Monday, February 1, 2010

70 мянган төгрөгийг энэ долоо хоногоос тарааж эхэлнэ

Сар шинээс урьтаж хөгшид, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 70 мянган төгрөгийг нь тарааж өгөх тухай яригдаж байгаа.

Үүний хүрээнд зарим дүүргүүд амралтын өдөр ажиллан иргэдэд 70 мянган төгрөг авах дансны дэвтрийг нь тараасан байна.

Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүрэг өнгөрөгч бямба гаригт иргэдэд дэвтрийг нь тараан өгчээ. Тиймээс дэвтрээ авсан иргэд энэ долоо хоногт 70 мянган төгрөгөө авах боломж бүрдээд байгаа аж.

Хүүхдүүд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харъяа дүүрэг, хороо, иргэний бүртгэлийн газраас шаардлагатай бичиг, баримтаа бүрдүүлэн халамжийн дансны дэвтрээ авсны дараагаар өмнө нь хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмж авдаг байсан банкнуудаас 70 мянган төгрөгийг авах боломжтой юм байна.

Сонирхуулахад, эхний ээлжинд 70 мянган төгрөгийг 1 сая 300 мянган хүн авах тооцоо гарчээ.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид Та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэх болно.

Ч.Болор

Энийг уншив: 70 мянган төгрөгийг энэ долоо хоногоос тарааж эхэлнэжиргэе!

No comments:

Post a Comment