Monday, February 1, 2010

Дэлхийн хамгийн баян дуучин СЕЛИН ДИОН


Есөн жилийн хугацаанд тэрбээр 748 сая ам.доллар цуглуулсан байна. “Лос-Анжелос таймс” сонины гаргасан хувилбараар өнгөрсөн 10 жилийн хамгийн*өндөр орлоготой жүжигчнээр Канадын поп дуучин Селин Дион шалгарчээ. Түүний орлогыг цомгийн борлуулалт, энд тэндхийн урилга голдуу бүрдүүлсэн аж. Дионы 2000-2009 онд олсои 747.9 сая ам.доллараас 225.7 сая нь цомгийн борлуулалтын ашиг, 522.2 сая нь бие даасан тоглолт, бусад газарт урилгаар дуулсны урамшуулал байж. Тус жагсаалтын хоёрдугаарт кантри дуучин Кенни Чесни 742 сая ам.доллар, гуравдугаарт Дэв Мэтьюс Бэнд 737.4 сая ам.долларын ашгаар тус бүр бичигджээ. Сонирхолтой нь бусад хэвлэлийн жагсаалтаар Дион тийм ч дээгүүр бичигдэж байгаагүй. Тухайлбал, “Форбес” сэтгүүл Мадоннаг, “Биллбоард” Эминемийг өндөр орлоготноор нэрлэж байсан юм. Энийг уншив: Дэлхийн хамгийн баян дуучин СЕЛИН ДИОНжиргэе!

No comments:

Post a Comment