Sunday, January 31, 2010

Жинхэнэ дурлал

Нэгэн залуу хархүү нэг бүсгүйн араас удаан гуйжээ.Бүсгүй тэсгэлгүй эргэж хараад:
-Яагаад намайг ингэж удаан дагаад байгаа юм бэ? гэсэнд.
Залуу: -Би чамд хайртай бүр дэндүү их хайртай.
Бүсгүй: -Эгч маань миний араас ирж байгаа.Тэр надаас илүү хөөрхөн.Би чамайг тоохгүй.Чи түүн дээр оч.
Залуу эргээд харсан чинь ард нь царай муутай бүсгүй ирж байгааг хараад нөгөө бүсгүйд уурлан:
-Яагаад надад худлаа хэлэв? гэсэнд.
Бүсгүй хариуд нь: -Харин чи өөрөө яагаад худлаа хэлэв? Хэрэв үнэхээр надад хайртай бол чи эргэж харахгүй байсан юм. Яагаад гэвэл нүд чинь надаас өөр хүнийг харах ёсгүй.
http://quietnature.blog.gogo.mn/-c Энийг уншив: Жинхэнэ дурлалжиргэе!

No comments:

Post a Comment