Мубис-ктмс |
Bluetooth |
-Түүхэн хөгжил -Хэрэглээ -Хамгаалалт -Давуу тал |
Гүйцэтгэсэн: ММЗБ-2а Д.Бадамцэрэн
12/6/2010 |
Ерөнхий ойлголт
Төхөөрөмжүүд өөр хоорондоо янз бүрийн аргаар холбогддог. Жишээ нь, кабель утсаар /дотоод сүлжээ/, интернэтээр, утасгүй холбоогоор мөн Bluetooth, Infrared технологи буюу хэт ягаан туяаны сигналаар гэх мэт. Түүнчлэн гадны улс орнуудад компьютер, энтертэйнмент системүүд буюу телевиз, хөгжим болон телефон утас гэх мэт хэрэгслүүдээ хооронд нь холбож ашигладаг. Эдгээр төхөөрөмжүүдийг холбохдоо утас кабелиар болон радио сигнал, хэт ягаан туяагаар холбож болдог.
Хэрхэн холбогдох нь өдрөөс өдөрт улам илүү ихээр боловсронгуй бөгөөд амар, хялбар болж байна. Bluetooth холболт бол утасгүй бөгөөд автомат холболт юм. Бидний өдөр тутмын амьдралыг маш энгийн бөгөөд сонирхолтой болгож эхэлжээ.
Хоёр төхөөрөмж бие биетэйгээ холбогдохын тулд эхлээд байрлалаа тогтоож, хоорондоо зөвшөөрөх ёстой. Байрлалыг тохиролцоно гэдэг нь физикээр бол: хоорондоо холбогдоход оролцох шугамын талаар буюу өөрөөр хэлбэл хоорондоо үүсгэж байгаа шугамаар сигнал чөлөөтэй дамжих уу гэдгийг ярилцаж тохиролцоно гэсэн үг. Ойлгомжтойгоор хэлэхэд тэд хэрвээ бодит кабель утсан холбоогоор холбогдохоор байсансан бол хэр зэрэг урт кабель хэрэг болох нь вэ гэдгээ тохиролцоно гэсэн үг юм. Хэдийгээр утасгүй холбоо ч гэсэн хоорондын зай, хэмжээ гэж байх ёстой.
Энэ зай хэмжээг тогтоогоод дараагийнхаа асуудлыг шийднэ.
* Нэг цагт хэр зэрэг мэдээлэл дамжуулах вэ? Жишээ нь, сериал портоор /цуваа холбоогоор/ нэг удаад 1 бит мэдээллийг дамжуулдаг, тэгвэл зэрэгцээ буюу параллель портоор нэг удаад хэд хэдэн битийг дамжуулдаг байна.
* Тэд бие биетэйгээ хэр зэрэг ярих вэ? Электроник төхөөрөмжүүд бүгд ямар утга агуулгатай бит мэдээлэл дамжуулагдаж байгааг, өөрөөр хэлбэл хүлээн авч байгаа мэссэж үү, эсвэл илгээж байгаа мэссэж үү гэдгээ хэлэлцдэг. Үүнийг командын дагуу тохируулсан байдаг, өөрөөр хэлбэл илгээж байгаа нь send горимыг, хүлээн авч байгаа нь receive горимд байх ёстой байдаг.
Bluetooth хэрхэн холбогддог вэ?
BLUETOOTH нь сүлжээний бага зай талбайг эзэлдэг бөгөөд маш бага цэнэг зарцуулдаг, хөндлөнгөөс холболт оролцохоос хамгаалж, түүнийг буцаадаг байх шаардлага зүй ёсоор хэрэгтэй. Гэхдээ таньдаг төхөөрөмж байхад шууд автоматаар холбогддог. Bluetooth нь хоёр түвшинд ажилладаг сүлжээний чухал стандарт юм.
1. Физик түвшинд бол хоорондоо радио давтамж ашиглан холбогдох
2. Харин протокол түвшний тухайд яривал, төхөөрөмжүүд хаана ч байсан нэг цагт тодорхой хэмжээний мэдээлэл дамжуулдаг юм.
Өөрөөр хэлбэл bluetooth-ээр холбогдож байгаа төхөөрөмжүүд /гар утас, компьютер гэх мэт/ бүгд хоорондоо мэдээллийг дамжуулж чадна. Bluetooth бол үнэтэй биш, автоматаар холбогдох чадвартай утасгүй холбоо юм. Бас харилцаа холбооны дэвшил болсон утасгүй холбоонд Infrared технологийн холболтыг багтаадаг. Infrared /IR/ нь хүний нүднээс бага давтамжийн гэрлийн долгионыг ашиглан мэдээллийг хүлээн авч, дамжуулах чадвартай. Infrared-ийн та бидний хамгийн сайн мэддэг энгийн жишээ гэвэл телевиз, DVD тоглуулагч, систем хөгжим зэргийн алсын удирдлага байна. Infrared технологийг төхөөрөмжид суурилуулахад үнэтэй бишээс гадна найдвартай байдаг учраас олны хүртээл болжээ.
Гэхдээ infrared нь хоёр дутагдалтай. Эхнийх нь, infrared бол "харааны шугам” бүхий технологи юм. Өөрөөр хэлбэл, телевиз, DVD тоглуулагч дээр алсын удирдлагыг хүлээж авах "цэг” буюу улаан гэрэл байдаг. Алсын удирдлагын урд хэсэгт бас жижигхэн улаан гэрэл байна. Энэ хоёрыг заавал өөд өөдөөс нь чиглүүлж байж алсаас удирддаг. Гар утсан дээр ч ийм улаан гэрлүүд байдаг бөгөөд тэд хоорондоо алсын удирдлагын зарчмаар холбогдож мэдээлэл, зураг, ая солилцож чаддаг. Хоёрдох дутагдал гэвэл, infrared нь "цэгээс цэгт” технологи юм. Телевизийн удирдлагаар телевиз л удирддаг болохоос, нэг зэрэг DVD тоглуулагч удирддаггүйг та санаж байгаа байлгүй дээ. Үүгээрээ infra¬red нь bluetooth-ээсээ ялгаатай юм. Гэхдээ энэ хоёр чанар нь заримдаа дутагдал биш давуу тал болох нь бий. Учир нь infrared дамжуулалтын үеэр төхөөрөмж дундуур хөндлөнгөөс өөр нэгэн төхөөрөмж, халдлага нэвтрэх нь маш ховор байдаг. Өрөө дүүрэн өөр бусад infrared хүлээн авагч нар байлаа ч, infrared холболтын "цэгээс цэгт” гэсэн чанарын дагуу мэдээлэл ганцхан хүлээн авагчдад л очдог тул энэ нь нэг талаараа ашигтай юм.
Гэтэл Bluetooth холболтоор олон хүнд зэрэг мэдээлэл илгээх боломжтой. Энэ нь вирус тараах том нөхцөл бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ технологи нь "цэгээс цэгт” болон "цэгээс олон цэгт” гэсэн зарчмаар холбогдож мэдээлэл дамжуулж чаддаг. Хуучин Bluetooth 1.0 стандарт нь секундэд 1 мегабайт мэдээлэл дамжуулах хурдтай байсан бол 2.0 стандарт нь 3 мегабайт мэдээлэл дамжуулах болсон. Bluetooth 4.0-ийн тухайд 2009 оны 12 сарын 17-нд, Bluetooth SIG нь Bluetooth бага энерги зарцуулах 4.0 хувилбарийг гаргаж хэрэглэгчдийн хүртээл болгосон. Танил байсан Wibree болон Bluetooth ULP одоо хэрэглэгдэхээ болилоо.2007 оны 6 сарын 12-нд Nokia Bluetooth SIG нар Wibree-г Bluetooth-н онцлох шинжээр нэрлэж байсан билээ.Бага энерги зарцуулах Bluetooth технологи нь 1 жилийн хугацаатай баттерейн хамт бүтээгджээ.
Bluetooth хэрхэн ажилладаг вэ?
BLUETOOTH сүлжээ нь радио долгион ашиглан дамжуулдаг. Өөрөөр хэлбэл Bluetooth ашиглан 10 метрийн радиус дотор 2.4 гегагерцын /2.402 - 2.480 гегагерцын хооронд хэлбэлзэнэ/ давтамжийг ашиглан өөрийн хувийн сүлжээг үүсгэн мэдээллийг дамжуулах бололцоотой. Энэ давтамж нь үйлдвэрлэл, шинжлэх ухаан, анагаах ухааны чиглэлийн төхөөрөмжид ч ашиглахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн давтамж юм. Ингэж 10 метрийн дотор өөр хоорондоо холбогдохдоо infrared шиг "харааны шугам” хэрэггүй. Жишээ нь, bluetooth-тэй гар утсаа өөр газар тавиад, ширээн дээр байгаа компьютертаа bluetooth-ээ холбоод хооронд нь мэдээлэл дамжуулж болно. Тэр байтугай байшингийн хана ч гэсэн дамжуулж байгаа сигналыг зогсоож чадахгүй учраас өөр өөр өрөөнөөс, гадаанаас гэрт байгаа компьютер, утас руу мэдээлэл чөлөөтэй дамжуулах боломжтой.
Ер нь бол нэг зэрэг 8 төхөөрөмжийг bluetooth-ээр холбож болно гэж үздэг. Мэдээж эдгээр төхөөрөмжүүд бүгд 10 метрийн радиуст багтсан байх ёстой, энэ мэдээж үнэмшилгүй байж магадгүй л дээ, гэхдээ л үнэн юм. Техникийн хэлээр бол bluetooth мэдээлэл дамжуулахдаа долгионыг цацраг маягаар илгээдэг учраас л нэг давтамжаар олон төхөөрөмжтэй зэрэг холбогдож чадаж байгаа юм.
Тэгэхээр bluetooth нь хувийн сүлжээ болох personal-area network /PAN/ буюу piconet-ийг маш хялбараар, маш хурдан үүсгэж болох технологи юм.
Bluetooth-ийн хамгаалалт
ЯМАР ч утасгүй сүлжээнд хамгаалалт маш чухал байдаг. Төхөөрөмжүүд агаараас радио долгион "шүүрэн” авдаг, тиймээс хүмүүст утасгүй холбоогоор чухал мэдээлэл илгээх нь сигнал тасалдахгүй, найдвартай байх шаардлагатай юм. Гэтэл Bluetooth технологи бол алсаас нэвтрэх, тагнах ажиллагаанд маш амархан өртөх магадлалтай. Bluetooth-ийг хамгаалах хэд хэдэн арга бий. Төхөөрөмж үйлдвэрлэгчид нь bluetooth-тэй хэрэгсэлд энэ аргуудыг шингээж өгсөн байгаа. Жишээ нь, бараг бүх төхөөрөмжийн хувьд, blue¬tooth хэрэглэгчид нь өөрсдөө "итгэлтэй төхөөрөмж”-ийг тогтоох бололцоотой байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн дотны хүмүүсийн гар утас болон өөрийн компьютер зэргээ "итгэлтэй төхөөрөмж”-ээр сонгон тодорхойлчихвол тэднээс мэдээлэл авах, илгээхдээ хэзээ ч зөвшөөрөл авахгүй байж болно. Энэ бүх тохиргоо bluetooth-тэй гар утас, компьютер гээд бүгдэд бий.
Түүнчлэн хоёр төхөөрөмж эхлээд бие биетэйгээ холбогдоно. Гэхдээ энд бие биедээ нэвтрэх "холбоос түлхүүр”-ээ үүсгэх гэж оролдож байгаа юм. Хоёр талаас Pin код оруулснаар "холбоос түлхүүр” үүсэх бөгөөд дараагийн удаад холбогдоход ямар ч код хэрэглэхгүйгээр автоматаар өмнө үүсгэсэн түлхүүрээ ашиглан холбогдох юм. Чухам энэ л автоматаар холбогдох байдлыг ашиглан вирус тархах боломжтой. Зарим төхөөрөмжүүдэд (жишээ нь Bluetooth чихэвчүүд) тогтмол PIN код цуг бүтээгдсэн байдаг. Гар утасны вирус зохиогчид Bluetooth-ийн автоматаар холбогддог давуу талыг нь ашиглажээ. Гэсэн хэдий ч ихэнх гар утаснууд одоо Bluetooth-ээ хамгаалах боломжтой. Танихгүй төхөөрөмжөөс мэдээлэл авахдаа заавал зөвшөөрөл хүсдэг, хүссэн үедээ Bluetooth-ээ унтраачхаж болно гэх мэт олон янзаар Bluetooth-ээ аюулгүйгээр хэрэглэж болно.
Харин "bluejacking,” "bluebugging” and "Car Whisperer” гэх зэрэг асуудлуудад хамгаалалтын асуудал тун чухал болоод байна. "Bluejacking” гэдэг нь Bluetooth-тэй хэрэглэгчид хоорондоо мессэж илгээхтэй холбоотой юм. Хэрвээ мессэж нь биеллээ олоогүй, илгээгдээгүй ч гэсэн тухайн хүний дугаар утасны жагсаалт руу автоматаар орж, дараа нь түүнээс мессэж чөлөөтэй ирж, автоматаар нээгдэх эрхтэй болчихдог. "Bluebugging” бол илүү аюултай. Хэрэглэгчийн утсыг алсаас удирдахыг хакеруудад зөвшөөрч орхино. Ингэснээрээ хэрэглэгч хүсээгүй байхад ямар ч үед таны өмнөөс дуудлага хийх эсвэл хэн нэгэн рүү мессэж илгээнэ. "Car Whisperer” бол програм хангамжийн нэг хэсэг бөгөөд Bluetooth-тэй машины стерео-с аудио хүлээн авах эсвэл аудио илгээх боломжийг хакеруудад олгодог.
Технологийн үр дүнд бий болж байгаа энэ мэт асуудлуудыг төхөөрөмж үйлдвэрлэгчид ч бас шийдэж, хамгаалалтыг бий болгоход анхаарч байгаа юм. Түүнчлэн bluetooth нь манайд одоохондоо гар утас, компьютер хоёрт л түгээмэл хэрэглэгдэж байгаа бол өндөр хөгжилтэй орнуудад тийм биш байна. Тэдний унаж яваа машины GPS /байрлал тогтоогч/, стерео хөгжим нь bluetooth-тэй болсон. Ингэснээр GPS-ийн мэдээлэл гар утсанд чөлөөтэй очиж, гар утсанд байгаа дуунууд стерео хөгжимтэй холбогдож байна. Гэрт ирсэн утасны дуудлага автоматаар гэрийн эзний гар утас руу шилжиж, дижитал камераар зураг авмагцаа автоматаар шууд компьютер болон гар утас руугаа хуулж чадаж байна. Бас хамгийн түгээмэл хэрэглээ болж байгаа зүйл бол Bluetooth бүхий чихэвч болон спикер байна. Чихэвчийг кабель утсаар компьютер, хөгжим, гар утастайгаа заавал төвөгтэйгөөр холбодог байсан асуудал үгүй болжээ. Bluetooth нь frequency-hopping spread spectrum, (давтамж тархах спектр) нэртэй радио технологийг ашигладаг.
Bluetooth нь дараах төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэллийг аюулгүй, найдвартай дамжуулах, холбогдох боломжоор хангадаг. Гар утас, суурин утас, notebook, PC, хэвлэгч, GPS, дижитал камер болон видео тоглоомын консол.
Энэ технологийн давуу талууд:
- Bluetooth wireless технологи бол өгөөдлийг ашиглах ба дуу хоолойг илэрхийлэх зүг чиг болсон.
- Bluetooth wireless технологи нь 2.4 GHz спектраар ажилладаг.
- Bluetooth wireless технологи нь 10-аас 100-н метрт байгаа Bluetooth-тэй ажилладаг.
- Өгөгдлийн хурд нь 3 Mbps.
- Bluetooth wireless технологи бол хатуу бат бэх овъектыг нэвтлэх чадвартай.
- Bluetooth технологи нь холбогдох төхөөрөмждөө шугам(утас шөрмөс) хэрэглэдэггүй.
- Bluetooth-ийн онцлог нь үргэлж аюулгүй байдлыг хангаж байдаг.
- Bluetooth-нь 3-н янзын аюулгүй байдлыг зөвшөөрдөг.(Хамгаалтгүй, Үйлчилгээний түвшин албадсан хамгаалал, Холболтын түвшин албадсан хамгаалал)
Нэр болон Логоны утга, учир
Bluetooth-ын Logo нь Harold болон Bluetooth гэсэн үгсийн H (), B () хоёр үсгийг хооронд нь нэмчихсэн байна.
H-ыг дүрслэхдээ нэг тийм од шиг дүрслэл хийдэг юм байна. Bluetooth гэсэн үг нь Данийн “Blåtand” гэсэн үгийн англижсан хэлбэр бөгөөд Blåtand нь 10-р зууны үеийн Данийн салангид овгуудийг нэг улс болгон нэгтгэсэн, Денмарк болон Норвегийн зарим хэсгийн захирагч Harald I хаан-н цол, чимэг байсан үг юм. Bluetooth нь үүнтэй адил мэдээлэл харилцаа холбооний протоколуудыг нэгтгэж нэг үндсэн стандарттай болгох үйлдлийг хийдэг.
Мөн blå нь орчин үеийн Скандинов хэлэнд цэнхэр гэж орчуулагддаг, Викингчүүдийн эрин үед хар гэсэн утгийг илэрхийлдэг байжээ. Тиймээс хуучин Норвегийн Harald Blátönn–н түүхэн зөв орчуулга нь Harald Bluetooth-с илүү Harald Blacktooth байж болох юм.
2001: Nokia 6310. Хамгийн анхны Bluetooth-тэй утас
No comments:
Post a Comment