Модем(Зураг 1, 2) нь Modulator Demodulator гэсэн үгний товчлол бөгөөд компьютерт боловсруулсан өгөгдлийг телефон шугамаар дамжуулахын тулд аналог руу хувиргаж модуляци хийх үүрэгтэй.
Мөн телефон шугамаар дамжин ирсэн аналог сигналыг компьютерт хүлээн авахдаа тоон сигнал руу хувирган демодуляци хийдэг.
Анх 1960-аад онд модем бий болсон ба терминалаас компьютер луу телефон утасны шугамаар дамжин холбогдох зориулттай хийгджээ.
Анхны модемын хурд 300 bps (bit per second) байсан бол 1998 оны сүүлээр
56Kbps хурдынхыг ашиглаж эхэлсэн. Мөн өндөр хурдын xDSL системийн
модемыг ашиглах болсон.
Модемын боломжууд:
Voice modem
Fax modem
Error correction
Data compression
Flow control
UART data buffering
Модемыг дотор нь software мөн hardware гэж 2 ангилдаг. Модем нь модуляци,
демодуляци хийхээс гадна алдааг шалгаж засах, компресс хийх зэрэг
үйлдлүүдийг гүйцэтгэдэг ба Hardware модем нь энэ бүгдийг дагнан хийдэг.
Харин software модем нь бие дааж бүх үйлдлийг хийх боломжгүй бөгөөд
үүнийгээ процессортой хамтран гүйцэтгэдэг. Ийм учраас процессорын хурд
сайн байх шаардлагатай. US Robotics буюу 3Com -н Winmodem нь модуляци,
демодуляцийг өөрөө гүйцэтгээд алдаа шалгаж засах (Hardware error
correction), компресс хийх (Hardware compression) үйлдлийг нь процессор
гүйцэтгэдэг. Энэ модем нь ихэвчлэн шинэ компьютертэй дагалдаж ирдэг.
HSP (Host Signal Processing) модемын хувьд дээрх 2 үйлдлийг бие дааж хийх
боломжгүй зөвхөн процессор нь гүйцэтгэдэг тул Pentium II 300Mhz -с дээш
хурдтай байх шаардлагатай байдаг.
Модемын стандарт протоколууд:
Bell/CCITT/ITU-T Standarts
Data Transfer Protocols
Modulation Protocols/ү.standards
TCP/IP, SLIP/PPP protocols
Модемыг өгөгдөл дамжуулах горимоор нь asynchronous, synchronous гэж 2 ангилдаг.
Модемын төрлүүд:
Гадуур модем
Дотуур модем
Built-in модем
Onboard модем
PCMCIA модем
Модем нь компьютерт суухдаа COM порт болон IRQ эзэлдэг.
Мэдээллийг хүлээн авах дамжуулах үйлдлийг зэрэг гүйцэтгэж чадахуйц модемыг full-duplex үйлдэлтэй гэнэ. Харин хүлээн аваад дараа нь дамжуулах эсвэл дамжуулчихаад хүлээн авах боломжтой модемыг half-duplex үйлдэлтэй модем гэдэг.
Бусад модемууд
ISDN modem
xDSL modem
Rack modem
Cable modem
Palm modem
Null modem
Модем үйлдвэрлэдэг гол том компаниуд нь 3com, Motorola мөн Rockwell юм.
Энэ нь basic input/output system буюу орчуулбал оролт гаралтын үндсэн систем гэсэн утгатай. BIOS(Зураг 3, 4) нь микросхем дээр тусгайлан бичсэн программ бөгөөд персонал компьютер дахь микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г ашигладаг.
Түүнчлэн компьютер дэхь үйлдлийн систем болон компьютерт холбогддог дагалдах төхөөрөмжүүдийн (хатуу диск, видео адаптер, гар, хулгана болон принтер) хоорондох өгөгдлийн дамжуулалтыг зохицуулдаг байна.
өөр нэг утгаараа бол BIOS нь EEPROM (electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх микропроцессорт хандах боломжтой программ юм.
Санах ойн хэмжээ нь 128K байдаг байна.Энэхүү BIOS ROM нь motherboard дээр суурилагддаг ба ихэвчлэн Award, American Megatrends (AMI) мөн Phoenix-ийн гэх BIOS-ууд тохиолддог.
BIOS нь компьютерийн салшгүй хэсэг бөгөөд таныг компьютер худалдан авахад үйлдвэрээсээ дагалдаж ирдэг.
BIOS ямар үүрэгтэй вэ?
BIOS-ын биелүүлдэг олон функцуудийн нэг бол системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг юм. Компьютерыг асаахад системийн үндсэн санах ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний төхөөрөмжөөс дуудан уншиж, мotherboard дээр суурилагдсан тогтмол санах ой болох (RAM) -д ачаалдаг. Энэ үйлдлийг Boot гэнэ. Дагалдах төхөөрөмжүүдийн хаяглалтыг өөрчлөх нөхцөлд үүнийг BIOS л зөвхөн гүйцэтгэж чадахаас бус үйлдлийн систем болон хэрэглээний программуудын аль нь хийх боломжгүй. BIOS ажиллаж эхэлмэгцээ хамгийн түрүүнд эхний шалгах хэсгийн үйлдлийг хийж эхлэх ба үүнийг POST (Power-On Self-Test) гэнэ. Хэрэв таны компьютерийн аль нэг дагалдах төхөөрөмж, элемент гэмтэлтэй байвал энэ нь уг тестийн явцад илэрч дэлгэцийн адаптор хянагдсаны дараа дэлгэц дээр мэдээлэгдэнэ. Харин дэлгэцийн адаптор өөрөө гэмтэлтэй бол энэ тухайгаа сигнал хэлбэрээр мэдэгдэнэ.
BIOS-ын мэдээлэл
BIOS ажиллаж эхлэх үед та дэлгэц дээр BIOS-оос өгөх мэдээллийг харах болно. Эдгээрийг жагсаавал:
BIOS ийн хувилбар ба үйлдвэрлэсэн компанийн нэр
BIOS-ийг үйлдвэрлэсэн он
Процессорын нэр, хурд
Setup программ руу орох товчлуурын нэр (ихэвчлэн del, Ctrl+Alt+Esc, Del, зарим үед F2 буюу өөр ч товчлуур байх нь бий)
Системийн тэмдэгт буюу BIOS-г эсвэл motherboard-ийг үйлдвэрлэсэн компанийн барааны тэмдэг
BIOS ийн сериалын дугаар
Системийн тухай мэдээлэл
BIOS дискнээс үйлдлийн системийг ачаалахын өмнө таны компьютерийн системийн бүтцийн тухай товч мэдээлэл өгдөг. үүнд:
Processor: (Процессорын (CPU)төрөл): 486 DX-4 100MHz, PENTIUM II 350MHZ гэх мэт
Coprocessor (дагалдах процессор суурилагдсан эсэх): Ихэвчлэн "Installed" эсвэл "Integrated" гэсэн тодотголтой байдаг.
Floppy drive A: Tанигдсан А дискний хэмжээ, багтаамж
Floppy drive В: Tанигдсан В дискний хэмжээ, багтаамж
IDE/ATA Drives: Энэ нь компьютерт суурилагдсан primary master, primary slave эсвэл secondary master, secondary slave дискний тухай мэдээлэл байх ба өөрөөр хэлбэл энэ хэсэг таны компьютерийн хатуу дискний хэмжээ, төрлийг харуулдаг байна.
үндсэн санах ойн хэмжээ: Энэ нь тогтмол 640 К байдаг
өргөтгөсөн санах ойн хэмжээ:
Cache-ийн хэмжээ
Санах ойн төрөл: Ихэнх системийн хувьд санах ойн (RAM) хэмжээ болоод төрлүүдийг харуулдаг
Display -ний төрөл: VGA/SVGA гэх мэтээр бичигдэх ба энэ нь дэлгэцний талаарх хамгийн ерөнхий мэдээлэл байдаг.
Serial ports: Энэ бол таны компьютерийн оролт ба гаралтын сериал (I/O COM) портын хаягийн тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 3F8h, 2F8h гэсэн утга авдаг.
Parallel ports: Таны компьютерийн оролт ба гаралтын параллел (I/O LPT) портын хаягийн тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 378h гэсэн утга авдаг. Зарим үед 278h, 3BCh гэсэн хаягтай байдаг.
CMOS BIOS
өмнөх хэсгүүдэд BIOS-ийн үүрэг, дэлгэцэнд харуулах мэдээллүүдийн талаар тодорхой бичигдсэн. Тэгвэл эдгээр мэдээллийг шалгаж дэлгэцэнд гаргахын тулд BIOS уг компьютерийг анх ажилд бэлэн болгох үед бүх мэдээллээ өөрийн CMOS (Complementary Metal Oxide Semiconductor) ойдоо хадгалсан байдаг. Энэ бол BIOS дотор 64К зай эзлэж байдаг логик ой юм. Харин хадгалагдсан мэдээллээ алдахгүй байхын тулд BIOS-ын микросхемийг 3.5V-ийн батарейгаар тэжээж байдаг ба энэ нь мөн motherboard дээр байрладаг байна. Уг мэдээллийг уншихын тулд компьютерийн setup-ын программыг ажиллуулна.
Нэмэлт:
Зураг 1 Зураг 2
Зураг 3 Зураг 4
Бүтэц:
· Modem гэж юу вэ?
o Модемын боломжууд:
o Модемын стандарт протоколууд:
o Модемын төрлүүд:
o Бусад модемууд
· BIOS гэж юу вэ?
o BIOS ямар үүрэгтэй вэ?
o BIOS-ын мэдээлэл
o Системийн тухай мэдээлэл
o CMOS BIOS
Ашигласан материал
жиргэе!
dawgui medeelele bn ene talaar suraltsj bga hund bol dahiad nemj goe goe iluu delgerengui medeeelel oruulaaarai
ReplyDelete