Sunday, January 31, 2010

BMW-н фото түүхээс.....




































































http://www.carphotopedia.com/photos/bmw-wallpaper.jpg


http://assets.pakwheels.com/forums/2009/6/21/bmw-z4_uk_version_2010_1024x768_wallpaper_03_UHP_PakWheels(com).jpg

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhkf_MNYWU-dft81Ib907o0sQlFqnKq8q0Ipdr-6MRodOtJmBJOhDF1kagmeQLgUuDtwYBsN4XMgrALEjnH5GWiZeluJV6XheZrnJoAn_UVdf9fLJ5A-PknS-YzGp8n6q5w5ivmW4s_pt0/s1600/2010-BMW-Z4-First-Look.jpg Z4.jpg BMW Z4 image by rachet24
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhyxhuM3_POTN9BsGEDvWonmXagiaLTCT60EoRF5Za3D381T6udaI8sHttRSdv70OndDEwYcidwJdp_07VWG-yJNLEwm1_7_rMBt8J6rKDGSGitXL6h2n0cBLGwRHGAd5qQkriWikhBAkTR/s400/2010-BMW-K1300S-Wallpaper.jpghttp://www.carzwallpaper.com/images/2010-BMW-7-Series-3.JPGBMW X5 M - Front Angle, 2010http://pictures.topspeed.com/IMG/crop/200706/2010-bmw-m1_460x0w.jpg
http://image.automobilemag.com/f/green/bmw-7-series-and-x6-activehybrids/29414229+w750+st0/2010-bmw-x6-activehybrid.jpg

2010 онд дэлхийн 3 дугаар дайн эхэлнэ

Олон хүмүүс зөнчийн урдаас хэлсэн үгэнд итгэдэггүй. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам л Ванга-ийн ихэнх зөгнөлүүд нь биелэж хүмүүсийг өөрт нь итгэхээс аргагүй байдалд хүргэж байгаа билээ. Тэрээр Bulgaria улсын Petrich хотод амьдардаг байсан бөгөөд 12 настайдаа хараагүй болсон ба 16 настайгаасаа юмыг уридчилан харах далд авьяс нь илэрсэн байна. Ванга дэлхийд болох гамшгийн талаар урьдчилан мэддэг байсан юм. Үүний тод жишээ бол 9-р сарын 11-нд Америкт болсон аймшигт халдлагын талаар урьдчилан хэлж байжээ. Түүний хэлсэн олон олон зөгнөлүүд биелж байгаа нь гайхмаар хэрнээ аймшигтай болж байна...
Вангад дэлхийн олон хүчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бүү хэл, Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг. Хамгийн сэтгэл хөдлөм зөнг сохор Ванга эмээ 1980 онд хийжээ. Тэр үед дараахь утгатай зүйлийг зөгаөн хэлсэн байдаг. “Зууны төгсгөлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бүх дэлхий түүний хойноос шагуудах болно” Тэр үед шал утгагүй зүйл мэт бодогдож байсан үг 20 жилийн дараа гэнэт аймшигт утга агуулж байсан нь илрэх юм гэж хэн таамаглах вэ. Усанд яагаад ч автах боломжгүй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц “Курск” сөнөлөө.
УРЬДЧИЛАН ХЭЛСЭН ТОМООХОН ЗӨН Хэлсэн нь: “Айдас, айдас. Америкийн ах дүүс төмөр шувуунд тоншуулаад унана. Бутнаас чоно ульж, гэм буруугүй хүмүүсийн цус гол мэт урсана. /1989 он/
Үр дун: Биелсэн. 2001 оны 9-р сарын 11-нд алан хядагчид АНУ-д цохилт өгснөөр Дэлхийн худаддааны төвийн цамхгууд нуран унасан. Тайлбар: Нурсан цамхгуудыг “ихрүүд”, “ах дүү” гэж нэрлэдэг байлаа. Тэднийг “төмөр шувуу” болох алан хядагчдын онгоц мөргөсөн. Харин юун бутны тухай яриад байна аа. Үүнийг англиар хэлбэл, Буш гэж сонсогдоно. Өөрөөр хэлбэл, түүний Ерөнхийлөгч байх хугацаанд энэ явдал хамаарна.
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙН 2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ
2008. Улсын тэргүүн дөрвөн хүний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.
2010 он. Дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 дvгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Дайн алгуурхан жирийн байдлаар эхэлж улмаар хvчээ авна. Эхлээд цємийн зэвсэг хэрэглэж эцэст нь химийн зэвсэг хэрэглэнэ.
2011 он. Радио идэвхит тунадас унаснаас шалтгаалж дэлхийн бємбєрцєгийн хойт хагасын ан амьтан, ургамал устана. Дараа нь мусульманчууд Европын эсрэг химийн дайн дэгдээнэ.
2014 он. Энэ химийн дайны уршгаар ихэнх хvн арьсны хорт хавдар, болон арьсны бусад тєрлийн євчнєєр євчилнє.
2016 он. Европ тив бараг хvнгvй болно.
2018 он. Хятад дэлхийн хамгийн хvчирхэг гvрэн болно. Хєгжиж байгаа орнууд мєлжигчєєс мєлжигдєгч болон хувирна.
2023 он. Дэлхийн тойрог зам бага зэрэг єєрчлєгдєнє.
2025 он. Европ тив маш цєєхєн оршин суугчидтай болно.
2028 он. Эрчим хvчний шинэ эх vvсвэртэй болно. /Энэ нь халуун цємийн урвалыг жолоодно гэсэн vг аж/ Єлсгєлєн газар авна. Сугар гараг тийш сансрын жолоодлогот хєлєг хєєргєнє.
2033 он. Туйлын мєс хайлж далайн тvвшин эрс нэмэгдэнэ.
2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хєгжинє. Европт мусульманчууд эрх мэдлийг барина.
2046 он. Хvний ямар ч эд эрхтэнг ургуулдаг болно. Эрхтэн солих нь анагаах ухааны эмчилгээний шилдэг аргын нэг болно.
2066 он. Мусульманчууд Ромд довтлох vеэр Америк шинэ тєрлийн зэвсэг хэрэглэнэ. Энэ зэвсгийг цаг уурын гэж нэрлэж болох бєгєєд огцом хvйтрэлт vvсгэнэ.
2076 он. Ангигvй нийгэм байгуулна. /Коммунизм/
2084 он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ.
2088 он. Хэдхэн секундын дотор хєгширдєг шинэ тєрлийн євчин гарна.
2097 он. Хурдан хєгширєлтийг ялан дийлнэ.
2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтvvлж эхэлнэ.
2111 он. Хvмvvс киборг болно. /Амьд робот/
2123 он. Жижиг улсуудын хооронд дайн эхэлнэ. Их гvрэн vvнд нь саад хийхгvй.
2125 он. Унгарт сансрын уудмаас дохио хvлээн авна. Энэ vеэр хvн тєрєлхтєн Вангагийн тухай дахин санах болно.
2130 он. Харь гаригийнхны зєвлєснєєр усан дор колони байгуулна.
2164 он. Ан амьтан "хvний хагас" буюу хvнтэй тєстэй болон хувирах явц эхэлнэ.
2167 он. Шинэ тєрлийн шашин vvснэ.
2170 он. Их хуурайшилт болно.
2183 он. Ангараг гариг дээрх колонийн гvрэн цємийн зэвсэгтэй болж улмаар дэлхийгээс тусгаар тогтнол шаардна. /АНУ Англиас тусгаар улс болсон шиг/
2187 он. Хоёр том галт уул оргилохоо зогсоно.
2195 он. Далай доорх колонуудыг эрчим хvч, хvнсний зvйлээр найдвартай хангана.
2196 он. Ази, европынхон бvрэн холилдож эрлийзжиж дуусна.
2201 он. Наран дээрх халуун цємийн урвал удааширна. Vvний улмаас хvйтрэлт болно.
2221 он . Харь гаригийн соёл иргэншилтэй хэлхээ харилцаа тогтоох оролдлогынхоо vеэр хvн тєрєлхтєн ямар нэг аймшигт зvйлтэй учирна.
2256 он. Сансрын хєлєг эх дэлхийд аймшигт євчний нян тээж авчирна.
2262 он. Ангараг гарагийн тойрог зам байнга єєрчлєгдєж, сvvлт одны аюул нvvрлэнэ.
2271 он. Физикийн тогтмол хэмжигдэхvvнvvд єєрчлєгдєнє.
2273 он. Шар, хар, цагаан арьстнууд бие биедээ уусч улмаар шинэ тєрлийн арьстан vvснэ.
2279 он. Оргvй хоосноос нрчим хvч гарган авна. /Сансрын хар нvх мэтээс/
2288 он. Цаг хугацаагаар аялана. Харь гаригийнхтай хэлхээ холбоо тогтооно
2291 он. Нар унтарна. Гэвч тvvнийг хvн тєрєлхтєн дахин асаана.
2296 он. Наран дээр маш хvчтэй дэлбэрэлт болно. Vvний улмаас таталцалын хvч єєрчлєгдєж сансар дахь тойрог замын станц, хиймэл дагуулууд дэлхий дээр унаж эхэлнэ.
2299 он. Францад мусульманчуудын эсрэг партизаны хєдєлгєєн єрнєнє.
2302 он. Орчлонт ертєнцийн нууцын талаар маш чухал хуулийг нээнэ.
2304 он. Сарны нууцыг нээнэ.
2341 он. Эх дэлхийд сансрын уудмаас ойртон ирж байгаа ямар ч биетийг аюулгvй болгоно.
2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр гарсан ослын улмаас их хуурайшилт vvснэ.
2371 он. Нийтийг хамарсан аймшигт єлсгєлєн нvvрлэнэ.
2378 он. Шинэ арьстангууд тvргэн єсч vржинэ.
2480 он. Хоёр хиймэл нар мєргєлдсєний улмаас дэлхийд харанхуй нvvрлэнэ.
3005 он. Ангараг гариг дээр дайн эхэлнэ. Энэ гаригийн тойрог зам єєрчлєгдєнє.
3010 он. Сvvлт од сарыг бємбєгдсєний улмаас дэлхийн эргэн тойрон тоос шороо, чулуу бvхий бvслvvр vvснэ.
3797 он. Дэлхий дээрх бvх амьтай бvхэн vхэж vрэгдэнэ. Харин хvн тєрєлхтєн хэдийнэ єєр гариг дээр шинэ соёл иргэншил vvсгэсэн байх болно.

Амьтад бүжиглэж байна


















Шүрэн тэнгисийн гайхамшиг


Шинэ Гвиней арлаас Козерогийн халуун бүс хүртэл Австралийн дорнод эргийн 2600 км үргэлжилсэн гурван мянган хадан арал, мянгаад арлуудаас тогтсон урт нуруу байдаг нь байгалийн үзэсгэлэнтэй, гайхамшигтай бүтээл болсон Их Хаалт Шүрэн Арлууд /Большой Барьерный Риф/ билээ.
Риф гэж тэнгисийн гүехэн устай хэсэг дэх усан доорх болон усны мандлаас цухуйж ил гарсан хаднуудыг болон мөн шүрэн арлуудыг хэлдэг.
Зарим арлууд тэнгисийн татралтын үед ил гарч талбай нь ихэсдэг болон зарим нь ердөө л энэ үед уснаас ил гарч харагддаг болохоор байгалийн өвөрмөц энэ хэсгийн газар нутгийн хэмжээг яг таг тогтоох боломжгүй юм.
Их хаалтын шүрэн арлууд /сансраас харагдах байдал/
Нилээн болгоомжтой тооцоогоор шүрэн арлуудын талбайн хэмжээ 350 мянган хавтгай дөрвөлжин километр буюу бараг Германы нутгийн хэмжээтэй тэнцүү гэдэг.
Их Хаалт арлуудын дунд тэнгисийн мандлаас бараг цухуйгаагүй шахам шүрэн арлууд болон эртний уулын чулуулгаас тогтож ой модоор хучигдсан өндөр гэж нэрлэгдэх арлууд онцгой ялгардаг.
Тэдгээрийн эргэн тойронд ихэвчлэн өөрсдийнх нь шүрэн гоёлууд бий болсон байдаг.
Гэвч тэр бүхэн бүгдээрээ усан доорх болон гүехэн устай хэсгийн шүрэн арлуудтай нийлээд хэдэн мянган км урт, зарим хэсэгтээ 300 м гүнтэй нэгэн цул өндөрлөгийг үүсгэдэг.
Энэхүү аварга том байгууламжуудыг бүтээгчид нь өчүүхэн жижиг бичил организмуудаас гадна шүрэн наалдаахайнууд билээ.
Эдгээр нь актиния болон далайн сархинцагуудын нэгэн адил хөндий гэдэстнүүдийн ангид хамаардаг. Гэхдээ хамаатнуудаасаа ялгаатай нь гэвэл шүрэн наалдаахайнууд нь биеэ ихээхэн хатуу шавар хуяган дотор нуусан байдаг. Ингэж ургасан сая сая хуягууд нийлж ургаад шүрэн арлуудыг үүсгэдэг юм.
Тийм болохоор Их Хаалт Шүрэн арлууд нь амьд организмуудын бий болгосон манай гариг дээрх хамгийн том байгууламж юм. Хятадын цагаан хэрэм, Ла Маншийн хоолой доогуурх хонгилуудын аль аль нь түүнтэй эн зэрэгцэж чадахгүй.
Австралийн эрэг хавьд байдаг энэхүү Их Хаалт Шүрэн арлыг судлах судалгааны эхлэлийг алдарт далайчин Жеймс Кук тавьсан юм.
"Индевор" нэртэй түүний далбаат хөлөг нь эх газар болон Их Хаалт Шүрэн арлын хоорондуур гарсан хамгийн анхны хөлөг болсон юм. Гүехэн устай газар элбэгтэй, усан доорх хад чулуу ихтэй, ихээхэн бэрх түвэгтэй газраар газрын зураггүйгээр мянгаад километр зам туулна гэдэг бол тэнгисийн аяллын түүхэнд гарсан гайхамшиг болсон юм.
Алдарт Кук хүртэл эндхийн тэнгисийн гай гамшгийг биеэр амсжээ. Түүний "Индевор" хөлөг шүрэн арал мөргөөд их биеэ гэмтээсэн боловч бүх их буу болон ачааныхаа зарим хэсгийг хаяж байж эрэгт хүрч чаджээ.
Түүнээс хойш өнгөрсөн хоёр зууны туршид бараг зуугаад хөлөг онгоц австралийн шүрэн саадын ёроолд живсэн байна. Бүр хорьдугаар зуунд ч гэсэн тэнгисийн ослууд болж байлаа. Гамшигт хошуу, Зовлонт булан, Найдварын арал гэх мэт шүрэн тэнгисийн газарзүйн нэрс нь хүртэл нэгийг хэлээд байгаа юм.
Их хаалт арлуудын орчмын уснаас сүйрсэн хөлөг онгоцнуудын алт эрдэнэс олж авахыг хүсэгчид ийшээ ихээр ирцгээдэг.
Энэхүү их шүрэн саадын анхны шүрэн арлууд нь хэдэн сая жилийн тэртээ бий болжээ. Гэвч түүний үндсэн арлууд нь 500 мянган жилийн настай ажээ. Энэ хооронд шүрэн наалдаахайнууд дунджаар 120 м өндөртэй шүрэн арлуудыг үүсгэж амжсан байгаа юм.
Шүрэн арлууд үүсэх явц одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Гэхдээ их удаан явагддаг тул 5 см шүрэн хэлтэрхий үүсэхэд бүтэн жил шаардагддаг.
Их Хаалт Шүрэн арлуудын өргөн нь 300 метрээс 5 км хүртэл байх ба харин эх газрын эргээс 30 км /Кейп Иорк хойгийн хавьд 250 км хүрдэг/ зайтай оршино.
Их Хаалт Шүрэн арлуудын усан доорх ертөнцийн сайхныг үзэж биширсэн хүмүүс "Цэнхэр мөрөөдлийн ертөнц", "Манай гариг дээрх уран барилгын хамгийн аугаа их дурсгал", "Усан доорх гайхамшигт ой", "Ертөнцийн найм дахь гайхамшиг", "Сэтгэл булаасан усан доорх байгаль", "Манай гаригийн хамгийн баялаг тэнгисийн экосистем" гэх мэтийн харьцуулалт дүгнэлтүүдийг өгдөг.
Амьдран байгаа амьтад хийгээд ил харагдах үзэсгэлэнт байдлаараа Их Хаалт Шүрэн арлуудтай тэнцэх газар дэлхийн аль ч далайд байхгүй ажээ.
Зөвхөн шүрэн арлууд гэхэд л 400 янз байдаг бөгөөд зарим нь хүний тархи шиг, хоёр дахь нь этгээд эргүүлгэн мөөг мэт, гурав дахь хэсэг нь бугын эвэр шиг байдаг.
Эдгээр шүрэн арлууд нь хатуу, зөөлөн, цагаан болон бусад өнгөтэй байдаг тул тэдгээрт очвол манай дэлхий дээр байдаггүй цэнхэр хөх, ногоон, шар, улбар шар, улаан, ягаан, тэр ч бүү хэл бүр хар өнгийн сонин цэцгүүд бүхий үлгэрийн ертөнцөд байгаа мэт санагддаг.
Гэвч шүрнүүд нь усан доорх саад хаалтын дөнгөж арван хувийг эзлэх ба тэдгээрээс гадна 4 мянган зүйлийн наль хорхой, актния, сархинаг, хавч, наймаалж, далайн од, тэнгисийн зараа бас олон төрлийн замаг байдаг.
Их Хаалт Шүрэн арлуудын гол чимэг бол мэдээж загаснууд байдаг. Шүрэн арлуудын загаснуудын орны үзэсгэлэнт байдал, хэлбэр дүрс, өнгө зэрэгтэй дүйцэх ямар ч сайхан цэцэгт нуга, Диснейн үлгэрт гардаг орон байхгүй.
Энэхүү төрөл бүрийн өнгө байдлын өчүүхэн нэгээхэн хэсгийг тэнгисийн амьтны хүрээлэн болсон усан сангаас нь харж болно. Эдгээр гайхамшигт шүрэн арлуудын уснаа амьдрах загасны зүйл төрөл хэдэн мянгад хүрнэ.
Шүрэн тэнгисийн бүлээн ус бүхий усан доорхи ертөнцөд нь 1500 гаруй зүйлийн загас амьдарна. Эрвээхэй-загас, уруулт загас, алиалагч загас, хадан шүдэт, тоть загас, тэнгисийн нохой, зараа загас, кардинал буюу хамба загас тэр ч бүү хэл ялаа загас гэж бий.
Эдгээрээс гадна тэнгисийн алгана, мурен, аварга загас, тэнгисийн цурхай зэрэг олоп зүйлүүд байдаг.
Их хаалт шүрэн арлуудын өмнөд хэсгийн арлууд дээр шөнийн цагаар тэнгисийн яст мэлхийнүүд сэлэн очиж өндгөө гаргадаг. Тэд гаргасан өндгөө элсээр хучаад сайтар нягтруулаад эргэж тэнгис рүүгээ явцгаадаг байна.
Ертөнцөд мэндэлсэн бяцхан яст мэлхийнүүд өндөгнөөсөө өөрсдөө гарч элсэрхэг эрэг дээгүүр мөлхсөөр төрөлх тэнгистээ хүрцгээх хэрэгтэй болно. Хуяг бүрхүүл нь ургаж амжаагүй бяцхан яст мэлхийнүүд тийнхүү явахдаа жинхэнэ аюултай учирдаг.
Арлууд дээр амьдардаг тэнгисийн мянга мянган шувууд энэ л мөчийг хүлээн суудаг. Тэдгээр шувууд доошоо шумбан орж ирээд бяцхан яст мэлхийнүүдийг ээлж дараалан шүүрдэг тул маш цөөхөн нь аврал болсон тэнгистээ эсэн мэнд хүрч чаддаг.
Энэ нутагт нийтдээ 240 зүйлийн шувуу байдаг. Салхич шувуу, фаэтон, фрегат, олушь, цагаан өехийт бүргэд зэрэг олон зүйлийн шувууд амьдардаг.
Харин энд сүүн тэжээлтэн амьтад тийм ч олон биш. Ихэвчлэн халим, далайн гахайнууд байдаг. Эдгээрээс гадна арлуудын хоорондох замган шугуйнуудад далайн үнээний ойрын төрөл болох дюгонь хэмээх амьтан бас байдаг.
Солонгын долоон өнгөөр гялалзан найгах усан доорх ой, нугуудыг эхлээд харахад сонин бөгөөд тэд бүгдээрээ чулуу байдаг нь бүр ч сонин. Чулуунд юу саад болох билээ дээ.
Гэвч шүрэн арлууд амьд байгалийн бусад үр сад шиг бас л их хэврэг эмзэг бөгөөд амархан шархалдаг ажээ.
Саяхан австралийн шүрэн арлуудад тохиолдсон эмгэнэлт явдал бол үүний тод жишээ билээ.
Их хаалт шүрэн арлуудын орчимд далайн одод ихээхэн олширсноос болоод 1960-1970 оны хооронд эдгээр шүрэн арлууд мөхлийн ирмэгт тулсан байна. "Үүргэнийн титэм" хэмээх нэртэй тэрхүү өргөст арьстнаас хамаг аюул үүджээ.
Бараг хагас метрийн голчтой, олон тооны тэмтрүүлүүд бүхий далайн од шүрэн наалдаахайнуудын аймшигт дайсан байжээ. Шүрэн арлуудад наалдаад тэдгээрийн цоорхой хөндийнүүд рүү ходоодны шүүсээ шахаж хөнөөдөг байна. Ганцхан жилийн дотор нэг далайн од 6 хавтгай дөрвөлжин метр шүрэн талбайг устгадаг ажээ.
Ихээхэн ховор эдгээр амьтад тийнхүү хэтэрхий их олширсон нь далайн одыг барьж иддэг тритонууд хэмээх махчин дунгууд цөөрснөөс болжээ. Том сайхан хясааг нь наймаалах гэсэн шуналтнууд эдгээр тритон дунгуудыг хоногт хэдэн тонноор нь барьснаас болж цөөрсөн ажээ.
Далайн оддыг хязгаарлаж байдаг байгалийн устгагчид үгүй болсноор тэдний өсөн үржих нь нэмэгдэж шүрэн арлуудын бүхэл бүтэн хэсгүүд устаж үгүй болсон байна.
Харин одоо тритон дунгуудыг агнахыг хориглосон болохоор тоо толгой нь дахин сэргэж хор бүхий тариураар зэвсэглэсэн шумбагчид "үүргэнийн титэм" тэй тэмцэж эхэлсэн тул шүрэн арлын тэнцвэрт байдал бага багаар сэргэж эхэлжээ.
Гэвч энэ хэсгийн устгагдсан олон бүс нутагт хориос гучин жилийн дараа сэргэлт ажиглагдах бизээ.
Бүлээн дулаан ус, элсэрхэг эргүүд, нэг их том биш эзгүй арлууд, усан доорх эзэнт улсад удаан хугацаагаар зугаалах боломж зэрэг нь жуулчдыг ихээр татдаг.
Жуулчдын зарим нь усан онгоцоор аялж, австралийн эрэг орчмын өвөрмөц сайхан байгальтай танилцаад өнгөрдөг бол илүү зорилготой, далай тэнгисийн амьдралд сонирхолтой хэсэг нь арлууд дээр 2-3 долоон хоног байж огтхон ч эцэж ядралгүйгээр шүрэн ертөнцийн зургийг авч, дүрс бичлэг хийсээр өнгөрүүлдэг ажээ.
Австраличууд энэ газрыг тэнгисийн дархан цаазат газар хэмээн зарласан боловч ердөө хэдхэн газар л хатуу чанга хамгаалалтан доор байдаг.
Эх дэлхий даяараа багагүй олон газраар аялж, Мальдивын эргүүд, Сейшил, Гавайн арлууд, Галапагосын ольтрогууд, Карибын болон Улаан тэнгисийн шүрэн арлууд, Францын Полинези болон Палау арлуудыг үзсэн хүмүүсийн яриагаар Их Хаалт Шүрэн арлуудын усан доорхи ертөнцтэй хэмжээ болон төрөл зүйл, баян тансаг байдлаараа дүйцэх газар хаана ч үгүй ажээ.
Их Хаалт Шүрэн арлуудын тоолж баршгүй олон амьд эрдэнэсийг агуулсан юутай ч харьцуулшгүй, хосгүй үзэсгэлэнт цэнхэр булан тохой, хоолойнуудыг үзэж таашаал хүртэх гэж мянга мянган жуулчид бараг ертөнцийн хагасыг туулсаар алс холын Австралид ирцгээдэг нь дэмий ч хэрэг биш ажээ.