Хүн бүрт боловсрол ус агаар шиг хэрэгтэйн учир бүгд л эрдэм мэдлэгт хичээн суралцан өөрт тус болох сонирхол нь татагдан буй салбар луу хүч сорин ороход хүнийг бэлтгэх их дээд сургуульд суралцахыг эрхэмлэдэгийн адил би ч мөн оюутас боллоо. Ижилдэн далсан нөхдөөсөө холдон цоо шинэ ертөнц цоо шинэ хүүхдийн дунд орох их сэтгэл хөдлөм, сонирхол татам байна.Ийнхүү өөр хүмүүстэй харьцаж шинэ хичээл үзэж хүссэн сургуульдаа суралцан нь тэр болгонд хүссэнээр олдохгүй нь мэдээж. Оюутан гэдэг үгийг миний хувьд оюунтан гэж ойлгодог. Оюунтан гэдэг нь эрдэм мэдлэгээр цалгисан байхаас цангасан байх ёсгүйг илтгэж байгаа юм. Энэ л оюутан насандаа бид бүгд зөв төлөвшин нийгэмд эзлэх байр суурийнхаа шавыг тавих ёстой билээ. Энхийн цагт хөлс их гаргавал дайны үед цус бага гаргана гэдэг шиг энэ л үед хичээн суралцах аваас гэрэлт ирээдүй биднийг угтан авах болно. Насан туршид үерхэх найз нөхдөө ханилах ханиа оюутан цагийн танилуудаасаа олсон хүмүүс олон байдаг болхоор би ч бас олно гэж найддаг юм. Мөн ахмад хүмүүсийн яриагаар амьдралынх нь ихэнх жаргалтай мөчүүд ч бас оюутан насанд нь өнгөрч олон олон мартагдашгүй дурсамж үлдсэн байдаг билээ. Ингээд би оюутан боллоо. Оюунтан болох ч бас ойртсоор...
МЗБ 1а Д.БАДАМЦЭРЭН
жиргэе!
Асылбек
ReplyDelete