Monday, December 6, 2010

Examples

To create a directory named Taxes with a subdirectory named Property, which contains a subdirectory named Current, type:

mkdir \Taxes\Property\Current

This is the same as typing the following sequence of commands with command extensions disabled:

mkdir \Taxes
chdir \Taxes
mkdir Property
chdir Property
mkdir Current

Essential Commands

dir

Lists names of files in current directory (folder)

dir Hello.*

Lists all files whose names start with Hello.

cd C:\files

Changes directory to C:\files ("absolute" pathname)

cd myfiles

Changes directory to myfiles subdirectory of current directory ("relative" pathname)

cd ..

Changes directory to "parent" of current directory

notepad Hello.java

MS-DOS text editor, used to create and edit ASCII textfiles

type Hello.java

Displays contents of ASCII textfile on screen

exit

Ends command interpreter, makes console window go away...

Useful File Management Commands

copy Test1.java Test2.java

Copies contents of Test1.java to new file Test2.java

ren Test1.java Test2.java

Renames Test1.java to Test2.java

del Test1.java

Deletes Test1.java (Be careful with this command...)

del Test1.*

Deletes all files with Test1 prefix (Be even more careful with this command...)

mkdir playpen

Creates new directory playpen as subdirectory of current directory

rmdir playpen

Removes directory playpen (must be empty)

Commands for Compiling and Running Java Applications

Note: if the commands in this table are not recognized by the MS-DOS command interpreter on your system, try using the path commands listed below...

javac Hello.java

Compiles Java source file Hello.java (ASCII textfile),
produces bytecode file Hello.class (binary file)

java Hello

"Runs" Java application: starts Java Virtual Machine (interpreter),
which executes Java bytecode instructions in file Hello.class

Using javadoc to Document Java Classes

Note: if the commands in this table are not recognized by the MS-DOS command interpreter on your system, try using the path commands listed below...

javadoc Cat

Generates Web document Cat.html, containing description of Cat class. Complete documentation requires inclusion of javadoc comments (/** .. */) in source code.

Jar (Java Archive) Commands

Note: if the commands in this table are not recognized by the MS-DOS command interpreter on your system, try using the path commands listed below...

jar cf Pets.jar Pets

Creates Pets.jar, containing compressed version of Pets folder and all its contents

jar tf Pets.jar

Displays list of zipped files in Pets.jar

jar xf Pets.jar

Extracts (unzips) entire contents of Pets.jar, preserving any directory structures

Useful FTP Commands

ftp ftp.cs.unca.edu

Attempts to start anonymous FTP session on remote Computer Science server. Enter ftp for userid and your bulldog email address for password.
Note: Before attempting to upload files, remember to cd to appropriate dropoff directory as shown below.

ftp candler.cs.unca.edu

Attempts to start FTP session on remote Computer Science server candler.cs.unca.edu. You will need to provide your CSCI userid and password for this host.
Note: This command connects you to your own home directory, not the site used for making dropoffs.

ftp> ascii

FTP command to set data transfer mode to ASCII (default, suitable for .java source files and other textfiles)

ftp> binary

FTP command to set data transfer mode to binary (suitable for .class files and other binary files)

ftp> status

FTP command to display status, including current data transfer mode (ASCII or binary)

ftp> cd pub/202/fred1234

FTP command to change current directory on remote host

ftp> lcd C:\files

FTP command to change current directory on local system

ftp> put Hello.java

FTP command to copy file Hello.java from current directory on local system to current directory on remote host

ftp> mput *.java

FTP command to copy all files ending with .java from current directory on local system to current directory on remote host

ftp> quit

FTP command to end session, breaks contact with remote host

Би оюутан боллоо

Би оюутан боллоо­­­

Миний аав ээж багш хүмүүс байдаг. Би багаасаа багш болохыг мөрөөдөж байсан. Хүсэл маань биелж би багшийн мэргэжлээр суралцахаар оюутан боллоо. Оюутан гэдэг нь эрдэм мэдлэгээр цангах гэсэн утгатай үг гэсэн. Элсэн цөлд усгүй цангаж байгаа амьтан алжаал бэрхшээлийг үл тоон ус хайн олон мянган бээрийг туулдаг. Үүнтэй агаар нэгэн би ядрал зүдрэлийг үл хайран эрдэм номд шамдан суралцана. Эрдэм номонд суралцахдаа “Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно” хэмээн Онходын Жамьян гуайн үгийг гол мөрдлөг болгоно.

Энэ үгийн учир нь өөрөө эрдэм номонд мэрийн чармайвал шинжлэх ухааны бартаат замын “донсолгоо” өөрөө арилж тэгш сайхан зам шулууддаг гэсэн гайхам санааг агуулдаг. Тиймээс эрдэмтэн багш нарынхаа заасан хичээлийг өөрийнхөө хөдөлмөрөө тэжээн тэтгэнэ.

Жимс ногоо ургахад ус, хөрс, үр зайлшгүй шаардлагатай байдаг. Үүнтэй адилаар эрдэм сурахад эрдэм номын ариун замд хөтлөх багш, миний хөдөлмөр зүтгэл, оюутан ахуй цагийн найз нөхөд үнэлшгүй их хэрэгтэй. Иймд эрдэм номын цагаан далайн сартваах багш нарыгаа дээдлэн хүндэтгэнэ. Багшийгаа хүндлэх нь манай монголчуудын эртний сайхан уламжлал юм. Би уламжлалын үргэлжлэл болон орших нь миний үүрэг юм.

Миний аавын багш монголын гарамгай математикчдын нэг Халтар гуай “Хөдөлмөр бол бурхан, авьяас бол чөтгөр” гэж хэлсэн гэсэн. Бурхан хишгээр авьяастай төрх нь эрдэм мэдлэгтэй эх орондоо хэрэгтэй хүн болох зайлшгүй нөхцөл болохгүй юм. Харин хөдөлмөрлөх нь эрдэм мэдлэгтэй эх орондоо хэрэгтэй, ээж аавдаа тустай хүн болох нь зайлшгүй юм. Мөн бас сайн сурахын нэг туслах нөхцөл нь оюутан ахуй цагийн андуудын харилцаа гэж би бодож байна. Иймээс үе тэнгийн нөхдүүдтэйгээ эелдэг сайн харилцаатай байж, тэднийхээ бүхий л сайн чанаруудыг өөртөө тусган авна.

Хэдийгээр би сонсголын бэрхшээлтэй боловч эрдэм номын энэ их өргөөнөөс эрдмийн охь шимийг хүртэж өөрийн адил сонсголгүй багачуудыг гэрэлт ирээдүй өөд хөтлөх багш болно.

Friday, October 8, 2010

КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭНИЙ ҮНДЭС

1.1. Компьютерийн сүлжээ.
Компьютерийн сүлжээ нь 1950-аад онд анх үүссэн. Хоёр буюу түүнээс дээш тооны компьютерүүдийг хооронд нь мэдээлэл дамжуулах, хадгалах, боловсруулахад зориулан тусгай кабелиар холбосныг компьютерийн сүлжээ гэдэг. Компьютерууд сүлжээнд холбогдсоноор мэдээллийг зөөх, хуулах, зарим төрлийн программ хангамж, share, зэргийг сүлжээнд холбогдсон бүх компьютерууд хамтарч ашиглах, e-mail, chat гэх мэтээр хоорондоо харилцах боломжтой болдог. Share-лэн гэдэг нь тухайн share-лэсэн төхөөрөмж, программ хангамжийг олон компьютерууд дундаа ашиглах боломжтой болохыг хэлнэ. Тухайлбал, файл, хавтас, принтер, модем гэх мэт зүйлсийг share-лэж болно.
Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь үндсэн гурван хэсэгт хуваана. Үүнд:
- LAN (Local Area Network)
- MAN (Metropolian Area Network)
- WAN (Wide area Network)
LAN (Local Area Network). Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш тооны компьютерүүд, сүлжээний бусад төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг. Дотоод сүлжээнд холбох компьютер, бусад төхөөрөмжүүдийн тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгүй байдаг бөгөөд нэг сүлжээнд 10-с дээш компьютер холбосон бол зарим байгууллага мянгаас илүү компьютер холбосон байх жишээтэй.
Компьютерүүдийг дотоод сүлжээнд холбосноор нэг принтерийг дундаа ашиглах, сервер компьютер дээрх сүлжээний программууд болон сервер дээр хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах зэрэг асар олон боломжтой.
MAN (Metropolitan Area Network). MAN сүлжээ нь газар зүйн хамрах хүрээгээрээ LAN сүлжээнээс харьцангуй том боловч WAN сүлжээтэй харьцуулахад жижиг юм. Ихэвчлэн хотын нэгдсэн нэг том сүлжээ байх бөгөөд аль нэг хот дахь хэд хэдэн дотоод сүлжээ нийлж MAN-г үүсгэдэг. MAN нь өндөр хурдын холболттой байх бөгөөд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан байдаг.
WAN (Wide Area Network). WAN сүлжээ нь бусад төрлийн сүлжээнүүдээс хамрах хүрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ сүлжээнд холбогдсон компьютерүүд нь сүлжээнд хандахдаа телефон утас, leased line буюу түрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын бүхий тусгай тавган антенны аль нэгийг нь ашигладаг. WAN сүлжээний нэг жишээ нь Интернэт юм.
1.2. Сүлжээний бүтэц
Сүлжээг ихэвчлэн OSI долоон давхаргат загварчлалаар авч үздэг. 1978 онд олон улсын стандарчлалын байгууллагаас (OSI) нэгэн төрлийн бус төрөөрөмжүүдийг хэрхэн холбохыг харуулсан сүлжээний багц загварыг боловсруулан гаргасан. (OSI – Open system interconnection). Энэ багц загварыг нь Reference Model гэдэг. Түвшин болгонд тодорхой үүрэг, төхөөрөмж, протокол харгалзана. Үүнд:
1.2.7. Application буюу хэрэглээний программ хангамж. Энэ давхаргад сүлжээнд хэрэглэгдэж байгаа программ хангамжууд ордог. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд зориулсан сүлжээний үйлчилгээнүүдийг явуулна.
1.2.6. The presentation буюу үзүүлэл. Энэ давхарга нь application буюу программ хангамжаас мэдээлэл уншихад зориулагдсан давхарга. Мөн сүлжээн дэх төхөөрөмжүүдийн хооронд өгөгдөл солилцоход ашиглагдах форматыг тодорхойлно. Жишээ нь: энд принтер, сканнер гэх мэт төхөөрөмжүүд орно.
1.2.5. Session буюу сеанс. Энэ нь 2 холбоотой Host (толгой компьютер)-ын хооронд холбоо тогтоож, удирдан зохицуулах, мөн салгах үүргийг гүйцэтгэдэг. Мөн янз бүрийн төхөөрөмж дэх хоёр программын хооронд сеанс гэж нэрлэгдэх холболтыг тогтоож ашиглах, таслах үүргийг гүйцэтгэдэг. Энэ давхарга нь the presentation буюу үзүүлэл давхаргын суурь нь болж өгдөг.
1.2.4. Transport. Төхөөрөмжүүдийн хооронд тодорхой чанарын түдшинд өгөгдөл дамжуулалт хийх боломжоор хангаж өгдөг. Жишээ нь: Host-оос илгээж байгаа мэдээллийг сигментлэж хүлээн авах талд уг өгөгдлийг буцааж нэгтгэх үйлдлийг хийдэг. Хоёр төхөөрөмжийн хооронд холболт тогтоосон үед энэ төхөөрөмжөөс тодорхой үйлчилгээний ангийг сонгох ба энэ нь дамжуулалтын чанарыг хянаж буурсан тохиолдолд хэрэглэгчдэд мэдээлэх болно.
7,6,5-р түдшнүүд нь хэрэглээтэй холбоотой түвшин учраас программ хангамж байдаг. Үлдсэн 4,3,2,1-р түвшнүүд нь өгөгддлийг дамжуулахтай холбоотой байдаг учраас техник хангамж байдаг.
1.2.3. Network буюу сүлжээ. Сүлжээгээр дамжигдах өгөгдлийн хамгийн оновчтой замыг сонгох, тэр замаараа өгөгдлийг дамжуулах гол үүрэгтэй. Энэ давхарга нь дээд давхарга болох программ хангамжийн түвшнээс мэдээллийг хүлээж аваад:
- Дамжуулах ёстой мэдээллээ жижиг дохионуудад хуваана. Хүлээн авч байгаа компьютерийн энэ давхаргад эдгээр хуваасан дохиог буцааж нэгтгэнэ.
- Очих ёстой газрын хаягийг сүлжээний давхаргын хаяг буюу IP хаяг уруу хөрвүүлнэ.
- Сүлжээгээр хэрхэн, ямар ямар замаар ямар ямар компьютеруудыг дайрч өнгөрөхийг энэ хаяг дээр зааж өгч болно. Өөрөөр хэлбэл, дохионы явах замыг нь зааж өгнө.
1.2.2. Data link буюу суваг. Энэ давхарга нь физик орчноор өгөгдлийг алдаагүй дамжуулна. Энэ давхарга нь сүлжээний давхаргаас дохиог хүлээн аваад:
- Дохиог хэзээ цааш нь дамжуулахыг шийднэ.
- Эхлэх хэсэг, дуусах хэсэг, хаягийн дохио гэсэн гурван форматтай болгоно.
- Дохиог дамжуулах үеэр дамжуулах орчны зүгээс гарах янз бүрийн орчны нөлөөтэй алдааг шалгах, засах үүргийг гүйцэтгэнэ.
1.2.1. Физик давхарга. Үүнд, дохиог дамжуулахад хэрэглэгдэж буй техник төхөөрөмж, дамжуулах шугам, мөн орчнууд ордог. Жишээ нь, модем, ёүлжээний карт, системийн хүчдэлийн түвшин, давтамж, дамжуулах зай, коннекторын параметрүүд байна.
II БҮЛЭГ
КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭГ БАЙГУУЛАХАД
ХЭРЭГЛЭГДЭХ ТӨХӨӨРӨМЖҮҮД
2.1. Кабель.
Өнөө үед компьютерийн сүлжээг байгуулахад дараах үндсэн гурван төрлийн кабелийг ашиглаж байна. Үүнд:
  1. Коаксиал кабель. Энэ нь дотроо хоёр төрөлтэй байна.
- Нарийн коаксиал кабель (Thin coaxial cable).
- Бүдүүн коаксиал кабель (Thick coaxial cable).
  1. Хос утсан кабель. Энэ нь дотроо үндсэн хоёр төрөлтэй байна.
- Хамгаалалтгүй хос утсан кабель (Unsheilded twisted pair UTP).
- Хамгаалалттай хос утсан кабель (Sheilded twisted pair STP).
  1. Шилэн буюу оптик кабель. Энэ нь дотроо хоёр төрөлтэй байна.
- Олон жилтэй кабель (Fiber optic cable multimode).
- Нэг жилтэй кабель (Fiber optic cable single mode).
Сүлжээг байгуулахад хэрэглэгдэх кабелиудыг ерөнхийд нь дээрхи үндсэн гурван төрөлд ангилах боловч үүнээс өөр олон төрлийн кабелиуд байдаг.
2.1.1. Коаксиал кабель.
Гол дамжуулагч утас нь тусгаарлагч материалаар хамгаалагдаж бусад нь түүнийг сүлжих маягаар ороогдон хийгдсэн дамжуулагч кабелийг илэрхийлнэ. Үүнийг кабелийн телевиз болон компьютерын сүлжээнд ашигладаг бөгөөд жирийн утасны кабелийг бодвол илүү үнэтэй боловч их хэмжээний мэдээллийг өндөр хурдаар дамжуулдаг байна. Иймд уг кабель кабелийн телевизийн үйлдвэрлэлд голлох байр суурь эзэлдэг бөгөөд сая сая хэрэглэгчидийг холбон мэдээллээр хангах үйл явцыг гүйцэтгэж байна.
Коаксиал кабелийг компьютерийн дотоод сүлжээ буюу LAN-д магистрал кабель болгон ашигладаг. Түүний өгөгдөл дамжуулах хурд нь 10-100 Mb/ps байдаг. Үнэ өртөг багатай. Нэг сегментын урт нь 185 м. RJ58 коннектор юмуу BNC коннекторыг ашиглаж төхөөрөмжүүдтэй холбодог.
Коаксиал кабель дотроо үндсэн 2 төрөлтэй. Үүнд:
1. Нарийн коаксиал кабель (Thin coaxial cable).Энэ кабель нь 0.25 инчийн диаметртэй байдаг. Дохиог 185 м хол зайд ямар нэгэн гэмтэлгүй дамжуулах бололцоотой. Дэлхий нийтэд өргөн тархсан кабель нь RG 58 юм. RG 58 кабель дотроо хэд хэдэн төрөлтэй байна. Үүнд:
- RG 58/U – хатуу зэс голтой кабель.
- RG 58 A/U – багцалсан металл голтой кабель.
- RG 58 C/U – цэрэг, дайны зориулалттай кабель гэж тус тус ангилдаг.
Нарийн коаксиал кабелийг ашиглах үед BNC (British naval connector) коннекторыг ашигладаг. Кабель бүрийн үзүүрт BNC коннекторыг хийнэ.
2. Бүдүүн коаксиал кабель (Thick coaxial cable).Энэхүү кабель нь 1 см диаметртэй, ихэвчлэн шар өнгийн бүрээстэй байдаг. Нэг сегментын урт нь 500 м байдаг. Хатуу зэсэн голтой ба Ethernet технологиор хийгдсэн сүлжээнд өргөн ашиглаггдаг. Бүдүүн коаксиал кабелийг бусад төхөөрөмжүүдтэй холбогч коннектор нь Transceiver коннектор юм.
2.1.2. Хос утсан кабель
Хос утсан кабель нь дотроо үндсэн хоёр төрөлтэй. Үүнд:
1. Хамгаалалтгүй хос утсан кабель (Unsheilded Twisted Pair UTP). UTP кабелийг компьютерийн LAN сүлжээнд өргөн ашигладаг. Дохиог 100 метрт найдвартай, ямар нэгэн алдаагүй дамжуулдаг. UTP кабелийг ерөнхий байдлаар нь дотор нь тав ангилдаг. Үүнд:
а. Нэг хос дамжуулагч утаснаас тогтдог ердийн telephone утасны кабель.
б. Өгөгдлийг 4 mb ps хүртлэх хурдтай дамжуулахад өргөн хэрэглэгддэг дөрвөн хос утаснаас тогтсон кабель.
в. Өгөгдлийг 10 mb ps хурдтай дамжуулдаг дөрвөн хос утаснаас тогтсон UTP кабель.
г. Өгөгдлийг 16 mb ps хурдтай, дөрвөн хосоос тогтсон UTP кабель.
д. Өгөгдлийг 100 mb ps хурдтай, дөрвөн хосоос тогтсон UTP кабель гэж тус тус ангилдаг байна.
UTP кабелийг сүлжээний карт болон бусад төхөөрөмжтэй холбохдоо RJ коннекторуудыг ашигладаг. 1-р ангилалын кабелийн хувьд RJ11 коннекторыг ашигладаг байхад 2-5-р ангилалын UTP кабельд RJ45 коннекторыг ашигладаг. Коннекторуудын залгагддаг үүрийг jack гэдэг.
2. Хамгаалалттай хос утсан кабель. (Sheilded Twisted Pair STP). STP нь хосоороо эрчлэгдэн ороогдсон зэс утсан шугам юм. Ихэвчлэн албан байгууллагуудын хvрээнд өргөн хэрэглэгддэг. Жирийн утасны шугамыг бодвол гадуураа давхар тусгаарлагчаар бvрхэгдсэнээрээ ялгаатай байдаг. Хамгаалалтгүй хос утсан кабелиар (UTP) гүйж байгаа дохио гадны нөлөөлөлд өртөх нь амархан байдаг. Энэ нөлөөллийг арилгахын тулд STP буюу хамгаалалттай хос утсан кабелийг ашигладаг. STP кабель соронзон долгионы шуугианыг багасгахын тулд хоёр тусдаа зэс утас бие биеийгээ ороох маягаар байрласан байна. STP нь ихэвчлэн албан байгууллагад хэрэглэгддэг.
2.1.3. Fiber optics
Шилэн юмуу пластик утас /нарийн кабель/ ашиглан мэдээлэл дамжуулдаг технологыг шилэн кабелийн технологи гэнэ. Энэ кабелиар гэрлийн импульсийг ашиглаж дохиог дамжуулдаг. Шилэн буюу оптик кабелиар дохио дамжуулах үндсэн зарчим нь тоон сигналыг гэрлийн долгион болгон хувиргах явдал юм. Иймээс энэ кабель нь гэрлийн долгионыг ашиглан мэдээлэл дамжуулах олон тооны шилэн утаснуудаас бvрддэг байна.
Шилэн кабель нь жирийн метал кабелийг бодвол дараах давуу талуудтай. Vvнд :
а. Зурвасын өргөн их байдаг. Өөрөөр хэлбэл, сигналыг гэмтэлгүй, эвдрэлгүй дамжуулах зай нь 2 км байдаг.
б. Дохиог дамжуулах хурд нь 100 Mbps-ээс их 1 Gbps-ээс бага байдаг.
в. Энэ дэвшилтэд технологи нь мэдээлэл дамжуулах аналог системтэй харьцуулахад илvv хурдан технологи болох тоон системийг ашигладаг.
г. Цахилгаан соронзон орны нөлөөлөнд бараг ордоггүй.
Харин гол сул тал нь:
а. Тухайн кабелийг суурилуулахад их хэмжээний зардал шаардагддаг.
б. Олон тооны шилэн утаснуудаас бүрддэг учраас хэврэг амархан хагарч бутардаг байна.
Шилэн кабель нь орон нутгийн сvлжээнд ихэвчлэн ашиглагддаг бөгөөд сvvлийн vед харилцаа холбооны компаниуд шилэн кабелийг vйл ажиллагаандаа нэвтрvvлж байна.
Оптик ба шилэн кабель нь үндсэн хоёр төрөлтэй байдаг. Үүнд:
1. Олон жилтэй шилэн кабель (Fiber optic cable multimode).
2. Нэг жилтэй шилэн кабель (Fiber optic cable single mode).
Нэг жилтэй шилэн кабель нь өгөгдлийг зөвхөн нэг чиглэлд дамжуулдаг. Харин олон жилтэй шилэн кабель нь өгөгдлийг хоёр чиглэлд дамжуулдаг.
2.2. Коннектор.
Нэг төхөөрөмжийг нөгөөтэй нь холбоход хэрэглэгддэг кабелын үзүүр дэх холбогч залгуурыг коннектор гэдэг. Коннекторийн RJ45, RJ11, DB25, DB9, BNC, DIN, Centronics гэсэн төрлүүд байдаг.
2.2.1. BNC коннектор.
10Base-2 Ethernet сүлжээнд компьютер, төхөөрөмжүүдийг хооронд нь холбоход ашигладаг RG-58G/U төрлийн коаксель кабелийн хоёр үзүүрт энэ коннекторыг хэрэглэдэг. Коннектор нь голдоо урт зүү маягын нэг хөлтэй бөгөөд энэ нь коаксель кабелийн гол хэсэг дэхь дамжуулагч руу холбогддог. Харин хөлний гадна талд байгаа бөөрөнхий хэлбэрийн метал бүрээс нь кабелийн гадуур бүрээсийг хавчиж өгдөг. Метал бүрээсийн гадна талд байрлах хоёр тийшээ эргэх хөдөлгөөнтэй цагираг нь нэг male коннекторыг өөр female BNC-T коннектортой залгаад бэхлэхэд ашиглагддаг. BNC-T (terminator) коннектор нь Т үсэгтэй ижил хэлбэртэй бөгөөд BNC male коннектор бүхий хоёр кабелийг хооронд нь холбоход ашигладаг.
2.2.2. RJ45 коннектор (Registered Jack-45).
Ethernet технологиор компьютер, төхөөрөмжүүдийг дотоод сүлжээнд холбоход ашигладаг 8 утастай кабель залгах зориулалт бүхий 8 хөлтэй коннектор юм. Энэ нь телефон утасны коннектор болох RJ11-тэй төстэй боловч арай өргөн. Энэ коннектор нь шуугиан, ойлтыг багасгадаг.
2.2.3. RJ11 коннектор (Registered Jack-11).
4 болон 6 утас залгагдах хөлтэй энэ коннекторыг аппаратанд болон модемонд телефон утсыг залгахад ашигладаг.
2.2.4. DB25, DB9 коннектор. Гадуур модемыг компьютерийн сериал портонд залгахад ашигладаг кабелыг RS-232C гэдэг. RS-232C кабелын хоёр үзүүр дэхь холбогч нь хөлтэй, нүхтэй гэсэн хоёр янзынх байдаг. Харин модемон дох кабел залгах порт, мөн компьютерийн аль сериал порт руу кабелийг залгахаас шалтгаалаад 9 болон 25 хөл эсвэл нүхтэй байдаг. Хөлтэй коннекторыг male гэж нэрлэдэг бол нүхтэй коннекторыг female гэдэг. 25 хөлтэйг DB25M, нүхтэй нь коннекторыг DB25F гэдэг бол 9 хөлтэйг DB9M, нүхтэй коннекторыг DB9F гэдэг. Жишээ нь 25 нүхтэй модемын портыг компьютерийн 9 хөлтэй сериал порт болох COM1 рүү залгахад DB25M-DB9F кабелийг ашигладаг.
2.2.5. Cetronics коннектор. Энэ коннекторыг паралель портонд залгадаг төхөөрөмжүүдэд ашигладаг. Гол төлөв принтерийн кабель нь ийм коннектортой ирдэг. Мөн CD хувилагч төхөөрөмж ийм коннектортой кабель залгахаар порттой байдаг.
2.2.6. DIN коннектор. DIN нь Deutsche IndustriNorm гэсэн үгний товчлол бөгөөд Германы стандартын байгууллагаас баталсан коннектор юм. Гол төлөв персонал компьютерт ашигладаг гар DIN төрлийн коннектортой байдаг.
2.2.7. Terminator
Стандарт Ethernet болон Thinwire Ethernet сvлжээн дэхь сигментийн 2 төгсгөлд хэрэглэгддэг. Энэ коннектор нь 50 Ом-н эсэргvvцэлтэй байдаг. Терминаторын vvрэг нь сигналыг цааш дамжуулан сvлжээг унагахгvйгээр нөлөөг нь багасгах зориулалттай байдаг.
2.3. Hub
Дотоод сүлжээний гол төхөөрөмж нь Hub билээ. Энэ нь голдуу Star бүтцийн сүлжээнд хэрэглэгддэг бөгөөд гол үүрэг нь сигналыг өсгөх явдал юм. Уг төхөөрөмжийн Repeater-с ялгагдах зүйл нь олон порттой явдал юм. Портын тоо нь 4, 8, 16, 24 гэх мэт байдаг учраас multi-port repeater гэж нэрлэх нь ч явдал бий.
Компьютерийг дотоод сүлжээнд холбохдоо кабелийн нэг үзүүрийг hub-н нэг портонд, нөгөө үзүүрийг компьютер дэхь дотоод сүлжээний картанд залгадаг. Дотоод сүлжээнд hub-г ашигласнаар сүлжээн дэхь нэг кабель ажиллахгүй болоход бусад компьютерүүддээ нөлөөлдөггүй сайн талтай. Тэгвэл bus бүтцийн сүлжээнд нэг компьютерийн кабелийг салгахад сүлжээ тэр чигээрээ ажиллахгүй болдог.
2.4. Repeater
Сигналийг хол зайнд дамжуулах үед түүний хэлбэр эвдэрч, сигнал саринадаг тул сигналийн чадлыг өсгөх замаар Repeater-г сүлжээнд хэрэглэдэг. Давтагч нь OSI загварын физик түвшинд харгалздаг учраас ямар нэгэн шүүлтүүр, хөрвүүлэгч биш зөвхөн хүлээж аваавсан сигналийн чадлыг нь өсгөөд түүнийг цааш нь дамжуулдаг. Иймээс хоёр өөр технологиор хийгдсэн сүлжээнд repeater-г ашиглах бололцоогүй юм.
Дотоод сүлжээнд UTP CAT5 кабелийг голчлон хэрэглэдэг бөгөөд энэ кабелийн дээд урт нь 100 метрээс хэтрэхгүй байх ёстой. Ийм учраас 100 метрээс хол зайнд 2 компьютерийг кабелиар холбохдоо repeater төхөөрөмжийг ашигладаг.
Зөвхөн дотоод сүлжээнд бус цахилгаан холбоо, телеграф, утасгүй холболт, радио релейны шугаманд алсын зайд сигналыг өсгөхийн тулд мөн repeater-г хэрэглэдэг. Энэ нь оролт гаралтын нэг нэг порттой төхөөрөмж юм.
2.5. Switch
Switch нь мэдээлэл дамжих явцад тухайн мэдээллийн хvрэх дараагийн цэг, тvvнд хэрхэн хvрэх замыг нь зааж өгөх зорилготой сvлжээний төхөөрөмж юм. Тvvнчлэн нь өгөгдөл өөрөөр нь дамжин ямар сvлжээ рvv илгээгдэх замыг зааж тодорхойлох төхөөрөмж эсвэл программ болох router-ын функцыг агуулдаг ба сvлжээгээр өгөгдлийн дамжууллыг тодорхойлох талдаа router -ийг бодвол илvv энгийн, хурдан байдаг.
Switch нь OSI (Open System Interconnection) дамжууллын хувьд 2-тvвшинд (Layer-2) буюу Data-Link-Layer -т хамаардаг боловч зарим switch нь гvйцэтгэх vvрэг функцээсээ шалтгаалан Network Layer буюу 3-р тvвшинд (Layer-3) хамаардаг байна. 3-р тvвшний гэгдэх switch-ийг IP switch гэж нэрлэдэг.
Томоохон сvлжээнvvдийн хувьд нэг switch-ээс нөгөө сvлжээ хvртэлх багц мэдээлэл дамжих явцыг hop гэж нэрлэдэг бол багц мэдээлэл нэг цэгээс нөгөө цэг хvртэл дамжихдаа зарцуулж байгаа хугацааг latency гэсэн ойлголтоор илэрхийлдэг. Иймд latency нь тухайн мэдээлэл дамжих явцын гол чухал vзvvлэлт болдог байна. Switch-vvд нь backbone болон gateway дээр тавигддаг ба мэдээлэл эцсийн цэг хvртлээ дэд сvлжээнvvдээр дамжин гарах процессыг зохицуулж байдаг.
2.6. Router
Router-ын тусламжтайгаар интернэтийн сүлжээнүүдийн хооронд мэдээлэл дамжуулах боломжтой болдог. Энэ утгаараа тухайн интернэтийн сүлжээ нь интернэт дэхь бусад сүлжээ рүү хандах өөрийн гэсэн гарцтай болж, router нь сүлжээний интернэт рүү гарах үүд хаалга нь болж байна гэсэн үг.
Энэ төхөөрөмжийн гол үүрэг нь тухайн сүлжээнээс гарч буй болон орж ирж буй мэдээллийг хамгийн дөт замаар хүргэх явдал юм. Сүлжээ хооронд мэдээллийг найдвартай дамжуулахын тулд хувааж багцалдаг. Багцлагдсан мэдээллийг пакет гэдэг. Пакетанд мэдээлэл байхаас гадна илгээж буй талын төхөөрөмж болон компьютерийн IP хаяг (source IP), хүлээн авах талын компьютер болон төхөөрөмжийн IP (destination IP) хаягыг агуулдаг. Router нь IP протоколоор ажилладаг учраас илгээж буй пакетны хүлээн авах талын IP хаягыг шалгаж, хамгийн дөт замыг сонгон дараагийн router-лүү илгээдэг. Дамжиж буй пакет нь нэг сүлжээ дотроо эсвэл аль нэг өөр сүлжээ рүү явж буй эсэхийг IP хаягаар нь ялгадаг.
Мөн router нь асар том хүрээний сүлжээн дээр пакетын ачааллыг зохицуулах үүрэгтэй. Router-г өмнө нь gateway гэж нэрлэдэг байсан.
2.7. Bridge.
Bridge буюу гүүрийг ихэвчлэн хоёр өөр сүлжээг хооронд нь нэгтгэхэд ашигладаг. Жишээ нь:
- Ethernet ба Token raing сүлжээнүүдийг нэгтгэхэд ашиглаж болно.
- UTP кабель ашигласан Ethernet сүлжээн коаксиал кабель ашигласан Ethernet сүлжээтэй нэгтгэхэд ашиглаж болно.
- Сегментүүдийг холбоход ашиглаж болно.
- Сүлжээнд компьютеруудын тоог ихэсгэх ба хоорондоо хол байгаа компьютеруудыг холбоход ашиглаж болно.
2.8. Модем
Модем нь Modulator Demodulator гэсэн vгний товчлол бөгөөд компьютерт боловсруулсан өгөгдлийг телефон шугамаар дамжуулахын тулд аналог руу хувиргаж модуляци хийх vүрэгтэй. Мөн телефон шугамаар дамжин ирсэн аналог сигналыг компьютерт хvлээн авахдаа тоон сигнал руу хувирган демодуляци хийдэг. Анх 1960-аад онд модем бий болсон ба терминалаас компьютер луу телефон утасны шугамаар дамжин холбогдох зориулттай хийгджээ.
Анхны модемын хурд 300 bps (bit per second) байсан бол 1998 оны сvүлээр 56Kbps хурдынхыг ашиглаж эхэлсэн. Мөн өндөр хурдын xDSL системийн модемыг ашиглах болсон.
2.8.1. Модемын боломжууд:
Модемыг дотор нь software мөн hardware гэж 2 ангилдаг. Модем нь модуляци, демодуляци хийхээс гадна алдааг шалгаж засах, компресс хийх зэрэг vйлдлvүдийг гvйцэтгэдэг ба Hardware модем нь энэ бvгдийг дагнан хийдэг. Харин software модем нь бие дааж бvх vйлдлийг хийх боломжгvй бөгөөд vүнийгээ процессортой хамтран гvйцэтгэдэг. Иймучрааспроцессорынхурдсайнбайхшаардлагатай. US Robotics буюу 3Com -н Winmodem нь модуляци, демодуляцийг өөрөө гvйцэтгээд алдаа шалгаж засах (Hardware error correction), компресс хийх (Hardware compression) vйлдлийг нь процессор гvйцэтгэдэг. Энэ модем нь ихэвчлэн шинэ компьютертэй дагалдаж ирдэг.
2.8.2. Модемын стандарт протоколууд
Модемыг өгөгдөл дамжуулах горимоор нь asynchronous, synchronous гэж 2 ангилдаг.
2.8.3. Модемын төрлvүд

Wednesday, March 3, 2010

Жинхэнэ мэдлэгтэй танилцах уу?

Хүн амидарч байх хугацаандаа өөрөөсөө бусад зүйлийг судлаж, мэддэг ч хамгийн чухал зүйл болох өөрийгөө мартдаг. Тиймээс ч өөрийгөө сайн мэддэггүй тул өөрийн юу хүсээд байгаагаа ч ялгахгүй бухимдаж стрессдэх ни элбэг. Өөрийгөө ямар ухаантай, сэтгэлийн ямар эмоц гаргадагаа цаашлаад бодол санаагаа ч ялгадаггүй. Эдгээрийг ялгаж сурах ни хүн цэгцтэй бас үнэн бас жинхэнэ мэдлэг олж авахад нэн тустай. Үүний тулд профессор С.Молор.Эрдэнэ-ийн
1. Ертөнц бодол мэдлэг
2. Ухаан ухамсар эрдэм
3. Санаа сэтгэл зохиол
Номууд мөн Эрих Фроммын “Бий ба Байх” орчуулгын номуудыг тус тус сайн бодож ултай уншихыг нөхөрсөгөөр зөвлөх байна. Би өөрөө эдгээр номуудыг уншдаг тул хааяа өөрөө зөв ойлгосон эсэхээ шалгахын тулд ухаан гэж юу вэ гэх мэтээр саналаа солилцохыг хичээдэг. Учир ни би өөрөө суралцаж л яваа хүн. Үгүй ер ни суралцаагүй байгаа хүн ч гэсэн үргэлж бусадтай санаагаа солилцож байж шинийг мэдэж авдаг ба өөрийнхөө бодолыг мэдлэгийн хүчийг шалгаж авдаг. Тиймээс ч энэ бүлэгт уг номуудаас ойлгосон хэсэгээс бичиж саналаа солилцох гэсэн ч өнөөдөр хүртэл энэ асуултад хариулсан хүн бараг алга байгаад хүмүүс ухааныг сонирхдоггүй юм болов уу гэсэн төсөөлөөд дээрх зөвлөгөө маягийн зүйлийг бичлээ. Дээрх номуудыг уншсан хүн байвал саналаа солилцохдоо баяртай байх болно. Гэхдээ би өөрөө бүрэн ойлгосон энэ тэр гээгүй шүү, хэ хэ. Би зүгээр өөрийн мэдсэнээ бусдад мэдээ дамжуулж байгаа ухаантай хэ хэ. Монголын зах зээлд олон л ном байдаг, гэхдээ үнэн бас жинхэнэ мэдлэгээс эх ундаргаа авсан ни ховор… Хүн номыг ганцаараа гэртээ уншаад мэдлэгт хүрэхгүй бусадтай яриж маргаж байж түүнийгээ баталгаажуулдаг. Тэдгээр номуудыг нухацтай уншиж бодсоноор Өөрийн ухаанаа, сэтгэлээ, ухамсараа таних ба бас дээр ни хорвоогийн тухай та шинжлэх ухааны өндөр түвшиний мэдлэгүүдийг олж авна гэдэгт найдаж байна. Жинхэнэ мэдлэгтэй танилцах замд тани Амжилт хүсэе :-) …

Tuesday, February 9, 2010

Александр Грахам Белл

Грахам Белл уг нь дүлий хүмүүст зориулж ямар нэг зүйл хийхийг хүсч байлаа. Үүнийгээ хэрэгжүүлж чадаагүй ч олон зуун км –ын зайтай байгаа хүмүүсийг хооронд нь холбож өгдөг төхөөрөмж бүтээжээ.

Александр Грахам Белл 1876 онд найз Ватсонтойгоо өөрийнхөө хийсэн төхөөрөмжөөр “Хүрээд ир, чамтай уулзмаар байна” гэж ярьсан нь анх удаа хүн холын зайг хэрхэн даван туулж ярьж болохыг харуулсан хэрэг болсон юм. Хэрэв өнөө үед телефон утас бидний амьдралын нэг хэсэг болсон гэдгийг Грахам болон хамтрагчдад нь хэлвэл итгэхгүй байх байсан биз. Ирээдүйд бүх хүн интернэтийг одоо бид утас хэрэглэж байгаа шиг хэрэглэнэ гэвэл та итгэх үү? Байж болно тийм биз дээ?

Хүн төрөлхтөн олон зууны турш хол газартай холбоо барих аргыг эрж хайж байсан юм. Хамгийн анхны дохио мэдээ нь асаасан гал, гэрэлтдэг дэнлүү байв. 1793 онд Францын Клауд Чаппе “холоос бичсэн” гэсэн утга бүхий нэртэй “телеграф”-ийг зохион бүтээжээ. Энэ багаж нь цамхагийн оройд байрлуулсан хөдөлгөөнт урт зүйлүүдийг ашиглан ирсэн дохиог тэмдэг, үсэг болгон хувиргах журмаар ажилладаг. Дараах 40 жилийн турш цахилгаан холбоо хөгжсөн бөгөөд 1876 онд Грахам Белл анх удаа металл утас ашиглан яриа дамжуулдаг телефоныг зохион бүтээжээ. Дүлий хүмүүстэй холбоотой ажиллаж байсан нь Беллийг дуу чимээ хэрхэн чичиргээгээр бий болдгийг сонирхон судлахад хүргэж, “армоник телеграф” нэртэй бүтээлээ хийж байх үедээ агаарын цахилгаан урсгалыг ярих үед гардаг долгионтой төстэйгээр хөгжүүлж болохыг нээжээ. Утасны анхны гараа ингэж эхэлсэн байна.

Грахам Белл Эдинбургт төрсөн боловч Америкийн иргэн болсон бөгөөд дүлий эмэгтэйд хайртай байжээ. Дүлий хүнд яаж тус болох тухай их боддог байв. Бостоны их сургуулийн дуу чимээний профессор байх үедээ дуу чимээг механик аргаар бий болгох тухай байнга санааширч байв. Дууны долгионыг цахилгаан урсгалд хувиргаж чадвал, хэсэг хугацааны дараа цаад талд нь дуу чимээ болгож болно гэж үзэж байлаа. Үнэндээ тэрээр дүлий хүнд дуу чимээ сонсгохыг оролдож байв. Санасандаа хүрч чадаагүй ч алс хол байгаа хүмүүс бие биеэ сонсох боломжийг бий болгожээ.

Түүний ээж нь төрөлхийн дүлий байв. Өвөө, аав нар нь бүхий л амьдралаа дүлий хүмүүст зориулжээ. Ялангуяа аав нь дүлий хүмүүс сонсож чадахгүй ч ядаж ярьж сурах арга замыг бий болгохоор оролдож байв. Хоёр дүүг нь сүрьеэгээр нас барсны дараа аав нь үлдсэн ганц хүүгийнхээ эрүүл мэндийг бодож Канад руу нүүжээ. Аавыгаа нас барсны дараа Белл ажлыг нь олонд таниулж түгээхээр Америк руу явжээ. Дүлий хүмүүст зориулсан багш бэлтгэдэг сургуульд ажиллаж эхэлсэн бөгөөд удалгүй өөрийн сургуулийг байгуулав.

Богино хугацаанд алдартай болсон түүнийг Оксфордын их сургуульд багшлахыг урьж байлаа. Тэрээр Англид байхдаа Германы эрдэмтэн Херманн фон Хелмхолзын бичсэн сонсголын тухай номыг уншсаны дараа хөгжмийн аялгууг утсаар дамжуулж болох тухай бодож хамаг анхаарлаа төвлөрүүлжээ. Тэр үед түүнээс өөр олон эрдэмтэд энэ сэдвээр ажиллаж байсан бөгөөд тэдний нэг нь Илиша Грей байлаа.

Белл Англиас буцаж Бостоны их сургуулийн Хүний дуу чимээ судлах салбарт томилогджээ. Зарчмын асуудлыг амьдралд ойртуулж, сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулан сонсголын төхөөрөмж хийхээр цахилгааны инженер Томас Ватсонтой хамтран ажиллаж эхэлжээ. Өмгөөлөгч Ж.Ж.Хюббарт санхүүгийн дэмжлэг үзүүлж байв. 1875 онд тэд дуу чимээ металл утсаар дамжин гадагш чиглэж байгааг олж нээсэн боловч яриа сайн ялгагдахгүй байлаа. 1876 оны 2-р сарын 14-нд Белл, Грей нар тус тусдаа утас зохион бүтээсэн патент авахаар мэдүүлж 3-р сарын 7-нд Белл 174465 гэсэн дугаартай патент авчээ.

Бидний амьдралын нэг хэсэг болсон утас 1875 оны 3-р сарын 10-нд ийнхүү Грахам Беллээс төржээ. АНУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор зохион байгуулсан “Зуун жил” нэртэй үзэсгэлэн дээр том шагнал авчээ. Нэг өдөр чимээ дамжуулах туршлага хийж байх үед нь зайны хүчил өмдөн дээр нь асгарсан байна. Өөр өрөөнд байсан туслах Ватсонаа дуудаж, тусламж хүссэн байна. Цааш нь юу болсныг лаборторийн дэвтэрт тэмдэглэхдээ:”Харилцуурын ярьдаг хэсгийг аваад:-Ноён Ватсон, хүрээд ир. Тантай уулзмаар байна гэж хэлсэн юм. Гэтэл тэр миний хэлснийг сонсоод ирсэн нь үнэхээр гайхалтай. Хэлсэн зүйлийг минь давтан хэлэхийг хүсэхэд тэр үг бүрийг минь алдалгүй давтсан билээ. Дараа нь байраа солиод Ватсон харилцуураар нэг номноос бага зэрэг уншихад би чагнуураар чагнасан юм. Ирж буй чимээ ялгагдахаар боловч бөглүү байсан бөгөөд хааяа ганц нэг үг нь тод байв. Эцэст нь :-Ноён Белл, миний хэлснийг ойлгосон уу?” гэх нь тодоос тод сонсогдсон юм.” гэжээ.

Хэдэн сарын дараа Улс тунхагласны 100 жилийн ой болж хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Зочин Бразилийн эзэн хаан 2-р Федро “Энэ ярьж байна” хэмээн хашхирч дэлхий дахинд зарласан гэнэ. Харилцах утас бий болсны дараа Америкийн нэг хотын дарга “Хожим хот бүрт нэг нэг байх болно” хэмээн бардамнан хэлж байсан бол Английн шуудангийн ахлах инженерийн нэгэн хошигнолд “Америкчуудад харилцуур утас хэрэгтэй бол бидэнд тийм шаардлага алга. Бидэнд сонин тараагч хүү зөндөө бий” хэмээжээ. 1876 онд Грахам Белл харилцуур утсыг зохион бүтээсний дараа хэн ч ашиглахыг хүсэхгүй байв. Ерөнхий сайд Рутерфорд Хайс “Хамгийн хөгтэй нээлт. Ийм зүйлийг хэн хэрэглэх юм бэ?” гэж хэлж байжээ.

Нэг жилийн дараа Белл шинжлэх ухааны ажлаа үргэлжлүүлэхэд хөрөнгө мөнгө, сэтгэл санааны тусламж авдаг байсан Хюббартын охин Мабелтэй гэр бүл болжээ. Эхнэр нь 4 наснаасаа хойш дүлий байлаа. Сурагч нь байсан Мабелд тэр үнэхээр их хайртай байлаа. Хэдийгээр нэр төр нь өсч байсан ч эхнэрээ, дүлий гэдгийг мартаж байсангүй. Эхнэртээ бичсэн захидалдаа “Хайрт минь, эр нөхөр чинь хаана хүрдэг ч бай, хэр их баян болдог ч бай хамаагүй дүлий хүмүүсийг болон тэдний бэрхшээлийг хэзээ ч мартахгүй гэдгийг бүү март” хэмээн бичиж байжээ. Өнөөгийн амьдралд дээгүүр байр суурь эзэлдэг олон зүйлийг нээсэн шалтгаан нь дүлий хүмүүс байв. Өөрийн дүлий ээж, эхнэрийнхээ сонсож чадаагүй дуу чимээг бичиж авч эхэлжээ. Грахам Белл “Грамофон”-оос олсон орлогоо өнөөг хүртэл дүлий хүмүүст зориулж үйл ажиллагаа явуулж буй санд өгчээ. Францын засгийн газар дүлий хүмүүст зориулан бүтээсэн зүйлийг нь үнэлэн Хүндэт шагналаар шагнасанд мөнгийг нь Вашингтонд дүлий хүмүүст зориулан Волта институтыг байгуулахад зарцуулсан байна. Анхны харилцуур утсаа сайжруулахаар хичээж байсан Белл өөрийг нь шүүхэд өгсөн Грейгийн эсрэг хуулийн дагуу тэмцэж байв. Харилцуур утсаа 4 жилийн турш хийсэн бөгөөд 1880 онд Беллд тусалж байсан Тайнер радиофон гэж нэрлэсэн багажийг туршиж үзжээ.

Сургуулийн дээвэр дээр гарсан Тайнар холоос дөнгөж харагдаж байгаа Беллд утсаар хандан: “Ноён Белл…Ноён Белл…Намайг сонсож байгаа бол цонхоороо цухуйж, малгайгаараа даллахгүй юу” гэжээ. Белл түүнийг нь сонсоод малгайгаараа далласан бөгөөд энэ нь харилцуур утасны анхны хэрэглээ байлаа. 8 жилийн дараа Коннектикут муж хамгийн анх утасны сүлжээтэй болсон байна. Харилцуур утсыг саяхан хүртэл төвийн албан хаагчид л хэрэглэж байлаа. Харин холбогчид нь эмэгтэйчүүд болов.

1899 онд Алмон Б.Стовгер гэгчийн тусламжтайгаар нэгэн автомат холбоог бүтээжээ. Гайхалтай нь энэ хүн оршуулгын ёслолд хэрэглэдэг зүйлс зардаг нэгэн байсан бөгөөд эхнэр нь холбоонд ажилладаг байв. Оршуулгын ажлаар Стовгерыг эрж буй хүмүүсийг нөхөртэйгөө холбож өгдөг байлаа. Энэ төвөгтэй байдлыг шийдвэрлэхийн тулд Стовгер оролдсоор автомат холбоог зохиожээ. Олон нийт энэ утсыг нь “эмэгтэй хүнгүй утас” гэж нэрлэжээ. Өнөөгийн утастай огт адилгүй бөгөөд дээр нь нэгж, аравт, зуутын орныг төлөөлсөн 3 товчтой байв. Холбогдохыг хүсч байгаа утас руугаа дээр нь байгаа даралттай адил тоогоор дарж ярих хэрэгтэй болдог байлаа. Залгаж байгаа хүн хэдэн удаа дарснаа хааяа мартдаг тул будилдаг байв. Нью-Йорк хотыг ахархан хугацаанд утсан холбооны төвүүд, холбооны утас аалзны тор мэт сүлжсэн байна. Алхам тутамд утасны шонгууд босч утсан харилцаа хүмүүсийн амьдралд хурдтай нэвтэрч эхэлжээ.

Тэр үед утсыг рекламдахдаа “Тухтай яриа… Амнаас чихэнд илүү тухтай” гэдэг байжээ.

Утастай боломжоо ашиглан үйлчлүүлэгчдээ татах гэсэн зочид буудлуудын хоорондох тэмцэл эхлэв. Зочид буудлууд алдар хүндтэй театр, дуурь, концертын танхимтай холбосон утсаар дууг нь буудалдаа шууд дамжуулдаг болов. Мөн айл гэр, албан газарт тархах болсон байна.

1915 онд Белл Нью-Йорк, Сан-Франциског холбосон хот хоорондын анхны холбоог нээлээ. Түүний хажууд мөн л Ватсон байсан бөгөөд олон жилийн дараа ч анхны дуудлагаа үл мартан “Ватсон чамтай уулзмаар байна. Наашаа хүрээд ир” хэмээн ярьжээ. Грахам Белл хэмээн хэлэхэд хамгийн түрүүнд харилцуур утас санаанд ордог ч өөр олон зүйлийг зохион бүтээсэн ажээ.

Эдгээрийн нэг нь бүх дэлхий даяар сонирхон уншдаг National Geographic сэтгүүлийн удирдагч байсан явдал юм. 120 жилийн өмнө дайралтанд өртөн хүнд бэртсэн Америкийн ерөнхийлөгч Гарфиелдийн бие дэх сумны байрлалыг телефоник аргаар олсны дараа рентген туяаг зохиоход ашиглажээ. Ус болон агаарын тээвэрлэгчдэд зориулсан олон төслийг боловсруулсан байна. 1893 онд телефон утасны хөгжлийн тухай бичиж байсан тэрээр :Хүн төрөлхтөн одоо дуугий нь сонсож байгаа дуучныхаа дүрийг ирээдүйд хардаг болно гэсэн байдаг. Энэ нь одоогийн зурагт, интернэт, гар утас гээд олон олон зүйлийн үндэс байлаа.