
Сэтгэл дүүрэн ирээдүйг угтаж нойрсоорой...

20.
Би чиний зүүдэнд очиж хайрын дуу дуулж өгье
Би чиний зүрхэнд хатан сарнай болж ургъя
Өнгөт хорвоод
Өглөө иртэл сайхан амраарай...

21.
Зөөлөн дэрээ толгойдоо эвж
Зөгнөлт хүслээ зүрхэндээ даатгаж
Зөв гараараа зүрхээ дарж
Зөвхөн хайрыгаа зүүдлээд сайхан амраарай...

22.
Зүрхэний хаалгыг тогшсон
Зүүдний минь гол дүрийг бүтээсэн
Зүйрлэшгүй аз жаргалыг бэлэглэсэн
Зоргоор танхил насанд минь учирсан чи минь
Зүүд бүхний жаргалтайг зүүдлээд
Уул дэрлээд оддоор хучиад
Балын амтат нойрондоо умбаад
Багын гэнэн цайлган инээмсэглэлээр үнэгчлээд
Тайван сайхан амраарай...

23.
Түмэн одод тэнгэрийг эзлэн
Түнэр харанхуй орчлонг нөмөрлөө
Саран авхай бүүвэйн дуугаараа
Сайхан амраарай гэж өгүүлнэ...

24.
Зүүд нойрны тансаг орноор
Зүүрмэглэн аялахдаа сөрөг бүхнийг мартаад
Зөгнөл, мөрөөдлийн ертөнцөөр тэнүүчлэхдээ
Зөөлөн дэрээр нөхрөө хийн тавтай сайхан нойрсоорой...

25.
Түнэр харанхуйгаар дэвсгэр хийж
Түмэн оддоор хөнжил хийж
Тэргэл сараар дэр хийж
Зүүдний мөнгөн ертөнцөд тавтай нойрсоорой...

26.
Саран дээр бүжиж ододтой наадан
саруулхан зүүдэндээ хайртыгаа хараарай
Олноос олон хүслээ түүндээ шивнэж
Орон дээр биш үүлэн дээр нойрсоорой...

27.
Борооны дараах солонго
Бодолд татаад нойрсжээ
Борхон хөөрхөн болжмор
Боорцог зүүдлээд унтажээ
Болор тунгалаг саран оддоо бүүвэйлж манхайжээ
Ботгон нүдэндээ ирээдүйгээ төсөөлөөд амардаа...

28.
Оддын мөнгөн цацрагийг дэрлээд
Орчлонгийн нэгэн шөнийг үддээ
Нойрмогхон нүдний чинь зовхин дээр
Нойтон уруулаараа сэм үнсье...
Сайхан амраарай

29.
Мөнгөн одод тэнгэрт гялалзаж
Мөрөөдөл хүслийг тань сонсоод ирлээ
Сэтгэл зүрхээрээ шивнэсэн хүсэл тань
Сэрээд харахад чинь биелэсэн байг...
Сайхан амраарай

30.
Саруул талд наран жаргана
Саран авхай тэнгэрт наадна
Сэрэмгүй зүүдэндээ хайртыгаа зүүдлэн
Сэрэн сэртэлээ сайхан нойрсоорой...

31.
Дурлалын хотод бороо шивэрч
Дуу шиг уянгалаг шөнө айсуй
Мөрөөдөх чөлөөгүй өдөр өнгөрч
Мөнгөлөг сайхан шөнө айсуй...
Сайхан амраарай

32.
Сая сая сарнайг ор болгон дэлгье
Сайхан цайлган сэтгэлээ дэр болгон илгээе
Хөвсгөр цагаан үүлийг хөнжил болгон хөврүүлье
Харин чи минь хамгийн сайхныг зүүдлээрэй...

33.
Огторгуйн саран тэнгэрт мэлтийн
Орчлон ертөнцийг зүүдэнд умбууллаа
Хүсэл мөрөөдлийн нууцхан ертөнцдөө
Хүссэн газарлуугаа аялаарай...

34.
Шөнийн одод намуухнаар бүүвэйн дууг
Шүлэглэн чихэнд чинь эгшиглүүлэг
Санаа бодлоо үл чилээн
Санаа амар, тавтай нойрсоорой...

35.
Мичид түгсэн намуун шөнөөр
Мөнгөн саранд хүслээ шивнээд
Мөрөөдөж хүссэнээ зүүдэлж нойрсоод
Маргаашийн өглөөг инээмсэглэн угтаарай...

36.
Оддын дундаас дурлалаа хайгаад
Оломгүй ертөнцөд зүүдээр жигүүрлээд
Охин миний зүүдний шилтгээнд
Охорхон боловч саатан зочлоорой...
Сайхан амраарай

37.
Саранд чамайг бүүвэйлээрэй гэж
Салхинд чамайг илбээрэй гэж
Оддод улам гэрэлтээрэй гэж
Орчлонд эргэхээ түр азнаа ч гэж
Зөндөө гуйлаа
Зүүдэнд чинь би дуу дуулж өгье...
Тавтай нойрсоорой

38.
Гэгээн хүслээ зүүдэндээ шивнэж
Гүн нойрондоо тавтай нойрсоорой
Нар тусах гэрэлт өглөө
Ямагт чиний үйлс бүтэмжтэй байг...
Сайхан амраарай

39.
Амар амгалан шөнийн тэнгэр дор
Аниргүй зүүдэндээ автан нойрсоорой
Анивчих одод саран авхайн ивээл дор
Аз жаргалаар дүүрэн сайхан нойрсоорой...

40.
Уудам огторгуйд хөвөх
Түмэн оддын болор тоос
Ботгон нүдний тань аньсганд чинь
Бөөн амтат зүүдэнд чинь
Бал нэмэх болтугай
Харанхуйг чимэгч тэргэл саран
Хархан нүдний чинь аньсганд
Ханаж барамгүй зүүдэнд чинь
Харж бахдах жаргалыг нэмэх болтугай...
Сайхан амраарай

41.
Аз жаргалын орныг мөрөөдөн
Амтат нойрондоо диваажинг зүүдлээрэй
Амгалан сарыг царайнаасаа мандуулж
Дуу шиг оддоор бүүвэй аялуулж
Дурлалын завиар хөвөн наадаад
Дууч шувууд дуудан сэртэл
Дулаан хөнжилдөө сайхан нойрсоорой...

42.
Чимээгүй одод үүлс дэрлэн
Чимэгтэй одод бүүвэйн дуу аялахад
Бороон дусал цэцэгсийн дэлбээг үнсэж
Болор мөнгөн зүүдэндээ амгалан нойрсоорой...

43.
Одод чуулахад зүүдэндээ уулзъя
Орчлон гэрэлтэхэд зүрхэндээ уулзъя
Саран мандахан сэтгэлдээ уулзъя
Сайн найз чамтайгаа шүлгээрээ л уулзъя даа
Сайхан амраарай...

44.
Саруул шөнийг урин дуудсаар
Саран авхай тэнгэрт гарлаа
Сэтгэл зүрхэндээ сайн сайханыг бодон
Сэрэн сэртэлээ сайхан нойрсоорой...

45.
Уруул дээр чинь удаан үнсье
Учрах маргаашийг зөгнөн үнсье
Амгалан шөнийн сарыг дэрлээд
Амттай зүүдэндээ умбан нойрсоорой...

46.
Сар нь оддоо бүүвэйлэг
Сэтгэл нь зүрхээ бүүвэйлэг
Хайр нь дурлалаа бүүвэйлэг
Харин чи минь унтаагүй бол
Хайр нь чамайгаа бүүвэйлье...

47.
Огторгуйн эзэн, оддын гэгээ нь
Орой бүхэн чам дээр тусаж
Жаргалын эзэн хайрын тэнгэр нь
Заавал чамайг онцолж ивээг...
Сайхан амраарай

48.
Тэнгэрт аялах ододтой хамт
Тэнгист зугаалах сартай ханьсан
Зүрх сэтгэлдээ мөрөөдлөө шивнэн
Зүүд нойрондоо автаарай...

49.
Зүүдэнд чинь би ирээд явлаа
Зүгээр ч үгүй бас үнсээд явлаа
Зөндөө хараад үлдэх шахлаа
Зөвхөн минийх гээд шивнээд явлаа...

50.
Зүүдэнд минь ирвэл зөөлөн үнсье
Зүрхэнд минь ирвэл зөвхөн чамайг хайрлъя
Үнэнч явна гэдэг ухааны чинь хэмжүүр
Үргэлж хайрлана гэдэг сэтгэлийн чинь хэмжүүр...
Сайхан амраарай

51.
Шөнийн одод намуухнаар бүүвэйн дууг
Шүлэглэн чихэнд чинь эгшиглүүлэг
Санаа бодлоо үл чилээн
Сайхан амраарай миний найз...

52.
Ангир шар наран өдөржин эргэж
Алтанзул шиг одод шөнөжин хотолсон энэ л үдэш
Амттай зүүдэндээ автан
Амгалан сарыг атаархтал нойрсдоо...

53.
Хайр нь чамайгаа зүүдлээд
Харанхуй шөнийн аялалдаа гарлаа
Хайр минь намайгаа зүүдлээд
Хан хорвоогийн өглөөг угтаарай...

54.
Од харвах тэнгэрийг ажиглаж
Орчлонд мишээх сарыг харж
Энэ өдрийг инээмсэглэлээр үдэж
Ирэх маргаашыг эрч хүчтэйгээр угтаарай...

55.
Зүүдэндээ би чамтай учирлаа
Зүсийг чинь үзээд гайхан биширлээ
Зөрөөд өнгөрөмгүй охин чамтай
Зориг гарган танилцалаа...
Зүүдэндээ учръя

56.
Мөрөөдөл, хайр байхгүй бол
Маргааштай учрах уйтгартай
Магадгүй чи өнөөдөр гунигтай байвал
Маргаашийн төлөө инээмсэглээрэй...
Сайхан амраарай

57.
Одод тэнгэртээ гийж
Орчлонг шөнө нөмөрчээ
Ор чинь чамайг хүлээж байна
Одоо унтаж амардаа...

58.
Зүүдэнд чинь би дуу дуулж өгье
Зүрхэндээ хоногштол чагнаарай
Сэрхэд чинь би шүлэг зохиож өгье
Санаандаа хоногштол цээжлээрэй...

59.
Тэнгэрийн од түгэж
Тэргэл саран манхайжээ
Цэцгийн дэлбээ шиг торомгор нүдээ аниад
Цэнгэлийн сайханыг зүүдлэн нойрсдоо...

60.
Зүрх сэтгэлийн минь эрхэм гүнж
Зөн совингийн минь ариухан дагина чи минь
Зул мэт үүрд бадамлах хайраа
Зүүд нойрондоо ч нандигнаж яваарай...

61.
Намрын шөнө цаанаа л жиндүүхэн
Навчис унах нь нэг л гунигтай
Намууханаар оддыг ширтэн суугаад
Намайгаа зүүдлэн нойрсдоо гэж чамдаа шивнье...

62.
Болорын өнгөт түмэн оддыг ширтэн суугаад
Бодолд автан чамайгаа мөрөөднө
Богинохон хугацаанд чамдаа дасал болчихоод
Борхон зүрх минь чиний л төлөө цохилоно...
Сайхан амраарай

63.
Сүүмэлзэх одод тэнгэртээ бүжиж
Саран авхай орчлонг гэрэлтүүлэхэд
Сүүтэй цагаан зүүдээ
Сүслэж сайхан амраарай...

64.
Эрхэмсэг наран жаргажээ
Эрх саран манхайжээ
Ижилгүй энэ орчлонд
Ирмүүн шөнө айлчлажээ...
Сайхан амраарай

65.
Угтан авах маргаашийн өдөр тань
Учрал дүүрэн, итгэл төгс байг
Үдшийн бүрэнхий болжээ унтаж амраад
Үүрийн туяаг тосон мэндчилээрэй...

66.
Алс холын салхины сэвшээгээр
Аядуухан бодлоо чамдаа илгээе
Аниргүйхэн үдшийн гүн нойронд чинь
Амгалан шөнийн мэндийг хүргье...

67.
Налж суугаад зөөлөн тэвэр
Надад хайртайг чинь мэдрэх гэсийн
Намуухнаар хайрын дуу аяла
Насан туршидаа энэ үдшийг дурсаж явах гэсийн
Нүдрүү минь ширтээд хөөрхөн гэгч нь инээмсэглэл
Нойрсож байхдаа ч чамайгаа зүүдлэх гэсийн...
Чихэнд чинь сайхан амраарай гээд зөөлхөнөөр шивнье
Чинийх гэдгээ мэдрүүлэх гэсийн...

68.
Эрхэс тэнгэртээ саран авхай ододтой ярилцана
Эгэлхэн амьдралдаа би чамтай л учрахыг хүснэ
Энэхэн эгшин зуурын хүслийн их далай дээр
Эргэх хорвоогийн нэгэн шөнө айлчлан ирнэ...
Сайхан амраарай

69.
Цэлмэг тэнгэрт саран авхай гарч
Цэнгэлдэн бүжсээр одод чууллаа
Цэцэг навч дэлбээгээ хумиад
Цэнхэр дэлхийд шөнө иржээ...
Сайхан амраарай

70.
Үнсэхийг хүссэн уруулаас чинь сарны гэгээ асгарч
Үгүйлэн санах зүрхнээс минь оддын туяа цацарч
Итгэлийн цэнхэр нуурнаа хөвөн, нисэх хос хун шиг
Энхрий минь намайгаа зүүдлээд тавтай сайхан нойрсоорой...

71.
Одод тэнгэртээ саатан үлгэр ярьж өгье гэнээ
Орчлонг аниргүй нөмрөн чимээ үл гаргъя гэнээ
Зөөлөн хөнжилдөө шигдээд тавтай сайхан нойрс гэнээ
Зүрх минь чамайг харъя гээд зүүдэндээ чамайг уръя гэнээ...

72.
Намуун үдэш айлчлан иржээ
Нандин гэгээхэн хүслээ бодоод
Уянга дуу эгшиглэх нойрны ертөнц рүү
Уртаас урт амтат зүүдэндээ хөтлөгдөн унтдаа...

73.
Одод түгжээ зүүдэндээ уулзъя
Орчлонд чамтай зүрхээрээ уулзъя
Нар мандахад мсж-р уулзъя
Намуухан үдэш болзоондоо уулзъя...
Сайхан амраарай

74.
Орой болгон бичдэг шүлгэнд минь
Одод хүртэл дурлаад байх юм
Ододтой цуг чи минь сонсохгүй болохоор
Одоо л хэлмээр байна сайхан амраарай...

75.
Мөнгөн саранд хүслээ шивнэж
Мандах наранд амьдралаа даатгаж
Өглөө бүрийг өөдрөг угтаад
Өөртөө итгэлтэй яваарай...

76.
Шөнийн одод мөрийг чинь түшээд
Шүүдэрт норсон цэцгээ тэвэрлээ
Үдшийн саран хацрын чинь туяанд
Үлгэрийн гэгээн оддоо хучлаа...
Сайхан амраарай

77.
Ажил бүхнээ амжуулсаар
Алжааж ядарсан байлгүй
Эрч хүчээр дүүрэн
Ирэх маргаашийг угтахын тулд
Танхил оддын зөөлөн анирт
Тавтай сайхан нойрсоорой...

78.
Бүжин сарны зөөлөн анирт зүүрмэглэн
Бүлээн шөнийн энхрийлэлд сартай хамт нойрсоорой
Аз жаргалын хаалгыг зөөлнөөс зөөлөн тогшиж
Амьдралд ирэх маргаашыг шив шинээр угтаарай...

79.
Орчлонг бүүвэйлсэн сарны доор
Оддоор бүрхсэн тэнгэрийн доор
Зүйрмэг сарны гэгээн доор
Зүүдээ манаад сайхан нойрсдоо...

80.
Учирсан нөхөрлөлөө мөнхөд санаад
Унтаж амардаа миний найз
Уулзахын гэгээн хүслэнгээр
Учран золгъё зүүдэндээ...

Examples

Examples

To create a directory named Taxes with a subdirectory named Property, which contains a subdirectory named Current, type:

mkdir \Taxes\Property\Current

This is the same as typing the following sequence of commands with command extensions disabled:

mkdir \Taxes
chdir \Taxes
mkdir Property
chdir Property
mkdir Current

Essential Commands

dir

Lists names of files in current directory (folder)

dir Hello.*

Lists all files whose names start with Hello.

cd C:\files

Changes directory to C:\files ("absolute" pathname)

cd myfiles

Changes directory to myfiles subdirectory of current directory ("relative" pathname)

cd ..

Changes directory to "parent" of current directory

notepad Hello.java

MS-DOS text editor, used to create and edit ASCII textfiles

type Hello.java

Displays contents of ASCII textfile on screen

exit

Ends command interpreter, makes console window go away...

Useful File Management Commands

copy Test1.java Test2.java

Copies contents of Test1.java to new file Test2.java

ren Test1.java Test2.java

Renames Test1.java to Test2.java

del Test1.java

Deletes Test1.java (Be careful with this command...)

del Test1.*

Deletes all files with Test1 prefix (Be even more careful with this command...)

mkdir playpen

Creates new directory playpen as subdirectory of current directory

rmdir playpen

Removes directory playpen (must be empty)

Commands for Compiling and Running Java Applications

Note: if the commands in this table are not recognized by the MS-DOS command interpreter on your system, try using the path commands listed below...

javac Hello.java

Compiles Java source file Hello.java (ASCII textfile),
produces bytecode file Hello.class (binary file)

java Hello

"Runs" Java application: starts Java Virtual Machine (interpreter),
which executes Java bytecode instructions in file Hello.class

Using javadoc to Document Java Classes

Note: if the commands in this table are not recognized by the MS-DOS command interpreter on your system, try using the path commands listed below...

javadoc Cat

Generates Web document Cat.html, containing description of Cat class. Complete documentation requires inclusion of javadoc comments (/** .. */) in source code.

Jar (Java Archive) Commands

Note: if the commands in this table are not recognized by the MS-DOS command interpreter on your system, try using the path commands listed below...

jar cf Pets.jar Pets

Creates Pets.jar, containing compressed version of Pets folder and all its contents

jar tf Pets.jar

Displays list of zipped files in Pets.jar

jar xf Pets.jar

Extracts (unzips) entire contents of Pets.jar, preserving any directory structures

Useful FTP Commands

ftp ftp.cs.unca.edu

Attempts to start anonymous FTP session on remote Computer Science server. Enter ftp for userid and your bulldog email address for password.
Note: Before attempting to upload files, remember to cd to appropriate dropoff directory as shown below.

ftp candler.cs.unca.edu

Attempts to start FTP session on remote Computer Science server candler.cs.unca.edu. You will need to provide your CSCI userid and password for this host.
Note: This command connects you to your own home directory, not the site used for making dropoffs.

ftp> ascii

FTP command to set data transfer mode to ASCII (default, suitable for .java source files and other textfiles)

ftp> binary

FTP command to set data transfer mode to binary (suitable for .class files and other binary files)

ftp> status

FTP command to display status, including current data transfer mode (ASCII or binary)

ftp> cd pub/202/fred1234

FTP command to change current directory on remote host

ftp> lcd C:\files

FTP command to change current directory on local system

ftp> put Hello.java

FTP command to copy file Hello.java from current directory on local system to current directory on remote host

ftp> mput *.java

FTP command to copy all files ending with .java from current directory on local system to current directory on remote host

ftp> quit

FTP command to end session, breaks contact with remote host

BLUETOOTH

Мубис-ктмс

Bluetooth

-Түүхэн хөгжил -Хэрэглээ -Хамгаалалт -Давуу тал

Гүйцэтгэсэн: ММЗБ-2а Д.Бадамцэрэн

12/6/2010

Ерөнхий ойлголт

Төхөөрөмжүүд өөр хоорондоо янз бүрийн аргаар холбогддог. Жишээ нь, кабель утсаар /дотоод сүлжээ/, интернэтээр, утасгүй холбоогоор мөн Bluetooth, Infrared технологи буюу хэт ягаан туяаны сигналаар гэх мэт. Түүнчлэн гадны улс орнуудад компьютер, энтертэйнмент системүүд буюу телевиз, хөгжим болон телефон утас гэх мэт хэрэгслүүдээ хооронд нь холбож ашигладаг. Эдгээр төхөөрөмжүүдийг холбохдоо утас кабелиар болон радио сигнал, хэт ягаан туяагаар холбож болдог.
Хэрхэн холбогдох нь өдрөөс өдөрт улам илүү ихээр боловсронгуй бөгөөд амар, хялбар болж байна. Bluetooth холболт бол утасгүй бөгөөд автомат холболт юм. Бидний өдөр тутмын амьдралыг маш энгийн бөгөөд сонирхолтой болгож эхэлжээ.
Хоёр төхөөрөмж бие биетэйгээ холбогдохын тулд эхлээд байрлалаа тогтоож, хоорондоо зөвшөөрөх ёстой. Байрлалыг тохиролцоно гэдэг нь физикээр бол: хоорондоо холбогдоход оролцох шугамын талаар буюу өөрөөр хэлбэл хоорондоо үүсгэж байгаа шугамаар сигнал чөлөөтэй дамжих уу гэдгийг ярилцаж тохиролцоно гэсэн үг. Ойлгомжтойгоор хэлэхэд тэд хэрвээ бодит кабель утсан холбоогоор холбогдохоор байсансан бол хэр зэрэг урт кабель хэрэг болох нь вэ гэдгээ тохиролцоно гэсэн үг юм. Хэдийгээр утасгүй холбоо ч гэсэн хоорондын зай, хэмжээ гэж байх ёстой.
Энэ зай хэмжээг тогтоогоод дараагийнхаа асуудлыг шийднэ.

* Нэг цагт хэр зэрэг мэдээлэл дамжуулах вэ? Жишээ нь, сериал портоор /цуваа холбоогоор/ нэг удаад 1 бит мэдээллийг дамжуулдаг, тэгвэл зэрэгцээ буюу параллель портоор нэг удаад хэд хэдэн битийг дамжуулдаг байна.
* Тэд бие биетэйгээ хэр зэрэг ярих вэ? Электроник төхөөрөмжүүд бүгд ямар утга агуулгатай бит мэдээлэл дамжуулагдаж байгааг, өөрөөр хэлбэл хүлээн авч байгаа мэссэж үү, эсвэл илгээж байгаа мэссэж үү гэдгээ хэлэлцдэг. Үүнийг командын дагуу тохируулсан байдаг, өөрөөр хэлбэл илгээж байгаа нь send горимыг, хүлээн авч байгаа нь receive горимд байх ёстой байдаг.

Bluetooth хэрхэн холбогддог вэ?
BLUETOOTH нь сүлжээний бага зай талбайг эзэлдэг бөгөөд маш бага цэнэг зарцуулдаг, хөндлөнгөөс холболт оролцохоос хамгаалж, түүнийг буцаадаг байх шаардлага зүй ёсоор хэрэгтэй. Гэхдээ таньдаг төхөөрөмж байхад шууд автоматаар холбогддог. Bluetooth нь хоёр түвшинд ажилладаг сүлжээний чухал стандарт юм.

1. Физик түвшинд бол хоорондоо радио давтамж ашиглан холбогдох
2. Харин протокол түвшний тухайд яривал, төхөөрөмжүүд хаана ч байсан нэг цагт тодорхой хэмжээний мэдээлэл дамжуулдаг юм.

Өөрөөр хэлбэл bluetooth-ээр холбогдож байгаа төхөөрөмжүүд /гар утас, компьютер гэх мэт/ бүгд хоорондоо мэдээллийг дамжуулж чадна. Bluetooth бол үнэтэй биш, автоматаар холбогдох чадвартай утасгүй холбоо юм. Бас харилцаа холбооны дэвшил болсон утасгүй холбоонд Infrared технологийн холболтыг багтаадаг. Infrared /IR/ нь хүний нүднээс бага давтамжийн гэрлийн долгионыг ашиглан мэдээллийг хүлээн авч, дамжуулах чадвартай. Infrared-ийн та бидний хамгийн сайн мэддэг энгийн жишээ гэвэл телевиз, DVD тоглуулагч, систем хөгжим зэргийн алсын удирдлага байна. Infrared технологийг төхөөрөмжид суурилуулахад үнэтэй бишээс гадна найдвартай байдаг учраас олны хүртээл болжээ.
Гэхдээ infrared нь хоёр дутагдалтай. Эхнийх нь, infrared бол "харааны шугам” бүхий технологи юм. Өөрөөр хэлбэл, телевиз, DVD тоглуулагч дээр алсын удирдлагыг хүлээж авах "цэг” буюу улаан гэрэл байдаг. Алсын удирдлагын урд хэсэгт бас жижигхэн улаан гэрэл байна. Энэ хоёрыг заавал өөд өөдөөс нь чиглүүлж байж алсаас удирддаг. Гар утсан дээр ч ийм улаан гэрлүүд байдаг бөгөөд тэд хоорондоо алсын удирдлагын зарчмаар холбогдож мэдээлэл, зураг, ая солилцож чаддаг. Хоёрдох дутагдал гэвэл, infrared нь "цэгээс цэгт” технологи юм. Телевизийн удирдлагаар телевиз л удирддаг болохоос, нэг зэрэг DVD тоглуулагч удирддаггүйг та санаж байгаа байлгүй дээ. Үүгээрээ infra¬red нь bluetooth-ээсээ ялгаатай юм. Гэхдээ энэ хоёр чанар нь заримдаа дутагдал биш давуу тал болох нь бий. Учир нь infrared дамжуулалтын үеэр төхөөрөмж дундуур хөндлөнгөөс өөр нэгэн төхөөрөмж, халдлага нэвтрэх нь маш ховор байдаг. Өрөө дүүрэн өөр бусад infrared хүлээн авагч нар байлаа ч, infrared холболтын "цэгээс цэгт” гэсэн чанарын дагуу мэдээлэл ганцхан хүлээн авагчдад л очдог тул энэ нь нэг талаараа ашигтай юм.
Гэтэл Bluetooth холболтоор олон хүнд зэрэг мэдээлэл илгээх боломжтой. Энэ нь вирус тараах том нөхцөл бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ технологи нь "цэгээс цэгт” болон "цэгээс олон цэгт” гэсэн зарчмаар холбогдож мэдээлэл дамжуулж чаддаг. Хуучин Bluetooth 1.0 стандарт нь секундэд 1 мегабайт мэдээлэл дамжуулах хурдтай байсан бол 2.0 стандарт нь 3 мегабайт мэдээлэл дамжуулах болсон. Bluetooth 4.0
-ийн тухайд 2009 оны 12 сарын 17-нд, Bluetooth SIG нь Bluetooth бага энерги зарцуулах 4.0 хувилбарийг гаргаж хэрэглэгчдийн хүртээл болгосон. Танил байсан Wibree болон Bluetooth ULP одоо хэрэглэгдэхээ болилоо.2007 оны 6 сарын 12-нд Nokia Bluetooth SIG нар Wibree-г Bluetooth-н онцлох шинжээр нэрлэж байсан билээ.Бага энерги зарцуулах Bluetooth технологи нь 1 жилийн хугацаатай баттерейн хамт бүтээгджээ.


Bluetooth хэрхэн ажилладаг вэ?
BLUETOOTH сүлжээ нь радио долгион ашиглан дамжуулдаг. Өөрөөр хэлбэл Bluetooth ашиглан 10 метрийн радиус дотор 2.4 гегагерцын /2.402 - 2.480 гегагерцын хооронд хэлбэлзэнэ/ давтамжийг ашиглан өөрийн хувийн сүлжээг үүсгэн мэдээллийг дамжуулах бололцоотой. Энэ давтамж нь үйлдвэрлэл, шинжлэх ухаан, анагаах ухааны чиглэлийн төхөөрөмжид ч ашиглахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн давтамж юм. Ингэж 10 метрийн дотор өөр хоорондоо холбогдохдоо infrared шиг "харааны шугам” хэрэггүй. Жишээ нь, bluetooth-тэй гар утсаа өөр газар тавиад, ширээн дээр байгаа компьютертаа bluetooth-ээ холбоод хооронд нь мэдээлэл дамжуулж болно. Тэр байтугай байшингийн хана ч гэсэн дамжуулж байгаа сигналыг зогсоож чадахгүй учраас өөр өөр өрөөнөөс, гадаанаас гэрт байгаа компьютер, утас руу мэдээлэл чөлөөтэй дамжуулах боломжтой.
Ер нь бол нэг зэрэг 8 төхөөрөмжийг bluetooth-ээр холбож болно гэж үздэг. Мэдээж эдгээр төхөөрөмжүүд бүгд 10 метрийн радиуст багтсан байх ёстой, энэ мэдээж үнэмшилгүй байж магадгүй л дээ, гэхдээ л үнэн юм. Техникийн хэлээр бол bluetooth мэдээлэл дамжуулахдаа долгионыг цацраг маягаар илгээдэг учраас л нэг давтамжаар олон төхөөрөмжтэй зэрэг холбогдож чадаж байгаа юм.
Тэгэхээр bluetooth нь хувийн сүлжээ болох personal-area network /PAN/ буюу piconet-ийг маш хялбараар, маш хурдан үүсгэж болох технологи юм.

Bluetooth-ийн хамгаалалт
ЯМАР ч утасгүй сүлжээнд хамгаалалт маш чухал байдаг. Төхөөрөмжүүд агаараас радио долгион "шүүрэн” авдаг, тиймээс хүмүүст утасгүй холбоогоор чухал мэдээлэл илгээх нь сигнал тасалдахгүй, найдвартай байх шаардлагатай юм. Гэтэл Bluetooth технологи бол алсаас нэвтрэх, тагнах ажиллагаанд маш амархан өртөх магадлалтай. Bluetooth-ийг хамгаалах хэд хэдэн арга бий. Төхөөрөмж үйлдвэрлэгчид нь bluetooth-тэй хэрэгсэлд энэ аргуудыг шингээж өгсөн байгаа. Жишээ нь, бараг бүх төхөөрөмжийн хувьд, blue¬tooth хэрэглэгчид нь өөрсдөө "итгэлтэй төхөөрөмж”-ийг тогтоох бололцоотой байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн дотны хүмүүсийн гар утас болон өөрийн компьютер зэргээ "итгэлтэй төхөөрөмж”-ээр сонгон тодорхойлчихвол тэднээс мэдээлэл авах, илгээхдээ хэзээ ч зөвшөөрөл авахгүй байж болно. Энэ бүх тохиргоо bluetooth-тэй гар утас, компьютер гээд бүгдэд бий.
Түүнчлэн хоёр төхөөрөмж эхлээд бие биетэйгээ холбогдоно. Гэхдээ энд бие биедээ нэвтрэх "холбоос түлхүүр”-ээ үүсгэх гэж оролдож байгаа юм. Хоёр талаас Pin код оруулснаар "холбоос түлхүүр” үүсэх бөгөөд дараагийн удаад холбогдоход ямар ч код хэрэглэхгүйгээр автоматаар өмнө үүсгэсэн түлхүүрээ ашиглан холбогдох юм. Чухам энэ л автоматаар холбогдох байдлыг ашиглан вирус тархах боломжтой. Зарим төхөөрөмжүүдэд (жишээ нь Bluetooth чихэвчүүд) тогтмол PIN код цуг бүтээгдсэн байдаг. Гар утасны вирус зохиогчид Bluetooth-ийн автоматаар холбогддог давуу талыг нь ашиглажээ. Гэсэн хэдий ч ихэнх гар утаснууд одоо Bluetooth-ээ хамгаалах боломжтой. Танихгүй төхөөрөмжөөс мэдээлэл авахдаа заавал зөвшөөрөл хүсдэг, хүссэн үедээ Bluetooth-ээ унтраачхаж болно гэх мэт олон янзаар Bluetooth-ээ аюулгүйгээр хэрэглэж болно.
Харин "bluejacking,” "bluebugging” and "Car Whisperer” гэх зэрэг асуудлуудад хамгаалалтын асуудал тун чухал болоод байна. "Bluejacking” гэдэг нь Bluetooth-тэй хэрэглэгчид хоорондоо мессэж илгээхтэй холбоотой юм. Хэрвээ мессэж нь биеллээ олоогүй, илгээгдээгүй ч гэсэн тухайн хүний дугаар утасны жагсаалт руу автоматаар орж, дараа нь түүнээс мессэж чөлөөтэй ирж, автоматаар нээгдэх эрхтэй болчихдог. "Bluebugging” бол илүү аюултай. Хэрэглэгчийн утсыг алсаас удирдахыг хакеруудад зөвшөөрч орхино. Ингэснээрээ хэрэглэгч хүсээгүй байхад ямар ч үед таны өмнөөс дуудлага хийх эсвэл хэн нэгэн рүү мессэж илгээнэ. "Car Whisperer” бол програм хангамжийн нэг хэсэг бөгөөд Bluetooth-тэй машины стерео-с аудио хүлээн авах эсвэл аудио илгээх боломжийг хакеруудад олгодог.
Технологийн үр дүнд бий болж байгаа энэ мэт асуудлуудыг төхөөрөмж үйлдвэрлэгчид ч бас шийдэж, хамгаалалтыг бий болгоход анхаарч байгаа юм. Түүнчлэн bluetooth нь манайд одоохондоо гар утас, компьютер хоёрт л түгээмэл хэрэглэгдэж байгаа бол өндөр хөгжилтэй орнуудад тийм биш байна. Тэдний унаж яваа машины GPS /байрлал тогтоогч/, стерео хөгжим нь bluetooth-тэй болсон. Ингэснээр GPS-ийн мэдээлэл гар утсанд чөлөөтэй очиж, гар утсанд байгаа дуунууд стерео хөгжимтэй холбогдож байна. Гэрт ирсэн утасны дуудлага автоматаар гэрийн эзний гар утас руу шилжиж, дижитал камераар зураг авмагцаа автоматаар шууд компьютер болон гар утас руугаа хуулж чадаж байна. Бас хамгийн түгээмэл хэрэглээ болж байгаа зүйл бол Bluetooth бүхий чихэвч болон спикер байна. Чихэвчийг кабель утсаар компьютер, хөгжим, гар утастайгаа заавал төвөгтэйгөөр холбодог байсан асуудал үгүй болжээ. Bluetooth нь frequency-hopping spread spectrum, (давтамж тархах спектр) нэртэй радио технологийг ашигладаг.
Bluetooth нь дараах төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэллийг аюулгүй, найдвартай дамжуулах, холбогдох боломжоор хангадаг. Гар утас, суурин утас, notebook, PC, хэвлэгч, GPS, дижитал камер болон видео тоглоомын консол.

Энэ технологийн давуу талууд:

  • Bluetooth wireless технологи бол өгөөдлийг ашиглах ба дуу хоолойг илэрхийлэх зүг чиг болсон.
  • Bluetooth wireless технологи нь 2.4 GHz спектраар ажилладаг.
  • Bluetooth wireless технологи нь 10-аас 100-н метрт байгаа Bluetooth-тэй ажилладаг.
  • Өгөгдлийн хурд нь 3 Mbps.
  • Bluetooth wireless технологи бол хатуу бат бэх овъектыг нэвтлэх чадвартай.
  • Bluetooth технологи нь холбогдох төхөөрөмждөө шугам(утас шөрмөс) хэрэглэдэггүй.
  • Bluetooth-ийн онцлог нь үргэлж аюулгүй байдлыг хангаж байдаг.
  • Bluetooth-нь 3-н янзын аюулгүй байдлыг зөвшөөрдөг.(Хамгаалтгүй, Үйлчилгээний түвшин албадсан хамгаалал, Холболтын түвшин албадсан хамгаалал)

Нэр болон Логоны утга, учир
Bluetooth-ын Logo нь Harold болон Bluetooth гэсэн үгсийн H (
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/6/6b/H-rune.gif), B (http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6e/Runic_letter_berkanan.svg/6px-Runic_letter_berkanan.svg.png) хоёр үсгийг хооронд нь нэмчихсэн байна.

images.jpg

H-ыг дүрслэхдээ нэг тийм од шиг дүрслэл хийдэг юм байна. Bluetooth гэсэн үг нь Данийн “Blåtand” гэсэн үгийн англижсан хэлбэр бөгөөд Blåtand нь 10-р зууны үеийн Данийн салангид овгуудийг нэг улс болгон нэгтгэсэн, Денмарк болон Норвегийн зарим хэсгийн захирагч Harald I хаан-н цол, чимэг байсан үг юм. Bluetooth нь үүнтэй адил мэдээлэл харилцаа холбооний протоколуудыг нэгтгэж нэг үндсэн стандарттай болгох үйлдлийг хийдэг.
Мөн blå нь орчин үеийн Скандинов хэлэнд цэнхэр гэж орчуулагддаг, Викингчүүдийн эрин үед хар гэсэн утгийг илэрхийлдэг байжээ. Тиймээс хуучин Норвегийн Harald Blátönn–н түүхэн зөв орчуулга нь Harald Bluetooth-с илүү Harald Blacktooth байж болох юм.

2001: Nokia 6310. Хамгийн анхны Bluetooth-тэй утас

http://www.tsahim.net/images/nokia-innovation-cellular-phone-history-nokia-6310.jpg