Sunday, January 31, 2010

Монгол дууны vг : Болд

Болд - 6 дугаар сар минь баяртай

Зургаан сарын бороо нулимс шиг
Зєєлєн салхины илбээ үнсэлт шиг
Сүүлчийн хонхны дуу зүрхэнд минь цангинах шиг
Би чамд хайртай гэж чамдаа би шивнэсэн
Хайр гэдэг эмзэгхэн зүрхний нандин цэцгийг
Ганцхан чамдаа л гэж чи минь наддаа бэлэглэсэн
Chorus:Хонхны дуутай яруухан
Тэр л хаврынДурлал шиг гэгээн єдрүүд минь баяртай
Чамд тэмүүлэх миний сэтгэл шиг
Мартаж чадамгүй зургаан сар минь баяртай
Хаврын цэцгийн дэлбээ уруул шиг
Хайрын нууцхан захидал мєрєєдєл шиг
Хэзээ ч мартамгүй дурлалын шивнээ сонсдох шиг
Зєвхєн чамдаа би нандин хайраа зориулсан
Итгэл гэдэг ариухан сэтгэлийн нандин бэлэгийг
Ганцхан чамдаа л гэж чи минь наддаа бэлэглэсэн

Би түүнийг харснаас хойш

Тэр тийм ч царайлаг биш ч гэсэн
Даруухан дөлгөөхөн цаанаа л нэг нууцлаг
Тэр тийм ч дэгжин биш ч гэсэн
Цэвэрхэн аятайхан цаанаа л нэг хайрламаар
Chorus:
Харах нүдэнд зуурхан үзэгдээд
Хайрлах л гэж хайж явсан
Хармагцаа дурлахгүй байхын аргагүй
Хамаг л гоо үзэсгэлэнгээ өөртөө нуусан чи
Тэр тийм ч онцгой биш ч гэсэн
Булбарайхан будаггүй цаанаа нэг зүүдэлмээр
Тэр тийм ч ялдам биш ч гэсэн
Хонгорхон холдмооргүй цаанаа нэг уярмаар Энийг уншив: Монгол дууны vг : Болджиргэе!

No comments:

Post a Comment